
УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа. Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна.
“Шүүмжлэлийг хүлээн авч засаж залруулж ажиллах учиртай”
УИХ-ын дарга С.Бямбацогт хаврын чуулганыг дүгнэхдээ парламентад суудалтай төрийн намууд, гишүүд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн, улс төржилт, талцал хуваагдлаас ангид байж, ойлголцож, нягтарч ажиллаж чадвал ямар үр дүн гаргаж болохыг харуулсан чуулган боллоо гэв. Мөн тэрээр “Зуны сар зургаа биш ээ. Шатахууны хангамжийг тогтвортой байлгах, мах гурил, төмс хүнсний ногооны нийлүүлэлтэд онцгой анхаарч, үнийн савлагаанаас сэргийлэх, эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүргэж, орлогыг нэмэгдүүлэх, эрчим хүч, мал аж ахуйн салбарын ирэх өвлийн бэлтгэлийг сайтар хангах зэрэг олон асуудлыг одоогоос анхаарч ажиллах ёстой” хэмээн захив. Улмаар УИХ-ын эрхэм гишүүд ээ, та бид ард иргэдийнхээ бодит шүүмжлэлийг хүлээн авч, бодож тунгааж, болохгүй бүтэхгүйг засаж залруулж ажиллах учиртай. Сайн хууль гэж хөгжилд түлхэц өгсөн, хүнд өгөөж өгсөн, алсыг харж, асуудлыг шийддэг байх ёстойг байнга санан, чуулган завсарласан зуны дэлгэр цагаар иргэд сонгогчидтойгоо илүү ойр байж, ирэх намар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар санал бодлыг нь сонссон, үр бүтээлтэй улирал болгон ажиллахыг хүсье. Хүн төвтэй хууль баталж, хүчирхэг Монголын хөгжлийн үндсийг тавьж, иргэдийнхээ итгэлийг хураасан, хяналттай, нээлттэй парламентыг төгөлдөржүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе" хэмээн уриалав.

Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд
Хаврын чуулганаар 278 хууль тогтоомж хэлэлцэн баталжээ. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Татварын багц хууль, Гэр бүлийн тухай болон Гэр бүлийн хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хууль, Эд, эс эрхтэн шилжүүлэх тухай анхдагч хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль гэх мэт хуулиудыг баталсан байна. Татварын ерөнхий хуулийн өөрчлөлтөөр татвар төлөгчийг зөвхөн хариуцлага тооцох бус, эрсдэлээс урьдчилан сэргийлж, зөвлөж тусалдаг тогтолцоог бэхжүүлнэ. Мөн татварын өр барагдуулах ажиллагааг уян хатан болгож, татвар төлөгчийн дансанд орж ирсэн орлогыг бүхэлд нь хаахгүй, 70 хувийг татварын өр төлөлтөд, 30 хувийг тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд үлдээх зарчим тусгагдсан. Хувь хүний орлогын албан татварын өөрчлөлтөөр сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдох татварыг 100 хувь хөнгөлөх, 792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлогын хэсэгт 1 хувийн татвар ногдуулахаар тусгасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын өөрчлөлтөөр НӨАТ суутган төлөгчийн босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр тусгасан. Жишээлбэл, жилийн 300 сая төгрөгийн борлуулалттай жижиг дэлгүүр өмнө нь НӨАТ суутган төлөгч болох үүрэгтэй байсан бол шинэ босгоор НӨАТ суутган төлөгч болохгүй байх боломж бүрдэнэ. Энэ нь жижиг бизнесийн тайлан, баримт бүрдүүлэлт, мөнгөн урсгалын дарамтыг бууруулна. Мөн сайн үнэлгээтэй татвар төлөгчийн НӨАТ төлөх хугацааг хоёр хүртэл сараар хойшлуулах боломж байна. Тэгэхээр нэг онцлог ьатварын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, татварын дарамт, ачааллыг бууруулж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад чиглэсэн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулсан чуулган боллоо.

