Хүн төрөлхтөн 5 тивээрээ нэгдэж, нэгэн цул хүч болж байсан түүх, уламжлал үгүй билээ. Өнгөрсөн 5-6 мянган жилийн төр ёсны түүхэнд тийм баримт байхгүй. Оюун ухаант амьтад болохынхоо хувьд нэгдэхийн ач холбогдол, давуу талыг таньж ухаараад ядаж л тив тивээрээ ойртон нягтарч, зангидсан гар мэт болоод хэрэглээ, хэрэгцээ, сонирхлоо хамтран хангаж байж болох байв. Гэвч хүмүүс тив тивээрээ ч нэгдсэнгүй, аль ч тив нэг хэл, нэг бичиг, нэг шашин, ижилхэн соёлтой болсонгүй.
Товчилж хэлэх аваас хүн төрөлхтөн адилсах, нэгдэх хүсэл болон чадваргүй байсаар өнөөг хүрчээ. Энэнээсээ болж асар ихээр хохирчээ, хүмүүний хувьд ч эвдэрчээ. Элдэв шалтгаанаар үүдэгдсэн өш хонзон, дайсагнал, үзэн ядалт ч тахал, гамшиг болон дэгдсээр байв.
Дайн байлдааны улмаас алагдсан хүний тоо олон зуун сая, тахир дутуу болсон хүний тоо олон арван сая болсон хэдий ч хүн төрөлхтөн байлдсаар л байна. Олон жил үргэлжилсэн дайнд хүн амынхаа хамгийн идэвхтэй, хүчтэй хэсгээ, эрчүүд залуучуудаа алдаж, бүх талын хохирол үздэг хэдий ч энэхүү гамшигт үзэгдлээс хүн төрөлхтөн салж чадахгүй байгаа нь гутамшиг юм. Хүн төрөлхтөн олон мянган жилийн туршид байгальд ил байгаа, бэлэн байгаа зүйлсийг л түүж, олборлож, хэрэглэж аж төржээ. Одоо харин ганцхүү өөрсдийн бүтээсэн бүхнээ л харилцан солилцож, хэрэглэж аж төрөх болов. Их баялаг бүтээхийн тулд их хэмжээний материал, түүхий эд хэрэгтэй. Эдүгээ материал, түүхий эдийн хомсдол олон оронд нүүрлэлээ. Ихэнх дайн, түрэмгийллийн шалтгаан, зорилго нь байгалийн нөөц, баялаг, газар нутаг болж хувирлаа. Аль ч улс оронд том газар нутаг, их баялаг байна зөвхөн тэр улс оронлуу л түрэмгийлэл, өнгөлзлөг үйлдэгдэх болов. Нөөц, баялаггүй, жижиг улс орны иргэд хүртэл баян, чинээлэг улс оронруу цагаачлан очиж, ажиллах, амьдрах нь тив болгонд л ердийн үзэгдэл болчихлоо. Газар нутаг багатай, нөөц баялаг нь дуусаж буй, хүн ам олонтой олон орон (Баруун Европын 20 гаруй орон, арал дээрх Англи, Япон гэх мэтийн) Евразируу, тэр дундаас Оросын Холбооны улсруу ил далд, шууд тойруу арга, хэлбэрээр халдах нь ихсэж, дэлхийн дайн болон өргөжиж ч мэдэхээр байна.
Дэлхий даяараа дулаарлын нөлөөнд автаж эхэлсэн энэ үед арлууд дээр, хойгууд дээр, мөн далайн эргийн нам доор газрууд дээр оршдог улс орнууд усанд автах, цунамид өртөх эрсдэлд орчихлоо. Энэ байдал ч гэсэн улстөрийн бодлого, цэрэг дайны бодлогод нөлөөлөх болов.
