2111-р сар, 2026Бямба гараг

Д.Батлут: Зэвсэгт хүчнээсээ ширхэг зүү, сиймхий хадаг ч авахгүй

7 сар 8. 15:032 мин унших

Д.Батлут: Зэвсэгт хүчнээсээ ширхэг зүү, сиймхий хадаг ч авахгүй

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зүүнбаян дахь цэргийн ангид байсан 60 тонны багтаамжтай шатахуун хадгалах савнуудыг нууцаар зөөж, "хулгайлсан" хэрэгт орооцолдов. Энэ талаар иргэн Ц.Б өөрийн цахим хуудсаар шууд дамжуулалт хийж, баримтуудыг дэлгэсэн юм.

Иргэний илрүүлсэн баримт ба цагдаагийн шалгалт:

Иргэн Ц.Б анх Зүүнбаянгийн харуул хамгаалалтгүй газарт булаастай байсан, вагоноос шахаж оруулдаг насос холболттой 60 тонны 38 ширхэг ёмкостыг нефтийн үйлдвэрт түрээслүүлэх санал гаргаж, ЗХЖШ болон БХЯ-нд зургаар баримтжуулан өгчээ. Тухайн үед Д.Батлут сайдаас тодруулахад "Манайд тийм сав байхгүй, олоод ирвэл шагнана" гэж байсан гэнэ.

Гэвч үүнээс 14 хоногийн дараа Зүүнбаянгийн 336 дугаар ангиас уг савнуудыг ухаж аван, Улаанбаатар хотын "Ургах наран" хорооллын өнгөрөөд байрлах "Петровис" ШТС-ын хажууд 14 ширхгийг нь авчирч тавьсныг иргэн Ц.Б илрүүлжээ. Одоогоор уг хэргийг шалгахаар хууль хяналтынхан газар дээр нь ажиллаж байна.

Сайдын тайлбар ба иргэдийн шүүмжлэл:

Д.Батлут сайд хариуд нь"Зэвсэгт хүчнээсээ ширхэг зүү, сиймхий хадаг авахгүй. Эсрэгээрээ техник нэмэгдүүлэхийн төлөө зүтгэж яваа. Хууль хяналтын байгууллага очсон бол учир нь олдох биз" хэмээн өөрийгөө өмгөөлсөн байна.

Хоёр Засгийн газар дамнан ажиллаж буй түүнийг хугацаат цэргийн албан хаагч (Баянхонгор дахь 339 дүгээр ангийн 19 настай байлдагч) бусдад зодуулж амиа алдахад яаран дуугараагүй, хариуцлага хүлээгээгүй мөртлөө өөртэй нь холбоотой эд хөрөнгийн асуудал сөхөгдөхөд хугацаа алдалгүй тайлбар хийлээ хэмээн олон нийт шүүмжилж байна. Дээрх цэргийн амь хохирсон хэргээс хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн ч ангийн удирдлагуудаас хэн ч хариуцлага хүлээгээгүй байгаа юм.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.