Олон жил нууж ирсэн Төрийн өмчит компаниудын дарга нарын цалинг саяхан ил тод зарлалаа. Үүнээс нэг сарын цалин нь хамгийн өндөр буюу 65 сая төгрөг авдаг ТӨК-ийн дарга нь Эрдэнэc Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай.
Түүний хувьд Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байгаад энэхүү албан тушаалд очсон. Мөн өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатартай нэг нутаг усны хүн учраас ТӨК-ийн гүйцэтгэх захирлаар очсон түүний томилгоо намын дарга нарынх нь талархсан сэтгэлийн бэлгэ гээд хэлчихэд хилсдэхгүй биз. Харин ТӨК-ийн даргуудаас хамгийн бага цалинг буюу 20 орчим сая төгрөгийг Эрдэнэс Таван толгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж авч байгаа нь харагдсан. МАН-д үеийн үед аль хөрөнгө мөнгөтэй газар хаана байна, тэнд чимээгүйхэн очоод хувиа борлуулж, довоо шарлуулчихдаг ах нар цөөнгүй байсан. Үүнийг эртнээсээ “шимэгч”, “шимэгчид” хэмээн нэрлэж ирсэн. Тэгвэл тэдний залгамж халаа болсон Б.Чагнаадоржийг саяхан тус ТӨК-ийн даргаар томилсон юм. Улс төрд түүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын хүн гэсэн мэдээлэл бий. Энэ мэт нам дагасан, дарга нарын цүнх барьсан хүмүүс татвар төлөгчдийн мөнгийг хүссэнээрээ цалин нэрийдлээр хагартлаа авч, очсон, хариуцсан газар болгоноо алдагдалд оруулж, улсын төсөвт дарамт болгодог төрийн өмчит компаниудын гүйцэтгэх захирлын албан тушаалд очсон МАН-ын дарга нар олон байна. Ямартаа ч сөрөг хүчний гишүүдийн зүгээс ТӨК-ийн захирлуудын нэг сарын цалин, урамшууллыг ийнхүү ил болгосон нь нийгэмд шуугиан боллоо. Гэтэл бидний дундаж цалин хэд билээ. Оройлцоогоор 1-1.5 сая төгрөг. Ингээд бодохоор ТӨК-иудын захирлын цалин ард түмний дундаж цалин хоёрын хооронд тэнгэр, газар шиг ялгаа гарч байна. Үнэхээр ТӨК-иуд ашигтай, орлоготой, улс орны эдийн засагт хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэх орлого төвлөрүүлж ажилладаг бол энэ зэргийн цалинг тухайн компаниудын захиралд өгөх нь буруу зүйл биш. Гэтэл өнөөдөр төрийн өмчит компаниудаас ашигтай ажиллаж байгаа нь хэд билээ. Тэнд гардаг авлига, хээл хахуулийн хэрэг хэдэн их наяд төгрөгөөр хэмжигдэн шалгагддаг. Ингэж бодохоор үнэхээр ашигтай ажилладаг болохоор жар, далан сая төгрөгийн цалин авдаг гэдэгт нь нэг л итгэл төрөхгүй байгаа юм. Тухайлбал, алдарт 40 их наядын нүүрсний хулгайн хэрэг байна. Уг хэрэгт манай улсын томоохон уул уурхайн орд газрууд тэдгээрийг хариуцдаг ТӨК-иудын дарга нарын, авлига хулгай яригдана. Ухаа худаг, “Эрдэнэс Тавантолгой, төмөр замын 30 гаруй оффтейк гэрээ, Бортээгийн ордын асуудал гэх мэтээр цааш хөвөрнө. Авлига, хулгай хамгийн өндөр дүнгээр гардаг газар бол төрийн өмчит компаниуд. Гэтэл ийм газрыг удирдаж, ашигтай ажиллуулсан дарга нарынх нь нэг сарын цалин 65 сая төгрөг гэхээр үнэхээр итгэл төрөхгүй байгаа юм. Том зургаараа Монгол Улсын төсөв, төрийн бодлого, уул уурхайн ашиглалт, удирдлага зохион байгуулалт үндсээрээ буруу замаар өдий болтол явж байгаа нь харагдана. Төрийн өмчит компаниудын захирлын нэг сарын цалин 65 сая төгрөг гэж зарлахад монголчууд бидэнд гомдох, гутрах зэрэгцсэн болов уу. Үнэхээр сардаа 65 сая төгрөгийн цалин авдаг жирийн нэг иргэн байсан бол яах вэ. Би жишээ нь, сард 60 