Одоогоос 10 мянга, 8 мянга, 6 мянган жилийн өмнө хүмүүс дайтаж л байсан. Гэхдээ аль нэгэн улс орон, угсаатан нөгөө нэгийгээ хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүд гэлтгүй бүгдийг устгах зорилго тавьж байсангүй. Гэтэл одоо еврейчүүдийг, мусульманчуудыг, оросуудыг устгаж дуусгая гэж шуудхан уриалж дайтах болов. Энэ юуны илрэл, дохио вэ? Дэлхий дээр маань хүмүүсийн тоо хэтэрхий өсөөд хүн үнэ цэнэгүй болоо юу? Эсвэл элдэв ялгаа, зөрчил, тэмцэл хэтэрхий хурцдаад ийм дээрээ тулаа юу? Эсвэл энэ нь шашин, гүн ухаан, үзэл суртал, ёс суртахууны гүн гүнзгий хямралаас үүдэлтэй юу? Эсвэл энэ нь улам бүр л хүчтэй болсоор байгаа ядуурал, хомсдлын зайлшгүй үр дагавар, бултах зайлах аргагүй аюулын эхлэл юм уу? Байгаагаа, үлдэснийгээ булаацалдаж байлдсаар хүн төрөлхтөн эх дэлхийгээ ч, бас өөрсдийгөө ч устгаж төгсөх гэж үү? Цааш цааш нь ургуулан, лавлан бодох хэрээр л ийм асуултууд аяндаа гарч ирээд байх болов...
Хүн төрөлхтөн, ард түмнүүд элдвээр нэгдэж, бүлэглэлүүдэд хуваагдаж байгаад л, бүр цөмийн зэвсэг хэрэглэж байгаад л хэн хэнээ устгахыг хүсэх, бүр оролдох төлөвтэй болчихлоо. Цөмийн зэвсэг нь дайныг хазаарлагч байснаа одоо дайныг дуусгагч болох мэтээр үнэлэгдэхэд хүрлээ.
Ардчиллын далбаан дор буй болсон хэт задгайрал, цагаачлалын давалгаанаас эхтэй тодорхойгүй байдал, жолоодлого эс авах хаос нөхцөл мэт нь олон улс орныг хямралруу түлхчихлээ. Юугаар, яаж дуусахыг нь тааварлахад ч хэцүү болоод байна. Хойд Америкийн 50 улс (штат) нэгдээд Америкийн холбоо, Баруун Европын 30-аад орон нэгдээд Европын Холбоо, энэ хоёр холбоо хамтраад НАТО болов. Тэд өнөөдөр Оросын Холбооны улсыг, мөн зүүн өмнөд Азийнхныг (Хятад, Энэтхэг) гол өрсөлдөгч, бүр дайснаа гэж үзэх болжээ. Ойрх Дорнотод нөлөө, хамаарлаа аль болохоор баттай, өргөнөөр тогтоохын төлөө энэ том хүчнүүд өрсөлдөн ажилласаар л байна. Эцэсдээ яаж дуусах нь мөн л тодорхойгүй, явцад нь ямар ч хугарал, нугарал гарах магадлал өндөр юм. Одоогоос 10 мянган жилийн өмнөхтэй харьцуулахад л бүх зүйл өөрчлөгдөж, амьсгалах агаараас бусад нь төлбөртэй болж, хомсдож, цэнгэг усны хомсдол дэлхий нийтийн шинжтэй болжээ. Хүүхдүүдийн өсөх, торних орчин, нөхцөл байгальтай нягт холбоотой байсан бол одоо зөвхөн хүмүүс л хүүхдүүдийн өсөх, хүмүүжих орчин нь болов. Цахим орчин, интернет холбоо, сургууль, цэцэрлэгийн орчин, нөхцөл л шийдвэрлэх үүрэгтэй болж хувирав. Энэ хувирлыг тооцсон хичээл, хүмүүжил, сургалт, сахилга, дэглэм хэрэгтэй байна. Хууль, эрхүйн талын оролцоо, шинэчлэлт ч хийгдэх учиртай. “Түүх, уламжлалдаа нийцтэй, орчин нөхцлөө зөвөөр тусгасан шинэ хүнийг хүмүүжүүлнээ” гэдэг бол аяндаа, урсгалаар хэрэгжих зорилт биш юм. Энд цаг үеэ тусгасан хөтөлбөр, чанартай сургалт, бүтээлч хандлагыг дэмждэг үнэлгээ, урамшуулал хэрэгтэй. Дэлхийд эзэн суух, жанжлах, дарангуйллаа хүчлэн тогтоохх гэсэн санаа, зорилго бүхий үзэл суртлууд ХХ, XXI зуунд элдэв нэр, хаягаар идэвхийжлээ. Сионизм, фашизм, нацизм уг ёзоорт нь нуугдаж байгаа элдэв -измүүд, тэдгээрээр тугаа хийсэн элдэв хувьсгал, шинэчлэлт, өөрчлөн байгуулалт мэт нь энэ хоёр зууны онцлог болж түүхэнд үлдэх бизээ.
