
УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын хаврын ээлжит чуулганы үр дүнг танилцуулж, мэдээлэл хийлээ. Түүний мэдээллээс тоймлон хүргэе.
“Төр гэнэтийн шийдвэр гаргахгүй, төр мэдээллийг нэг л удаа авдаг болно”
-УИХ-ын чуулганы статистикаас баталсан хуулиудыг ангилж, ялгаж хэлэх юм бол Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зэрэг хуулиудыг баталсан. Эдгээрээс хамгийн онцлох нь Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль. Ардчилсан, чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш 36 жилийн хугацаанд мөрдөж ирсэн тогтолцоог өөрчилж, өмнө нь зөвшөөрөгдсөнөөс бусад нь хориотой байсан бол одоо хориглоогүйгээс бусад нь чөлөөтэй болж байна.Энэ хуулиар төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, үнэ тогтооход оролцохгүй, бизнесийн орчныг урьдчилан таамаглах боломжтой, тогтвортой, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчныг бүрдүүлсэн. Төр гэнэтийн шийдвэр гаргахгүй. Бизнест нөлөөлөх хууль батлагдвал зургаан сараас доошгүй хугацааны дараа хүчин төгөлдөр үйлчилдэг болж, бизнес эрхлэгчид бэлтгэлээ хангах боломжтой болсон. Төр нэг мэдээллийг нэг л удаа авдаг болно. Өмнө нь төрийн байгууллага, яам бүр иргэдээс дур мэдэн мэдээлэл шаарддаг байсан бол одоо дотоод мэдээллийн сан, датагаа ашиглан солилцдог болох боломжийг бүрдүүлсэн. Төрийн хүнд суртлыг 2-3 дахин бууруулах зорилгоор, ялангуяа эрчим хүч, барилга, боловсрол, санхүү зэрэг салбарт шаарддаг олон зөвшөөрлийн тоог цөөрүүлж, 41 төрлийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Барилгын салбарт нэг үйл ажиллагаа эрхлэхэд 3-дөрвөн төрлийн зөвшөөрөл шаарддаг байсныг халсан. Мөн тусгай зөвшөөрлийг 10 жилээр, энгийн зөвшөөрлийг таван жилээр олгож, ямар нэгэн зөрчил гаргаагүй бол хугацааг нь шууд сунгадаг болсон. Ингэснээр зөвшөөрөл авахтай холбоотой хүнд суртлыг 2-3 дахин бууруулсан.
“1.3 сая иргэн жилд хоёр сая төгрөг хүртэлх татвараа өөртөө үлдээнэ”
-Дараагийн чухал хууль нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт юм. Олон жил ажиллаж, илүү шимтгэл төлсөн хүн илүү тэтгэвэр авдаг байх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Мөн нийгмийн даатгал төлөгчдийн тэтгэвэр авах тогтолцооны суурь өөрчлөлтийг бий болгож, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс ахмадын тэтгэвэр нэмэгдэх боломжийг бүрдүүлсэн. Хувь хүний орлогын албан татвар болон аж ахуйн нэгжийг дэмжих тухай хуулиар бага, дунд орлоготой иргэдийг дэмжиж, 792 мянган төгрөг хүртэлх орлогыг татвараас чөлөөлсөн. Харин 792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлогод нэг хувийн татвар ногдуулахаар зохицуулсан. Ингэснээр 1.3 сая иргэн жилд хоёр сая төгрөг хүртэлх татвараа өөртөө үлдээх боломж бүрдэж байна.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 27 жилийн дараа шинэчиллээ
-Мөн Эрүүл мэндийн тухай хуулиудыг баталсан. Эдгээр хууль нь иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах тогтолцоог шинэ шатанд гаргах боломжийг бүрдүүлсэн. Өмнө нь донорын эд, эрхтэнтэй холбоотой асуудлууд үүсдэг байсан бол энэ хуулиар тэдгээрийг зохицуулсан. Дараагийн чухал хууль бол Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. 1999 онд батлагдсан хуулийг 27 жилийн дараа шинэчилж, өмнө нь дөрвөн удаа батлагдаж чадаагүй байсан энэ хуулийг баталсан. Ингэснээр эмэгтэйчүүд, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хамтран амьдрагчийн эрх зүйн байдал, донор, үр шилжүүлэн суулгахтай холбоотой асуудал, гэр бүлийн маргааныг шийдвэрлэх тогтолцоог зохицуулсан.
