
Улсын Их хурлын гишүүн Д.Үүрийнтуяатай ярилцлаа
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл дээр та шүүмжлэлтэй байр суурьтай байсан. Үүнийгээ ч илэрхийлж байгаа. Асуудал чухам юунд байна вэ?
-Ашигт малтмалын тухай хууль их олон жилийн дараа УИХ-ын босгыг давж орж ирж байгаа. Хэлэлцэх эсэхийг нь хэлэлцэх үеэр миний бие энэ хуулийн төсөл ороод ирж байгаа нь их юм. Ямар нэгэн нэмэлт, өөрчлөлт хийх гэсээс илүүтэй шинэчилсэн найруулгаар явсан бол их зөв байсан гэдгийг хэлж байсан. Асуудал гэвэл олон байна. Гэхдээ хэлэлцэх явцад засаж залруулаад явж болох байх гэдгээ ч хэлсэн. Би ажлын хэсэгт нь орж ажилласан. Харамсалтай нь зохицуулах ёстой амин сүнс болсон асуудлуудаа хөндөж чадсангүй. Ер нь энэ хуулийн гол зохицуулах ёстой зүйл бол АМНАТ л байдаг. Гэвч “Чөлөөлье”, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг дэмжье гэж байгаа мөртлөө яг үүнийхээ эсрэг хуулийн төсөл хэлэл цэгдээд явж байгаа нь харамсалтай. АМНАТ-тэй холбоотой янз бүрийн буруу зөрүү мэдээлэл явж байна. Тийм учраас зэсийн АМНАТ-ийн дийлэнхийг бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байсан, эдийн засагч хүний хувьд цэвэр мэргэжлийн үүднээс АМНАТ-ийг яагаад бууруулах ёстой, энэ хуулийг хойшлуулж болохгүй үндэслэл нь юу вэ гэдэг дээр байр сууриа илэрхийлсэн. Анх өргөн барихдаа Эрдэнэт дээр одоо явж байгаа буюу 20 хувийг хэвээр нь үлдээх, харин бусад газарт бууруулна гэж оруулж ирсэн. Тэгэхээр хууль ялгаатай үйлчилж болохгүй.
-Уг нь таны хувьд энэ заалтыг хасах санал гаргасан биз дээ?
- УИХ-ын гишүүн Б.Уянгатай хамтран үүнийг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасан. Энэ маань ч дэмжигдсэн. Гэтэл байнгын хорооны хурал дээр УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчөөд тэр дор нь зарчмын зөрүүтэй санал оруулж ирээд 2029 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр хойшлуулсан. Хэрвээ ингэх юм бол тэр үедээ л хэлэлцэнэ биз. Одоо хэлэлцээд байх шаардлага байхгүй . Харамсалтай нь энэ асуудлыг хүчээр шийдэж байх шиг байна. АМНАТ-ийг бууруулах санал гаргаж байгаа нь “ардын дайсан” гэх ойлголтыг зарим улстөрч үе шаттайгаар өгч байгаа нь харамсалтай. Тиймээс 2029 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр тусгасан энэ заалт дээр би УИХ-ын даргын зүгээс гүйцээн боловсруулах чиглэл өгөөсэй гэж хүсч байгаа. Ийм хуулийн боломж нь байгаа. Үүнийг бид дахин хэлэлцэх ёстой.
-Хуулийн хэрэгжилтийг хойшлуулснаар ямар хор уршигтай юм бэ?
-Бид өнөөдөр АМНАТ-ийг бууруулах энэ хуулийг хэлэлцэх ёстой. Монгол Улсад Оюу толгойгоос өөр зэсийн үйлдвэр, хөрөнгө оруулагч байдаггүй юм шиг, Оюу толгой гэсэн нэрээр бусдыг айлгаж, энэ хуулийн заалтыг авч хаяж болохгүй. Энэ хуулийн хэрэгжилтийг хойшлуулж огт болохгүй. Энэ бол эдийн засагт, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдэд маш хортой. Дээрээс нь Татварын ерөнхий хуулийн суурь зарчим бас байна. Уг хуулиар аж ахуйн нэгжүүдэд ямар нэгэн байдлаар татварын ялгаатай үйлчлэлийг хориглосон байдаг. Тэгвэл Ашигт малтмалын тухай хууль гэдэг бол Монгол Улс ашигт малтмалынхаа талаарх бодлогынхоо ерөнхий зохицуулалтуудыг хийж байгаа хэрэг. Энэ хэн нэгэн хөрөнгө оруулагч, компанитай хийж байгаа хөрөнгө оруулалтын гэрээ биш. Суурь зарчим бүх компани, оролцогчдод яг ижил байх ёстой.
-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсч байгаа энэ үед АМНАТ-ий г бууруулах нь буруу гэсэн байр суурийг ч зарим нь илэрхийлж байгаа. Үүн дээр та юу хэлэх вэ?
