2111-р сар, 2026Бямба гараг

Ж.Алдаржавхлан сайдын "уймраа томилгоо", өрсөлдөгчгүй ТАЗ-ын шалгалтаар УДБЭТ-ын дараагийн захирал тодрох нь ээ

7 сар 8. 21:183 мин унших

Төрийн тамгыг атгаж суугаа сайд хүн богинохон настай уймраа томилгоо хийж болдог уу?


 

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын захирлаар МУГЖ Д.Алтанхуягийг эгүүлэн томилох томилгоог Ж.Алдаржавхлан сайд тушаал гаргаж баталж, ажилд нь оруулсан байдаг. Тэгвэл тэрбээр ердөө ганцхан сарын өмнө өөрийн гаргасан тушаалаа цуцалжээ. 

Төрийн тамгыг атгаж суугаа сайд хүн богинохон настай уймраа томилгоо хийж болдог уу? хэмээн асуумаар зүйлийг УДБЭТ-ын захиралын түр орлон гүйцэтгэгч Д.Алтанхуяг өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Тэрээр,  Алдаржавхлан Жуковын танаа Таны тушаал энд байна. Шалгалтаа өгье гэтэл нэг ийм зүйл болчихож. Бас зургаар орууллаа. Төрийн албаны зөвлөлд:

  • Цуцлаад нэг хүн зөвшөөрөгдсөн бололтой
  • Миний зүгээс албан тушаалд шунах гэхээс илүүтэй ийм хөгийн зүйлийг тэвчихгүй тул тэмцэж байгаа гэж ойлгож болно.
  • Ийм хөл толгойгоо алдсан “ муу хүн самбаанд чоно бороонд" гэдэг шиг.

Ерөнхийлөгчийн нэрийг бариад яваа үнэн бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар мөн хаяглая цахим постоо. Монгол Улсын Засгийн газар доорх сайд тань ажлаа хэр хийж байгааг анзаарахгүй юм уу? Ерөнхий сайд Н.Учрал За тэгээд Монголын заяа их гэдэг шиг буянаараа болог" хэмээжээ.

 

Уншигч танд харагдаж буй энэхүү тушаал нь Ж.Алдаржавхлан сайдын МУГЖ Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлын түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилсон томилгооны тушаал. Одоогоос ердөө ганцхан сарын өмнө гаргасан тушаал юм. Харин доор буй нь түүнийг ажлаас нь халах буюу эгүүлэн томилсон өөрийн тушаалаа өөрөө цуцалсан тушаал харагдаж байна.

Өөрөөр хэлбэл, Ж.Алдаржавхлан сайд өөрийн гаргасан тушаалаа өөрөө эсэргүүцсэн гэсэн үг.  Тэрээр төрийн сайдын ажлыг тун ч хуймгай хийж байна уу гэлтэй. 

Дээр үйл явдлын талаар эх сурвалжаас тодруулахад, "Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан МУГЖ, балетчин Д.Алтанхуягтай хамтарч ажиллахгүй гэж гарын үсэг зурцгаасан байна. Төрийн албаны зөвлөл уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарлахад Д.Алтанхуяг өрсөлдөхөөр нэрээ өгчээ. ТАЗ харин анкетыг нь хүлээн аваагүй бололтой. Цуцлагдсан гэсэн төлөвөөр бүртгэлийн хугацаа нь дууссан байна" гэлээ.

Тэгвэл ТАЗ-ын цахим сайтаар орж дээрх мэдээллийг шалгахад үнэхээр ганцхан хүнийг баталгаажуулжээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын даргаар ажиллаж буй Л.Наранхүү гэх хүн ТАЗ-д баталгаажсан байх юм. Түүнийг МАН дахь нутгийнхан нь, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын дарга, хөгжим зохиодог Г.Батхуяг нар нь УДБЭТ-ын захиралд зүтгүүлээд буй гэх шуум чих дэлссэн нь үнэний ортой болоод явчихав уу даа.

Ийнхүү сайд нь өөрийнхөө шийдвэрийг эсэргүүцэж, ТАЗ-даа ганцхан хүнийг өрсөлдөгчгүй баталгаажуулаад явуургүй хэдэн ажилчдын гарын үсгээр дорвитой ажиллаж байсан даргыг хөөж явуулаад шившигтэй томилгоо хийж, Монголын жижигхэн сонгодог урлагийн явуургүй мафийн эрх мэдэлтэнгүүдийн увайгүй эрх дархаар боомилогдох нь ээ.

 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.