Зам дээр зогсох хүн бүрийн ард нэгэн түүх бий…

1 цаг 7 минутын өмнө

“102: Замын цагдаа” баримтат цуврал

“102: Замын цагдаа” баримтат цуврал үзэгчдэд хүрч байна Замын уулзвар дээр дохиур барин зогсох цагдаа бол бидний өдөр бүр хардаг дүр зураг.

Харин тэр дүрэмт хувцасны цаана ямар их хариуцлага, эрсдэл, золиос, хөдөлмөр байдгийг төдийлөн анзаардаггүй. Өдөр, шөнө, халуун, хүйтэн, бороо, цас үл харгалзан Тээврийн цагдаагийн алба хаагчид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалж, олон мянган хүнийг гэр бүлдээ эсэн мэнд хүрэхэд хувь нэмрээ оруулдаг.

Энэ бүхнийг бодитоор өгүүлэх “102: Замын цагдаа” баримтат цуврал LookTV платформоор үзэгчдийн хүртээл болжээ.

 

Цувралын хоёрдугаар бүлэгт алба хаагчдын өдөр тутмын бодит ажил, ослын дуудлага, хөдөлгөөний зохицуулалт, хүний амь нас, аюулгүй байдлын төлөө гаргадаг шийдвэрүүдийг ямар ч зохиомол өнгө будаггүйгээр харуулсан нь онцлог юм.

Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь зөвхөн цагдаагийн байгууллагын бус, иргэн бүрийн хариуцлага гэдгийг энэхүү бүтээл дахин сануулж байна. Замын хөдөлгөөнд оролцогч хүн бүр дүрмээ мөрдөж, бусдыгаа хүндэтгэж чадвал осол, эрсдэлийг бууруулах боломжтой. “102: Замын цагдаа” баримтат цуврал нь зөвхөн цагдаагийн албаны тухай бус, хүн бүрийн аюулгүй зорчих эрхийн төлөө ажилладаг хүмүүсийн бодит түүхийг өгүүлсэн бүтээл юм.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.