Хаалтын өдөр юу хэлэлцэв
-Хуралдаанаар СЕХ-ны даргаар Н.Мягмарыг томиллоо. СЕХ-ны даргаар ажиллаж байсан П.Дэлгэрнаранг Гаалийн Ерөнхий газрын даргаар томилсон тул тус хороо зургаан сар орчим даргагүй байсан юм. Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогтоос санал болгосны дагуу Н.Мягмарыг Сонгуулийн Ерөнхий хорооны даргаар томиллоо. Н.Мягмар өмнө нь Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга зэрэг албан тушаалууд хашиж байсан билээ.
-Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: -Төр зохицуулагч л байх ёстой юм. Түүнийг л дагах гээд 36 жил бүдэрч байна. Энэ хуулийг харахад төр зохицуулагч биш оролцогч болох гээд байна. ТОСК, НОСК гээд байгууллага, банк дутаагүй. Нэг гараараа чөлөөлье гээд байгаа боловч нөгөө гараараа супер банк байгуулах гэж байна. Урт хугацааны санхүүжилт байгаа юм уу. Яагаад банк байгуулах гэж байгаа юм бэ?
Хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан: -Энэ бол чухал хууль. Нэг сая өрхийн 30 хувь нь л инженерийн шугам сүлжээтэй амьдарч байна. Үлдсэн 70 хувьд нь энэ асуудал хамаатай. Дэлхийн бүх улсууд энэ схемээрээ орон сууцны асуудлаа шийдсэн. Бид үүний араас л явж байна. Ганцхан үгээр хариулахад энэ банк урт хугацааны эх үүсвэрийг бүрдүүлж, төр засгийн оролцоог хангана. Таны хэлсэн олон корпорациудыг татан буулгана гэв.
Мөн Герман улсын Сэргээн босголтын зээлийн банк хоорондын "Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төслийн III үе шат"-ны зээлийн болсон төслийн хэлэлцээр соёрхон батлах тухай хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Эрчим хүч дээр зээл олдох юм. Бүр экспортлох боломжтой гэдэг ч хөдлөхгүй юм. Нэг л болж өгөхгүй байна. Үнийг нь нэмсэн ч баталгаатай эрчим хүч, дулаанаар хангахгүй байна. Нүүрс, салхи, нар нь байна. Яагаад үүнийг хийж чаддаггүй юм бэ?
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: -Ер нь бол цагийн юмыг цагт нь хийгээгүйгээс, үе үеийн сайд нарын алдаанаас болж энэ бүхэн бий болсон. Бүх асуудлыг иж бүрнээр нь шийдэж байгаа. Одоо төсөл дээр яригдаж байгаа дэд бүтцийн асуудал. Мөн үнэ тарифын асуудал. Арван аймагт дулааны цахилгаан станц ажиллаж үргэлжилж байгаа. Гэвч Солногосын гүйцэтгэгч компанийн алдаанаас болж, зогссон. Санхүүжилтийг нь улсын төсвөөс санхүүжүүлж, шийдэх болсон. Эрчим хүчний асуудал олон жил ужгирсан. Бодит байдал нь өвөлжилт дээр эрсдэл гарч болно гэв.
Төмөрбаатарын Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 127 (7869)


Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
ТАНИЛЦ: Азийн наадамд өрсөлдөх Монголын 17 жүдоч
Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна
ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
НӨАТ: 555 баримтын сүүлийн таван орон таарснаар 60-500 мянган төгрөг хожлоо
ЗГ: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ардчилсан намын улс төр хэтэрхий бөөрөнхий байгаад гишүүд нь шүүмжлэлтэй хандаж байна
ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ
Б.Оюутболд: Нэр төрөө сэргээлгэж, С.Амарсайханаар уучлал гуйлгана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
Г.Занданшатар: С.Амарсайхан хуулийн байгууллагад хамт очъё, ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя
Т.Аубакир огцрох ёстой!
“Солонго-1, 2”-т орох иргэдэд: Сонгон шалгаруулалт 10 сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ
Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ /бичлэг/
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.