Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

1 цаг 57 минутын өмнө

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна

Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг 1970-аад оны үед Зөвлөлт Холбоот Улсын инженерүүд үерийн уснаас сэргийлэх зорилгоор барьсан. Гэвч замбараагүй газар олголтоос үүдэн уг байгууламж үндсэндээ эвдэрсэн.

Ногоон нуурын ус тунгаах байгууламж нь хотын төв рүү урсах үерийн усны урсгалыг сааруулж, “Бөмбөгөр” орчмыг үерт автахаас сэргийлдэг чухал ач холбогдолтой юм. Тиймээс баяр наадмын өдрүүдэд үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор Геодези, усны барилга байгууламжийн газрын инженер техникийн ажилтнууд гинжит 3000 экска, гинжит 55 экска зэрэг техник хэрэгсэлтэйгээр Ногоон нуур орчимд ажиллаж байна.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажлын явцыг шалган, холбогдох албаныханд үүрэг өглөө.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.