“Дэлхийн I, II дайн, Орос дахь 1917 оны хувьсгал, СССР-ыг задалсан перестройка мэт нь эцсийн дүндээ бусдын гараар хэрэгжүүлсэн сионист зорилгын л биелэл байв” гэж үздэг, дүгнэдэг судлаачид ч цөөнгүй болов. Ингэж хардах учир, шалтгаан буй нь ч үнэн юм.
Барууныхны элитүүдийн угсаа, гарвал, одоо баримталж буй үзэл, онол, цаана нь, ард нь байгаа банк-санхүү, цэрэг-зэвсгийн үйлдвэрүүдийн олигархи бүлэглэлүүд, голлох орнуудын нь гүнийн төр засгийн бодлого, зорилго зэрэг нь нэг эх ундарга, нэг л эзэнтэй байж болохыг сануулдаг ажээ. Сүүлийн хоёр зууны туршид Барууныхан Оросын л эсрэг “олон арга, технологиор” тулалдлаа шүү дээ... Энэ тэмцэл цаашид ч үргэлжлэх нь тодорхой болчихлоо. Оросын уламжлалт төр засгийг нураах тэмцэлд онц идэвхтэй оролцсон хүмүүсийн дунд еврейчүүд олон байсан нь ч сонирхол татдаг. Германы фашистууд еврей угсаатны эсрэг хэрцгий яргалал үйлдсэн нь АНУ-ыг Оросын холбоотон болоход хүргэсэн гэж үздэг судлаач ч мөн буй. АНУ-ын гүнийн (сионист) төр засаг 1939-1945 оны үед ч мөн их нөлөөтэй байсан нь баримттай зүйл билээ. “Үзэл суртлын түрэмгийлэл, улстөрийн дарангуйлал, цэрэг-дайны хүчирхийлэл цаанаа, ардаа ямагт л банк-санхүүгийн эзэд, чиглүүлэгчидтэй байдаг” гэх үгний утга маргаан дагуулдаггүй гэх цэцлэл ч мөн байдаг ажээ. Дэлхий дахинд анх удаа л “Дайны яам” гэдэг нэр томъёог АНУ ашиглаж эхэллээ. Хоцрогдсон утга, нэршлээр ойлговол АНУ-ын Улс ардын аж ахуйн (УААА-н) нэг том салбар нь Дайн болжээ дээ? Хэрэг дээрээ ч тийм юм. Бараг бүх том дайн америкчуудын элит давхрааг баяжуулж, ажлын шинэ шинэ байрыг үүдэж, энэ улс орныг баян, тарган болгож иржээ. Элитүүд нь тэрбумтан болцгоож, хар масс нь илүүдэл жинтэй болсон нь үнэн л дээ... Энэ бол XIX, ХХ зуунд байсан л бэршээл, сөрөг үзэгдэл билээ. Харин XXI зуунд өөр олон сөрөг хүчин зүйлүүд гарч ирлээ. Товчхон дурдая.
Манай дэлхий дээр сэрүүсэлт, мөстлөг, дулаарал гэсэн мөчлөг бүхий процесс 10 гаруй мянган жилийн зайтайгаар давтагдаж байдгийн дулаарах мөчлөг нь эхэлсэн, мөн агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн хувь хэмжээ нэмэгдсэний давхар нөлөөгөөр мөс, цас хайлж, усны ууршилт ихэслээ.
