Нэгдүгээр хорооллын арын авто замын баруун урсгалыг зургаа хоногийн хугацаатай хаажээ
1 цаг 51 минутын өмнөСонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хорооллын арын замыг Дэлхийн банкны санхүүжилтээр шинэчлэн засварлаж буй. Засварын ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн тодорхой байршилд зам хаажээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, 1 дүгээр байрны чанх хойно "Отгон жолоо" жолооны курсийн урд талд /авто замын баруун урсгал/ хөрс солилт суурь хийх тул авто замын хөдөлгөөнийг хаасан байна. Авто замын хөдөлгөөнийг долоодугаар сарын 12-ны 23:00 цагт нээхээр төлөвлөжээ. Иймд иргэд, жолооч нарыг өөр замаар зорчихыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас сануулав. Харин баяр наадмын өдрүүдэд нийслэл хотод хаагдах авто зам байхгүйг тодотголоо.

Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хорооллын арын замыг Дэлхийн банкны санхүүжилтээр шинэчлэн засварлаж буй.
Засварын ажлын хүрээнд өнөөдрөөс эхлэн тодорхой байршилд зам хаажээ.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 12-р хороо, 1 дүгээр байрны чанх хойно "Отгон жолоо" жолооны курсийн урд талд /авто замын баруун урсгал/ хөрс солилт суурь хийх тул авто замын хөдөлгөөнийг хаасан байна. Авто замын хөдөлгөөнийг долоодугаар сарын 12-ны 23:00 цагт нээхээр төлөвлөжээ.
Иймд иргэд, жолооч нарыг өөр замаар зорчихыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас сануулав.
Харин баяр наадмын өдрүүдэд нийслэл хотод хаагдах авто зам байхгүйг тодотголоо.
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.