2111-р сар, 2026Бямба гараг

Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...

7 сар 6. 11:344 мин унших

Г.Дамдинням Уул уурхайн сайд болсноосоо хойш АМНАТ-өөр их дагнаж байгаа.

Г.Дамдинням Уул уурхайн сайд болсноосоо хойш АМНАТ-өөр их дагнаж байгаа. Сайд болуутаа хувийн компанийн 200 тэрбумын АМНАТ-ийг чөлөөлсөн гэх шүүмжид өртсөн.

Уул нь: Үүнийг олон улстөрч нотолж ярьсан. Гэвчиг: Өөрөө гүрийсэн. Тэгж эвгүй байдлаас мултарч гарсан. Эдүгээ АМНАТ-ийг буулгах заалтыг Ашигт малтмалын хуульд хийчихээд УИХ-д оруулчихаад байгаа. Үүнийг нь дэмжсэн, эсэргүүцсэн талцал үүссэн. Гэлээ гэхдээ: Дэмжихээсээ эсэргүүцэх нь их. Эсэргүүцэж байгаа хэдээс нь улс төр гэхээсээ факт жийргэлж хэлсэн нь Н.Алтанхуяг гишүүн. Тэрээр өнгөрөгч 7 хоногт: Намайг Ерөнхий сайд байхад 13 онд УИХ-д Оюутолгойн асуудлаар нээлттэй мэдээлэл хийсэн. Тэр үед “ОНТРЭ”-гийн хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгох үйл явц хууль зөрчсөн гэж мэдээлж байсан. Дараахан нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг түдгэлзүүлсэн. Миний харж байгаагаар бол одоо “ОНТРЭ”-гийн лиценз гэж байхгүй. Тэр Монголын лиценз болсон байх учиртай. Тэгэхээр Монгол Улс “Рио Тинто” компанитай яривал ярина, “ОНТРЭ”-той ярих ямар ч шаардлага байхгүй. АМНАТ-ийг багасгана гэж сайд Г.Дамдинням яриад гүйгээд байгаа нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй. Сонирхлын зөрчилтэй гэх нотлох баримтууд иргэдээс надад ирсэн. Иргэдээс ирүүлсэн материалыг би нягталсан. Г.Дамдинням сайд Канадад магистр хамгаалсан. Магистр хамгаалуулсан болон хичээл орж байсан багш нар нь “ОНТРЭ” компанитай холбоотой гэдгийг нотолсон баримтууд байгаа. Тэр материалуудыг би цахим хуудсандаа тавьсан гэж. Энэнд Г.Дамдиннням хариу барьж: Засгийн газар “Рио Тинто” компанийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, цаг хугацаа тун удахгүй үүнийг харуулна. “ОНТРЭ”-гоор бэлэг барьсан зүйл үгүй. “ОНТРЭ” компанитай хөрөнгө оруулалтын шинэ гэрээ байгуулна. 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгуульд санаатай ахмадууд маань хардсан, гүтгэсэн увайгүй юм хийж байна. Нас, намбаа бодох хэрэгтэй. Монгол Улсын эдийн засаг 17.6 хувьд хүрсэн байхад Ерөнхий сайд болоод -1 рүү аваачсан гашуун туршлагаа битгий давтаарай гэж Н.Алтанхуяг гуайгаас хүсье. Монголын ирээдүйн хөгжилд та нөхдийн увайгүй үйлдэл маш их гай болсон шүү гэсэн.

Энэ 2 ингэж хэрэлдэж. Эндээс нь харин бид нар 1 юмыг сайн анзаарах ёстой. Г.Дамдинням, “ОНТРЭ” 2 үнэхээрийн холбоо хамаарал байна уу. Энэ л чухал. Гээд үзлээ, нягталлаа. Г.Дамдинням, “ОНТРЭ” 2 яах аргагүй холбоо хамааралтай байна. Тэрийг нь олж тогтоогоод байх ч юм алга. Ихэнх нь нээлттэй мэдээллийн сангуудад байна. Монголоор: Ургийн модны мөчир сүлжээ шахуу юм.

Г.Дамдинням намтартаа: 15 онд Канад Улс-Бритишийн Колумбын их сургуулийн судлаачаар дүүргэсэн гэж бичиж. Мэдээллээс харах нээ: 13-16 онд Канадын Бритиш Колумбын их сургууль буюу UBC-гийн Уул уурхайн инженерийн сургуулийн магистрт сурч. Тэр үед нь эдүгээгийн “ОНТРЭ”-гийн ТУЗ-ийн гишүүн бөгөөд Техникийн хорооны дарга Allan Moss хичээл заадаг байж. Allan Moss нь Г.Дамдиннямын дипломын удирдагч Dirk Van Zil-ийн хамтрагч. Тэд хамтран “Hard Rock Miner’s Handbook” номыг бичсэнээр нь уул уурхайнхан андахгүй.

Г.Дамдиннямын магистрын дипломын ажлын талархлын хуудсанд судалгааг нь санхүүжүүлж удирдсан Dirk Van Zil, хамтран удирдсан Julian Dierkes нар нэр дурдагдсан. Dirk Van Zil нь: Оюутолгойн хог хаягдлын аюулгүй байдлын шинжээчээр “Рио Тинто”-д ажиллаж байсан. Julian Dierkes нь: Оюутолгойн 9 оны гэрээ, Дубайн гэрээнд засаглалын үнэлгээ хийж, 13 онд Н.Алтанхуягийн хэлсэнчлэн “ОНТРЭ”-гийн лиценз цуцлагдахад олон улсын хэвлэлээр тэр компанийг өмгөөлж байж.

Цаашаагаа: “ОНТРЭ”-гийн ТУЗ-ийн Хууль эрх зүйн дэд ерөнхийлөгч Su­san McLeod, хараат бус гишүүд Teresa Conway, Paula Rogers нар Канадын Бритиш Колумбын их сургуулийн Уул уурхайн сургуулийн төгсөгчид, тэр сургуулийн төгсөгчдийн холбооны идэвхтэй гишүүн. Г.Дамдинням ба “ОНТРЭ”-гийн ургийн холбоо сүлжээ иймэрхүү, тэрээр энэ компанитай холбоотой нь ч холбоотой юм.

Энэнээс хөвөрдөөд: Засгийн газрын ажлын хэсгийнхэн “ОНТРЭ”-той лиценз шилжүүлэх хэлэлцээр хийж байх үед сайд Г.Дамдинням нь Ашигт малтмалын хуулийн төсөлд зэсийн АМНАТ-ийг 3 дахин бууруулах заалт оруулж ирэхээр бэлдэж байгаа нь ард нийт, улстөрчдөд хардлага төрүүлж. Энийг: Ашиг сонирхлын ноцтой зөрчлийг үүсгэлээ гэж үзэж. Учир юм нь: Г.Дамдиннямынсэдсэн хуулийн өөрчлөлт нь “Онтэ”-гийн санхүүгийн ашгийг асар ихээр нэмэгдүүлнэ. Эсрэгээрээ: Монголын татварын орлогыг хохирооно. Тиймийн учраас: Г.Дамдинням хувийн холбоо хамаарал бүхий гадаадын компанийн эрх ашигт үйлчилсэн уул уурхайн том лобби хийж байж болзошгүй гэдэг монголчуудын хардлага зүй ёсны юм. Өөрийнх нь хүссэнчлэн: Хууль хяналтынхан энийг нягталж 1 талд нь гаргах үүрэгтэй...

Ө.БАТБИЛЭГ

ӨДРИЙН СОНИН 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.