
Аялал зугаалга, баяр наадмын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хөдөө орон нутаг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг. Бид амарч, аялж зугаалахдаа шарсан, хэт боловсруулсан хүнс, хийжүүлсэн ундаа чихэрлэг амттаныг хэтрүүлэн хэрэглэх нь бий.
Түүнчлэн аялж явах үедээ хоол хүнсээ халуун орчинд удаан хадгалах тохиолдол ч гардаг. Энэ нь нян үржих нөхцөлийг бүрдүүлж улмаар хоолны хордлого үүсэх шалтгаан болдог байна. Хүн бүр өөр өөр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг аялалдаа зориулж бэлтгэдэг. Тэгвэл иргэн Б.Уранзаяа аялахдаа зориулж хүнсээ хэрхэн бэлтгэдэг талаараа бидэнтэй хуваалцсан юм.
Тэрээр “Очоод ямар хоол хийхээ тооцоолж хүнсээ сонгодог. Ингэхдээ сүү заавал авч явдаг. Аль болох хурдан хэрэглэж дуусгахыг боддог. Сав баглаанд нь анхаарал хандуулж зориулалтын саванд хийж чаддаггүй. Гэхдээ нарны гэрлээс хол хадгалдаг. Харин хоолоо аль болох бэлтгэсэн хүнсээрээ хийхийг илүүд үздэг.
Буцах замдаа ядарсан байдаг учраас хоолны газраас болон бэлэн бүтээгдэхүүнээс сонгоод худалдаж авдаг. Манай гэр бүлийн хувьд тостой хоол хэт их идэхгүй байх тал дээр анхаардаг. Идсэн тохиолдолд халуун сүүтэй цай араас нь уудаг. Мөн аялал зугаалгад замдаа идэх зорилгоор мах болон ногоог заавал авч явдаг. Үнэнийг хэлэхэд, аялал зугаалга баяр наадмын үеэр эрүүл хооллох боломж гардаггүй. Хорхог боодог их иддэг учраас эрүүл хооллолтын дэглэм алдагддаг” гэсэн юм. 2025 оны статистик шинжилгээгээр улсын хэмжээнд 360.547 халдварт бус өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэнээс 60.644 буюу 16.82 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин байна. Харин нийт халдварт бус өвчний 27.368 буюу 15.93 хувь нь Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэгдсэн хоол боловсруулах тогтолцооны өвчлөл байна.
“Хордлого үүсгэдэг бичил биетнүүд нь 30-40 цельсийн орчинд хамгийн идэвхтэй өсдөг”
Аялал, зугаалгын үед хоол хүнс халуун наранд хурдан мууддаг учраас шинэлэг байдлаар удаан хадгалахын тулд зориулалтын хөргөгчид хадгалж хэрэглэх хэрэгтэй байна. Мөн шинэхэн жимс, ногоо, боловсруулсан махан бүтээгдэхүүн, бүхэл үрийн бүтээгдэхүүн, жигнэсэн мах, загас, хангалттай ус хэрэглэх хэрэгтэй аж. Харин өөх тос ихтэй шарсан хоол, хэт чихэрлэг хүнс, хийжүүлсэн ундаа, архи согтууруулах ундаанаас аль болох татгалзахыг НЭМҮТ-өөс зөвлөж байна.
Хоолны хордлогын нийтлэг шалтгаан нь хоол хүнсийг буруу хадгалах, бүрэн гүйцэд болгож боловсруулахгүй байх, хугацаа нь дууссан эсвэл бохирдсон хүнс хэрэглэснээс болдог.
Ил задгай хүнсийг аль болох худалдаж авахгүй байх хэрэгтэй талаар НЭМҮТ-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны эрдэм шинжилгээний ажилтан Д.Ганболор зөвлөсөн юм. Зуны улиралд агаарын температур нэмэгдэхийн хэрээр хоолны хордлого үүсгэдэг бичил биетнүүд үржих эрсдэл эрс өсдөг. Эдгээр эмгэг нь 5-60 цельсийн температурын бүсэд үржих боломжтой бөгөөд 30-40 цельсийн орчинд хамгийн идэвхтэй өсдөг. Ялангуяа бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан, дархлаа султай болон архаг хууч өвчтэй хүмүүс хоолны хордлогод илүү өртөмтгий байдаг тул эдгээр бүлгийн хүмүүст хүнсний аюулгүй байдлыг онцгой анхаарах шаардлагатай.
“Давс ихтэй хүнс, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах нь даралт хэлбэлзэх эрсдэлийг бууруулахад ач холбогдолтой”
Нэг дор эсвэл богино хугацаанд хэт их хэмжээний хоол хүнс хэрэглэх нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд ачаалал өгч, ходоод дүүрэх, хоол боловсруулалт удаашрах, хэвлий хэсгээр тавгүйрхэх зэрэг зовуурь үүсгэдэг. Үүнээс гадна цусан дахь глюкоз болон триглицеридын хэмжээ түр хугацаанд огцом нэмэгдэж, инсулины ялгаралт ихэсдэг байна. Судалгаагаар ийм өөрчлөлт эрүүл хүмүүст ч ажиглагддаг бөгөөд чихрийн шижин, даралт ихсэх, зүрх судасны өвчтэй хүмүүсийн хувьд эрсдэл илүү өндөр байдаг гэж Хоол зүйч А.Уянга ярьсан юм.