-АМНАТ өнөөдрийн энэ байдлаараа байх нь магадгүй Рио Тинтогийн төсөлд л ашигтай. Учир нь зэсийн салбарт цор ганц, хамгийн бага АМНАТ төлж байгаа. Цаашдаа энэ салбарт олон хөрөнгө оруулагч орж ирвэл Оюу толгойн гэрээний нөхцлүүд шахагдаж эхэлнэ. Харин Эрдэнэт үйлдвэрт маш их хохирол бий болгож, боломжийг алдуулна . Эрдэнэт бол бараг 50 жил ажиллаад нөөц, бааз суурь нь бэхэжчихсэн болохоор энэ АМНАТ ийг даагаад явж байгаа болохоос биш шинэ төс өлийн хэмжээний АМНАТ-тэй явах боломжгүй.
-Тэгвэл одоо АМНАТ буурснаар ямар, ямар боломж бий болох юм бэ?
-Нэгдүгээрт, бид уул уурхайн нөөц баялгаа иж бүрэн ашиглах боломж бүрдэнэ. Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн хувьд нэг тонн баяжмалыг 6.6 сая төгрөгөөр үйлдвэрлэдэг. Үүнийх нь 29 хувийг АМНАТ эзэлдэг. Тэгвэл АМНАТ-ийг тав дээр нэмэх тав гэсэн шатлалаар оруулахад нэгжийн өртөг нэг сая төгрөгөөр буурна. Ингэснээр эдийн засгийн нөөцийн хэмжээ 400 сая тонноор нэмэгдэнэ. Зөвхөн энэ 400 саяын борлуулалтын орлого нь 50 их наяд төгрөг. Хэрвээ АМНАТ-ийг бууруулж чадахгүй бол энэ хэмжээний нөөцөө ашиглаж чадахгүй л гэсэн үг. Энэ лав Монгол Улсад ашигтай биш. АМНАТ-ийг бууруулахаар төсвийн орлого тасарчих юм шиг бас яриад байгаа. Өнөөдөр манай улс шиг борлуулалтын орлогоос тооцоод 20 хувиар авдаг газар хаана ч байхгүй. Өнгөц харахад Эрдэнэт дээр АМНАТ-ийг 10 хувь болгоход буурч байгаа юм шиг хэрнээ нөгөө талдаа ашигт ажиллагаа нэмэгдэж, ногдол ашиг 200 тэрбумаар өснө. Дээр нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 170 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Цаана нь 180 тэрбумын л зөрүү үлдэнэ. Үүнийгээ Эрдэнэт үйлдвэр ирээдүйд оруулахаар төлөвлөж байгаа Оюутын ордоос нөхөх бүрэн боломжтой. Дээрээс нь АМНАТ ийм өндөр байгаа үед Оюутын ордыг ашиглах, Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр байгуулах гэсэн хоёр төслийг Эрдэнэт хэзээ ч хийж чадахгүй. Үүнийг зээлээр санхүүжүүлнэ гэсэн ч бид төлж барахгүй өр төлбөрт унана.
-Хууль санаачлагч, дэмжиж байгаа хүмүүсийн зүгээс Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн хугацаанд өөрсдийн зардлаа бүрэн нөхчихсөн учраас АМНАТ-ийг ингэж үлдээж байгаа. Харин бусад төслүүд зардлаа бүрэн нөхөөгүй байгаа учраас бууруулах нь зөв гэсэн тайлбарыг өгч байсан. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа гэдэг зүйлээр ялгаатай байдлыг тогтоож болохгүй. Хууль ижил тэгш үйлчлэх ёстой. Хөрөнгө оруулалтын зардлыг нөхсөн хугацаагаар нь тооцож явна гэвэл бүх төсөл, аж ахуйн нэгж дээр хууль ялгаатай үйлчилнэ л гэсэн үг. Энэ чинь зөвхөн уул уурхайн салбар, зэсийн төсөл дээр ч биш, бусад бүх төрлийн хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуйн нэгж дээр хөрөнгө оруулалтаа нөхөх хүртлээ хөнгөлөлт эдэлдэг байдлыг бий болгоно. Тийм юм бол компани бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй. Ийм л нөхцөл байдлыг үүсгэж байна гэсэн үг.
Т.Дарханхөвсгөл
ӨДРИЙН СОНИН

Р.Сэддорж: Төсвийн төслийг засаж залруулахгүй л бол биднээр хэлэлцүүлж яах юм
М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?
Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж өгөөд байхад эрх баригчид үг авдаггүй
Э.Галбадрал: Манай Ардчилсан намын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийг хуримтлалын санд төвлөрүүлж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны салбарт зарцуулна
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ФОТО: Богдхан ууланд гарсан гал түймрийг бүрэн унтраалаа
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр: Төсвийн алдагдал тутамд төгрөг хэвлэгдэнэ
“Задлаагүй захиа” кино олон улсын наадмын гранпри шагнал хүртлээ
Арбитр: “Болдтөмөр Ерөө Гол” ХХК-д 200 сая ам.доллар зээлдүүлсэн Хятадын Эксим банк Монголын шүүхийн шийдвэрээр эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ
Г.Тэмүүлэн: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Төрийн мэдлийн 40 мянган орон сууц урьдчилгаа төлбөргүй дөрвөн сонголттой байна хэмээн мэдэгдлээ
Энэ өвөл давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин ашиглана
Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.