сая төгрөгийн цалинтай бол хариуцсан ажлаа яаж сайн хийх вэ, компаниа яаж илүү ашигтай ажлуулах вэ гэдгээ өдөр шөнө ялгахгүй, нойр хоолгүй бодож, толгойгоо гашилгана. Сард жаран сая битгий хэл зургаан сая төгрөгийн цалинтай байсан ч ажлаа л хиймээр санагдана. Гэтэл сар бүр жар, далан сая төгрөгийн цалин авдаг МАН-ын дарга нараас компаниа ашигтай ажиллуулчихъя, төрийн ажлыг чин шударгаар хийчихье гэсэн сэтгэл гарах нь битгий хэл тийм бодол ч төрдөггүй гэж бодохоор тэд үнэхээр хүнийхэрхүү сэтгэлтэй нь танигдаж байгаа юм. Монгол Улсад хэдэн тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг томоохон хувийн хэвшлүүд байдаг. Тэр компаниудын захирлын сарын цалин хүртэл жар, далан сая хүрэхгүй. Ингээд бодохоор Монголын төр хөлөөрөө толгой хийсний жишээ ТӨК-иудын захирлын цалингаас харагдаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төрийн зохицуулалтгүй эдийн засаг гэж байдаггүй ээ” гэж мэдэгдэж байсныг санаж байгаа байх. Бас л сүржин мэдэгдэл шүү. Тэгвэл түүний хэлсэн төрийн цохицуулалттай зах зээл гэдэг нь ТӨК-иудын захирлуудын авдаг цалин л байсан юм байна. Үндсэндээ ТӨК-иуд ашигтай, ашиггүй ажиллах нь тухайн байгууллагыг удирдаж байгаа дарга, цэрэгт ямар ч хамаагүй юм биш үү. Учир нь тухайн компанийн үйл ажиллагаа, урсгал зардалд зарцуулагдаж байгаа хөрөнгө нь татвар төлөгчдийн мөнгө учраас л эд нар ингэж галзуурч байна. Тиймээс цаашид Төрийн өмчит компаниудыг нэн яаралтай цөөрүүлэх бодлого явуулах хэрэгтэй. Цөөрүүлж байна гээд “Нүгэлийн нүдийг гурилаар хуурч” нэгийг нь нөгөөд нэгтгэх бодлого л хэрэгжиж байна. Тэгэхээр цөөрүүлэхийг татвар төлөгчид бид төр засагтаа шахаж, шаардах хэрэгтэй болжээ. Ядахдаа алдагдалтай, ашиггүй ажиллаж байгаа ТӨК-иудыг шууд татан буулгаж, бусад шаардлагатай ТӨК-иудыг зах зээлийн голдиролд оруулах нь зайлшгүй хийх ёстой ажил болжээ. Товчхондоо хувийн хэвшил хийж, гүйцэтгэж чадаж байгаа ажлыг төр урдуур нь орж хийдгийг хууль гаргаж хориглох хэрэгтэй байна. Ер нь аливаа ТӨК-иудын удирдлага, ажилтнуудын цалинг тухайн компани ашигтай ажилласан эсэхээс хамаарч тэр хэмжээнд нь тооцон олгодог болох ёстой. Ашгаас нь тухайн компанийн удирдлагуудад шагналын хувь бодож цалин дээр нь нэмж урамшуулдаг ийм систем рүү орохгүй л бол МАН-ын “цүнх баригч”-дыг тэжээх, тэднийг урамшуулах авлига, хээл хахуулийн үүр нь ТӨК болчихоод байна. Аль ч газрын хувийн хэвшлийн цалингийн систем ашигтай ажилласан, бүтээмж, хийсэн хөдөлмөрөөрөө нэмэгдэл бодогдон олгогддог. Гэтэл төрийн өмчит компанид энэ систем үйлчлэхгүй байгаа нь уг салбарт реформын шинэчлэлийг нэн яаралтай хийх цаг нь болсон гэдгийг тод харуулж байгаа юм. Үнэндээ өнөөгийн Монгол төрийн бодлого ТӨК-иуд дээр гажуудсан нь тодорхой. Төрийн өмчит компаниудад үүсээд буй энэхүү гажуудал нь капитализм ч биш, коммунизм ч биш завсрын, тодорхойгүй тогтолцоог олон жил үргэлжлүүлсний бодит үр дагавар юм. Намдаа гавьяа байгуулсан, нам дагасан намчдыг, “цүнх баригч”-дыг ТӨК-уудын захирал, даргад шууд томилдог, томилгоо, нэр дэвшилт нь шударга бус явагддаг, улмаар хариуцан очсон компанийнхаа буюу төрийн өмчийг хувьдаа завших, эргээд намдаа, намын дарга нартаа авлига өгөх хөрөнгийг нь бэлдэж өгдөгт ард түмэн дургүйцэн, зэвүүцэж