Тэрээр “Баяр наадмын үеэр архаг хууч өвчтэй хүмүүсийн хувьд хооллолтоо эрс өөрчлөхгүй байх нь хамгийн чухал. Баярын ширээнээс татгалзах шаардлагагүй ч хэт их хэмжээний хоол, өөх тос, давс ихтэй хүнс, согтууруулах ундааны хэрэглээ нь өвчний хяналтыг алдагдуулж, өвчний сэдрэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Ялангуяа хоол боловсруулах замын өвчтэй хүмүүсийн хувьд нэг дор их хэмжээгээр идэх, өөх тос ихтэй, халуун ногоотой хоол хүнс, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь ходоодны зовуурь, гэдэс дүүрэх зэрэг шинж тэмдгийг сэдрээх эрсдэлтэй. Харин чихрийн шижинтэй хүмүүс нүүрс ус, өөх тос ихтэй хоолыг нэг дор их хэмжээгээр хэрэглэхээс зайлсхийж, хоолны хэмжээгээ жигд барих нь чухал.
Даралт ихэсдэг хүмүүсийн хувьд давс ихтэй боловсруулсан хүнс, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлаж, шингэний дутагдлаас сэргийлэх нь даралт хэлбэлзэх эрсдэлийг бууруулахад ач холбогдолтой.
Харин ч баярын үеэр хооллолтын дэглэмээ хадгалж, эмч, хоол зүйчийн зөвлөсөн эмчилгээ, хооллолтын төлөвлөгөөг тогтмол мөрдөх нь өвчний сэдрэлээс сэргийлэх хамгийн чухал арга юм. Миний хамгийн чухал зөвлөмж бол баяр наадмаа эрүүл мэндээ хамгаалсан байдлаар тэмдэглэхийг уриалмаар байна. Баярын ширээнээс татгалзах шаардлагагүй. Харин хоолны хэмжээгээ тохируулж, махан хоолтойгоо хүнсний ногоо, жимсийг хослуулах, цангахыг хүлээлгүй ус тогтмол уух, баталгаатай хүнс сонгох, хүнсний аюулгүй байдлыг сайтар сахих нь чухал” гэв Тиймээс эрүүл хооллолт гэдэг нь өөрийгөө хязгаарлах биш, зөв сонголт, зөв хэмжээ, зөв дадал юм.
Эрүүл мэнд бол баяр наадмын дараа ч бидэнтэй үлдэх хамгийн үнэт зүйл. Тиймээс зөв хооллолтод анхаарч аялж зугаалахыг эрүүл мэндийн байгууллагынхан болон хоол зүйч нар зөвлөж байна.
Л.ПҮРЭВЖАРГАЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


"Баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл зарна" гэх цахим залилангаас сэрэмжлэхийг анхааруулжээ
УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо
Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл
Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Итали дизайны төгс цогцлоор сүндэрлэх “Их хүрээ” резиденс борлуулалтаа нээж, захиалгаа авч эхэллээ
УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяагийн албан өрөөнд нэгжлэг хийж, баривчилжээ
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг долдугаар сарын 8-нд олгоно
Ил захидал
Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалайгийн витамины сонголтод дагагч нар нь ам сайтай байна
Т.Ариунаа, Б.Сарантуяа нар Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэнэ
ХУУЛЬ: Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй иргэнд алданги, хүү тооцдог болно
Эрүүл хооллолт нь өөрийгөө хязгаарлах биш, хүнсээ зөв сонгох юм
1996 оны сонгуулийн будлиан
Наадмын нээлтийн тасалбар 4-6 минутад зарагдаж дуусжээ
ТАНИЛЦ: Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг олгох хуваарь
Монгол, Өмнөд Солонгосын үндэсний паралимпын хороод хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахаар хэлэлцэн тохиролцов
Н.Учрал: Монголчууд Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа, ногдол ашгийг авч эхэлнэ /бичлэг/
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадмыг арай өөр байдлаар зохион байгуулна
ТАНИЛЦ: Наадмын тасалбарыг цахимаар худалдан авахад анхаарах зүйлс
Г.Дамдинням: Баяр наадмын үеэр шатахууны хомсдол үүсэхгүй
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана гэдгээ хотын дарга илэрхийллээ
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийг олж өгчээ
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
11 сартай хүүхдийнхээ амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ
Д.Үүрийнтуяа: АМНАТ-ийг ялгаатай тогтоох юм бол компани, хөрөнгө оруулагч бүрд зориулсан хуультай болох хэрэгтэй
Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий
Ц.Даваасүрэн: Оюутолгойн гэрээний гол буруутан нь Монголчууд. С.Баяр, С.Баярцогт нар гадныханд ашигтай гэрээ хийх боломжийг олгосон
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
ГОВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ДУУСЛАА
ЭЕШ: Физик, Орос, Монгол хэлний хичээлээр 800 оноо авсан шалгуулагч нарыг танилцууллаа
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.