2111-р сар, 2026Бямба гараг

Ц.Магалжав: Энэ жилийн наадмаар хурц арслан Н.Өсөхбаяр, улсын гарди М.Бадарч нар барилдахгүй

7 сар 7. 11:132 мин унших

Үндэсний их баяр наадмын бөхийн бүртгэл өчигдөр эхэлсэн юм

Үндэсний их баяр наадмын бөхийн бүртгэл өчигдөр эхэлсэн юм. Одоогоор нэг дархан аварга тэргүүтэй 260 гаруй бөх барилдахаар бүртгүүлсэн талаар Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны тэргүүн Ц.Магалжав мэдээлэл өглөө.

Тэрээр "Ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдийн асуудлыг өнөөдөр юм уу, маргааш гэхэд хурлаараа эцэслэн шийднэ. Н.Өсөхбаярын допинг илэрсэнтэй бол маргахгүй, харин процессын алдаа гаргасан гэж гомдол гаргасныг арбитрын шүүх хангаж ажилласан. Гэхдээ энэ жилийн баяр наадмаар барилдуулахгүй. Шүүхийн маргаан эцэслэн шийдэгдээгүй байгаа, мөн допингийн байгууллагаас барилдуул гэсэн санал ирээгүй.

М.Бадарч гардийн хувьд өмнө нь Давж заалдах комиссоор шийдэгдээд дөрвөн жилээр эрхийг нь хассан. Түүн дээр процессын болон бусад асуудлаар зөрчөөгүй гэж үзсэн. Тиймээс эрх хассан тогтоол нь хэвээрээ үйлчилж байгаа.

Үндэсний их баяр наадмын тухай хуулиар бол бүх аймаг, сумын наадам нэгэн зэрэг болох ёстой. Гэтэл нөгөө талаас аймаг, сумын Засаг дарга нар наадмынхаа товыг тогтооно гээд заачихсан байдаг. Үүнийг үндэслэн зарим сумын наадмыг зургаадугаар сарын 30, долдугаар сарын 1-ний үеэр товлоод байгаа нь иймэрхүү маргаантай асуудал үүсэж байна. Та бүхэн мэдэж байгаачлан сая хоёр гишүүн үндэсний их баяр наадамд өөрчлөлт оруулахаар хууль өргөн барьсныг Намрын чуулганаар хэлэлцэхээр болсон. Энэ хуульд наадмыг нэгэн зэрэг хийхээр өөрчлөлт оруулж байгаа.

Одоогийн байдлаар нэг дархан аварга, 16 улсын цолтон, 240 гаруй аймаг, цэргийн цолтой бөх нийт 260 гаруй хүн бүртгүүлээд байна. Энэ жил Адууны баяртай холбоотойгоор найман аймгийн наадмыг долдугаар сарын 9-нд зохион байгуулах тов гарсан. Урьдчилсан бүртгэлээс үзэхэд 500 гаруй сумын цолтон барилдахаар байгаа тул цэрэг багтахгүй байх магадлалтай байна.

Энэ жил тэгш ой тохиож байгаатай холбогдуулан монгол туургатнуудаас бөхчүүд ирж барилдах хүсэлтээ өгөөд буй. Тувагаас хоёр, Өвөр монголоос дөрвөн бөх барилдах хүсэлтээ өгсөн. Одоогоор барилдуулах эсэх нь эцэслэн шийдэгдээгүй байна. Цолтой бөхчүүд хангалттай их байгаа тул цэргүүдээс барилдуулах боломжгүй.

Нэгийн даваанд бөхчүүд юу тойрох вэ гэдэг асуултад хариулахад монголчууд есөн хөлт цагаан тугийг 1990-ээд оноос хойш ашиглаж ирсэн. Түүнээс өмнө Төрийн далбаагаа тойрдог байлаа. Хэт их туйлшрах дэмий" гэлээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.