байгаа юм. Угтаа нэр дэвшилтийг шударгаар зохион байгуулж, аль мэдлэгтэй, чадварлаг гэсэн хүнийг нам харгалзахгүй төрийн бодлогоор, зөв системээр ТӨК-иудын захиралд томилдог байсан бол бас яая гэхэв. Төрийн өмчит компаниудын бодлого, эрх зүйн зохицуулалт бүхэлдээ авлигыг дэлгэрүүлэх систем болж бүрдсэн байна. Тэгэхээр цаашид энэ хэвээрээ байвал Монголыг сөнөөх авлигын аалзан тор төрийн өмчит компаниудыг улам бүрхэнэ. Тиймээс ТӨК-иудын захирлуудын цалинг ил тод болгосон шигээ тогтолцоо, эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлтийг эр зоригтойгоор эхлүүлэх шаардлагатай байна. Гагцхүү үүнийг сүүлийн 30 гаруй жил засагласан эрх баригч МАН хийж чадахгүй гэдэг нь туйлын үнэн боллоо. Намчид, цүнх баригчид юу ч хийхгүй байж сард жар, далан сая төгрөгийн цалин авдаг гэж бодохоор дээрээс нь өдөржин ажиллаад сая гаруйхан төгрөг гэж бодохоор бид ямар төр байгуулчхаад байгаа юм бэ ...
Э.МӨНХТҮВШИН
ӨДРИЙН СОНИН


"Танил уяач" реалити шоу нэвтрүүлэг Монгол HD болон TV8 сувгуудаар үзэгчдийн хүртээл болно
Сонгогдсон МАН-ын дарга нарынх 65 сая, сонгосон бидний цалин сая төгрөг гэхээр гомдмоор биш үү
ШИНЭ КЛИП: МУГЖ Л.Банзрагч "Наадмын өглөө"
18 настай, эмэгтэй нь өөрийгөө боомилсон хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв
Сэрэмжлүүлэг: Туул голд сэлж байсан 23 настай эрэгтэй живж амиа алджээ
Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Газар авах хүсэлтийг цахимаар ирүүлсэн дарааллаар нь шийдвэрлэж байна гэв
ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр
ХУУЛЬ: Нийгмийн даатгалын тухай хуулийн "ОНЦЛОХ" өөрчлөлтүүдтэй танилц
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд
Ойрын өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутгаар +32 градус, говийн бүс нутгаар +36 градусыг давж хална
Сонгуулийн ерөнхий хорооны даргад Н.Мягмарыг томиллоо
Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой!
"Баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл зарна" гэх цахим залилангаас сэрэмжлэхийг анхааруулжээ
УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо
Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл
Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Итали дизайны төгс цогцлоор сүндэрлэх “Их хүрээ” резиденс борлуулалтаа нээж, захиалгаа авч эхэллээ
УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяагийн албан өрөөнд нэгжлэг хийж, баривчилжээ
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг долдугаар сарын 8-нд олгоно
Ил захидал
Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалайгийн витамины сонголтод дагагч нар нь ам сайтай байна
Т.Ариунаа, Б.Сарантуяа нар Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэнэ
ХУУЛЬ: Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй иргэнд алданги, хүү тооцдог болно
Эрүүл хооллолт нь өөрийгөө хязгаарлах биш, хүнсээ зөв сонгох юм
1996 оны сонгуулийн будлиан
Наадмын нээлтийн тасалбар 4-6 минутад зарагдаж дуусжээ
ТАНИЛЦ: Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг олгох хуваарь
Монгол, Өмнөд Солонгосын үндэсний паралимпын хороод хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахаар хэлэлцэн тохиролцов
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.