2111-р сар, 2026Бямба гараг

Итали дизайны төгс цогцлоор сүндэрлэх “Их хүрээ” резиденс борлуулалтаа нээж, захиалгаа авч эхэллээ

7 сар 2. 10:402 мин унших

Улаанбаатар хотын төв цэг болох Сүхбаатарын талбайгаас 588-хан метрийн зайд орших “Их хүрээ” резиденс сүндэрлэж байна.

Улаанбаатар хотын төв цэг болох Сүхбаатарын талбайгаас 588-хан метрийн зайд орших “Их хүрээ” резиденс сүндэрлэж байна. Энэхүү  резиденс төсөл 2027 оны IV улиралд ашиглалтад орох бөгөөд Улаанбаатар хотын хоймор Бага тойрогт байрлах түүх, үнэ цэн, орчин үеийн архитектурын төгс зохицлыг цогцлоосон томоохон бүтээн байгуулалт юм. 

“Их хүрээ” резиденс нь нийт 16 давхар баригдах бөгөөд 1-3 давхарт нийт оршин суугчид болон үйлчлүүлэгч, аялагчдад зориулсан өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг хангахуйц бүх төрлийн худалдаа үйлчилгээ төвлөрч оршин суугчдын бүхий л тав тухыг эрхэмлэжээ.

Бас нэгэн онцлог давуу тал нь барилгын 4-16 давхарт өрөө бүрд байгалийн гэрлийг шингээсэн орчин үеийн фасад, дөрвөн улирлын турш тайван амар амгаланг мэдрүүлэхээр ухаалаг инженерийн шийдэл бүхий төлөвлөлт, чанартай материалаар бүтээж байна.

Энэхүү  резиденс сүндэрлэж буй байршлын талаарх сонирхолтой баримтыг дурдахад, Богд хаан Жавзандамба хаан 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр анхны зарлигаараа Төрийн шар ордон байрлаж байсан их хүрээг нийслэл хүрээ болгон улсын нэрийг Монгол болгон үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо даяар олноо зарлан тунхаглаж тусгаар улс болсон түүхтэй. “Их хүрээ” резиденс нь энэхүү Төрийн шар ордны суурин дээр байгуулагдаж буй бүтээн байгуулалт гэдгээрээ онцгой авшиг шингэсэн газар ийнхүү сүндэрлэн босож байна.

 

Японы хөрөнгийн менежменттэй барилга: Хувь хүн болон байгууллагын хөрөнгийг урт хугацаанд өсгөх, хамгаалах мэргэжлийн үйлчилгээ бөгөөд түрээс, хөрөнгө оруулалтын зөвлөгөө, эрсдэлийн удирдлага, хөрөнгийн удирдлага, засвар үйлчилгээ, ашиглалтын менежмент, зардлын оновчлол, урт хугацааны үнэ цэнийг өсгөх үл хөдлөх хөрөнгийн менежментийг багтаасан цогц үйлчилгээнээс бүрдэнэ.

 

 

Борлуулалтаа нээж, захиалгаа авч эхэлсэн гэдгийг тав тух, үнэ цэнийг илүүтэй мэддэг эрхэм танд дуулгахад таатай байна. Та цаашид үнэ цэн нь улам өсөх Итали дизайны төгс цогцлоор сүндэрлэх “Их хүрээ” резиденст амьдрах болон бизнесээ өргөжүүлэхийг хүсвэл дараах хаягаар холбоо барих боломжтой.

Борлуулалтын алба: 7288-2244, 7299-2244
Төслийн танилцуулга:  https://ikhkhuree.mn/catalogue/
Цахим шуудан: sales@ikhkhuree.mn
Цахим хаяг: www.ikhkhuree.mn

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.