2111-р сар, 2026Бямба гараг

Ойрын өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутгаар +32 градус, говийн бүс нутгаар +36 градусыг давж хална

7 сар 2. 15:061 мин унших

Ойрын өдрүүдэд цаг агаарын хэм огцом өсөж

Ойрын өдрүүдэд цаг агаарын хэм огцом өсөж, хэт халалт үүсч буй тул ус цаг агаар, орчны мэдээллийн газраас наршилт болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Тодруулбал өчигдөр буюу долоодугаар сарын нэгний өдөр цаг агаар ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө 1-5 хэмээр дулаарч, Говь-Алтай аймгийн Шарга суманд +39,6 хэм хүрчээ. Түүнчлэн ойрын өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутгаар +32 градус, говийн бүс нутгаар +36 градусыг давж халах учир аялал зугаалгаар явж буй иргэд, малчид, тээвэрчдэд хэт халалтын үед дараах дараах арга хэмжээг авахыг зөвлөж байна.

  • Ус хангалттай ууж, шингэнээ нөхөх
  • Нарнаас хамгаалах малгай, шүхэр авч явах
  • Халалт хамгийн өндөр буюу 11:00-16:00 цагийн хооронд гадуур явахаас татгалзах
  • Сул цайвар өнгийн, хөнгөн хувцас өмсөх
  • Хүүхэд, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүдэд анхаарал тавих
  • Машиндаа бага насны хүүхэд болон, амьтан үлдээхгүй байх

Мөн эдгээр өдрүүдэд толгой өвдөх, толгой эргэх, хэт их хөлрөх, дотор муухайрах, бөөлжих, зүрх дэлсэх, ядарч сульдах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай тусламжийн газарт хандаарай.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.