УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяагийн албан өрөөнд нэгжлэг хийж, баривчилжээ

1 цаг 29 минутын өмнө

Авлигатай Тэмцэх Газраас 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр ажиллажээ

Авлигатай Тэмцэх Газраас 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр ажиллажээ.

Уг шалгалтын үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяагийн албан өрөөнд нэгжлэг хийж, улмаар түүнийг баривчлан, үргэлжлүүлэн шалгахаар авч явсан байна. Түүнийг Эрүүл мэндийн яамны (ЭМЯ) Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Очирбат томилуулсан гэгддэг. Д.Очирбат нь саяхныг хүртэл тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хашихаас гадна, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) даргаар давхар ажиллаж байжээ.

Эл хэрэгт зөвхөн ерөнхий захирал бус, түүний удирдлагын баг бүхэлдээ холбогдоод байгаа аж.

Одоогийн байдлаар, Захирлын ажлын албаны дарга Ц.Амаржаргал, Мэс заслын эмч С.Отгонбаяр нарыг мөн уг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй бололтой.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



Ил захидал3 цаг 57 минутын өмнө
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.