“Парламентын үйл ажиллагаа ил тод, нээлттэй болж, олон нийтийн хяналт, оролцоо нэмэгдсэн”
-Мөн Уур амьсгалын тухай анхдагч хуулийг баталж, газрын доройтол, цөлжилт, усны хомсдол зэрэг Монгол Улсад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Түүнчлэн хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахтай холбоотой олон чухал хуулийг баталсан. Гадаад зээлийн үр ашиглалтыг нэмэгдүүлэх тухай хуулийг баталснаар Монгол Улсад анх удаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. УИХ бол хууль тогтоохоос гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг. Хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, шаардлагатай өөрчлөлтийг оруулдаг. Энэ чиглэлээр хоёр удаагийн сонсгол зохион байгуулж, Ерөнхий сайдын асуулгын цагийг гурван удаа зохион байгуулсан. Парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү хүртээмжтэй болгох үүднээс e-Mongolia аппликэйшнд "Парламент" цэсийг байршуулсан. Өмнө нь иргэд зөвхөн өргөдөл, гомдол гаргадаг байсан бол одоо хууль, тогтоомжийн төсөлд цахимаар санал, хүсэлтээ илэрхийлэх боломжтой болсон. Мөн "Хуулийн хэрэгжилт иргэдийн амьдралд" гэсэн цэсээр хууль бодит амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг үнэлэх боломжтой. "Хяналттай парламент" цэсийг parliament.mn цахим сайтад байршуулснаар парламентын үйл ажиллагаа ил тод, нээлттэй болж, олон нийтийн хяналт, оролцоо нэмэгдсэн. Иргэд чуулганы тов, хэлэлцэх асуудлын дарааллыг харах, дэмжих, дэмжихгүй саналаа өгөх, УИХ-ын чуулган болон Байнгын хороодын ирцийг бодит цаг хугацаанд харах, санал хураалтын дүн болон гишүүн бүрийн саналыг нээлттэй үзэх боломжтой болсон.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 7. МЯГМАР ГАРАГ. № 128 (7870)


Ц.Магалжав: Энэ жилийн наадмаар хурц арслан Н.Өсөхбаяр, улсын гарди М.Бадарч нар барилдахгүй
Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна
Наадмын өдрүүдэд төлөвлөгөөт ажил үргэлжилж буй байршлуудаас бусад хэрэглэгчийг халуун усаар бүрэн хангана гэв
С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо
"Танил уяач" реалити шоу нэвтрүүлгийн хамт олны зүгээс оролцогч нартаа "УРИЛГА"-аа гардуулж буй агшин
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын "Батхаан" хайрханы тахилга
Долоодугаар сарын 10-ны өдөр бөхийн барилдааны зөвхөн нэгийн давааг барилдуулна
Нэгдүгээр хорооллын арын авто замын баруун урсгалыг зургаа хоногийн хугацаатай хаажээ
Мэс засалд ороод удаагүй ч Д.Лүндээжанцан Ерөнхийлөгчөөс Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлд нь олгосон Төрийн шагналаа хүртлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга
Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм...
ҮНЭ ХАНШ: Хонины "хаа" 98 мянган төгрөгт хүрчээ
Цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд
Эсрэг тэсрэг байр суурь
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга
"Танил уяач" реалити шоу нэвтрүүлэг Монгол HD болон TV8 сувгуудаар үзэгчдийн хүртээл болно
Сонгогдсон МАН-ын дарга нарынх 65 сая, сонгосон бидний цалин сая төгрөг гэхээр гомдмоор биш үү
ШИНЭ КЛИП: МУГЖ Л.Банзрагч "Наадмын өглөө"
18 настай, эмэгтэй нь өөрийгөө боомилсон хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна гэв
Сэрэмжлүүлэг: Туул голд сэлж байсан 23 настай эрэгтэй живж амиа алджээ
Нийслэл жилд 3500 хүүхдэд үйлчлэх иж бүрэн тоног төхөөрөмжтэй сэргээн засах төвтэй боллоо
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Газар авах хүсэлтийг цахимаар ирүүлсэн дарааллаар нь шийдвэрлэж байна гэв
ТАНИЛЦ: Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр
ХУУЛЬ: Нийгмийн даатгалын тухай хуулийн "ОНЦЛОХ" өөрчлөлтүүдтэй танилц
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд
Ойрын өдрүүдэд баруун аймгуудын ихэнх нутгаар +32 градус, говийн бүс нутгаар +36 градусыг давж хална
Сонгуулийн ерөнхий хорооны даргад Н.Мягмарыг томиллоо
Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой!
"Баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрөл зарна" гэх цахим залилангаас сэрэмжлэхийг анхааруулжээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.