Ус уурших талбай ба эрчим нь ихэссэн болохоор үүлний нийт масс ихсэж, их цас, их бороо орж, үерийн аюул, цунами, хөрсний гулгалт, усны хаалт, далан задрах, зам гүүр эвдрэх, хот тосгон усанд автах нь гамшгийн хэмжээнд хүрээд байна. Энэ байдал цаашид ч удаан үргэлжлэх болно. Байгалийн энэ аюул, бэршээл нь олон оронд (арал, хойг, булан тохойд, далайн эрэг дагуух улс оронд) элдэв түгшүүр буй болгож, дайн энхийн бодлогонд нь ч нөлөөлж эхэллээ. Цагаачлах процессыг ч ихэд өргөсгөлөө. Дэлхий дахинд хүн ам түргэн өссөн (8 тэрбум гаруй болсон), ашигт малтмалын нөөц багассан, үржил шимтэй газар, цэвэр усны хомсдол ихэссэн, зарим бүс нутаг өлсгөлөнд нэрвэгдсэн зэрэг нь улстөрийн бодлогонд мөн нөлөөлж, зөрчил нэг бүрийг шахам хөөрөгдөх болсон нь үнэн юм. Үүссэн, бодитой болсон, хэмжээ далайц нь өргөссөн бэрхшээл нэг бүрийг тайван арга, замаар шийдвэрлэж байхыг НҮБ болон олон улсын бусад байгууллага нэг бүр хатуу, зөөлөн бүх аргаар хүчлэн мөрдүүлж, бүх нийтийн журамт үүрэг, заншил болгох хэрэгтэй байна. Дэлхийн түүхийн нийт урт дагууд үзэх юм бол хүмүүс ямагт л шинэ шинэ газар нутгийг өрсөлдөн, булаацалдан эзлэн авч эзэн нь болон сууж иржээ. Эхэндээ Ази, Европ, Африкийг хуваан авч тархан суурьшжээ. Дараа нь Америк тиврүү уралдан нүүдэллэн очиж эзэлжээ.
Хойд, Урд Америкийг түрэмгийлэн эзэлж, хувааж авсан хүмүүс бол европчууд юм. Тэд нутгийн уугуул иргэдийн эрх, эрх чөлөөг үл хэрэгссэнээр барахгүй бүр аймаглан устгаж байв.
Европчууд дараа нь Австрали тивийг мөн түрэмгийлэн эзэлж өмчлөх болсон юм. Европчууд удалгүй Африкийг хуваан авч колончлоод зогссонгүй негрүүдийг боол болгон зарж, зарцалж, баяжицгаажээ. Колончлох, боолчлох үйл ажиллагаагаа европчууд Азийн улс орнуудын хувьд ч хэрэгжүүлсэн билээ. Харин одоо бол амтшиж, архагшсан колончлогчдын шуналыг хөдөлгөсөн газар нутаг бол Оросын Холбооны улсын өргөн уудам, баялаг ихтэй, гурван далайн дундах асар том орон зай, дэвсгэр нутаг юм. Бусдын газар нутаг, эд баялгийг булаан авч сурсан тэр зан араншингаа өнөөдөр барууныхан Евразируу хандан гаргаж эрээ цээргүй аашлах болов. Тэд Оросын цөмийн зэвсгээс ч айхгүй байгаа нь яагаад ч эрүүл бус ааш авир юм. Ялах боломжгүй дайныг үргэлжлүүлсээр байгаагийн цаана юу нуугдаж, тэд юунд найдаж байна вэ? Орос улсын дотоод эв нэгдэл улам л бэхжиж, яг өөрийн нь хүчин чадал ч тасралтгүй өссөөр байна шүү дээ. Оросыг илт давмгайлах хэмжээнд хүртлээ бүх талаар хүчирхэгжиж чадна гэж тооцоолж болох хэдий ч Орос ч мөн л тэднээс ч ер дутахааргүй хурдаар хөгжин, хүчирхэгжинэ шүү дээ! Уг үндэс нь Еюропоос гаралтай америкчууд, түрэмгийлж дээрэмдэж баяжсан, хөгжсөн баруун Европынхон аль аль нь одоо энэ муухай ааш зангаа орхимоор юм. Тэд эрт үед далайн дээрэмчид ч болж явсан хүмүүс билээ. Ичих сэтгэл, шуналаа захирах ухаан Барууныханд хэзээ буй болох юм бол оо?
Судлаач, профессор Д.Чулуунжав

УНТЭ-ийн Ерөнхий захирал П.Анхтуяагийн албан өрөөнд нэгжлэг хийж, баривчилжээ
ТАНИЛЦ: Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг олгох хуваарь
Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын хэргийг шүүхэд шилжүүлжээ
Наадмын нээлтийн тасалбар 4-6 минутад зарагдаж дуусжээ

Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ
Хоёр зууныг дамнасан дайны зорилго нь юу вэ?, эзэн нь хэн бэ?
Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь
Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна
Ж.Алдаржавхлан сайдын "уймраа томилгоо", өрсөлдөгчгүй ТАЗ-ын шалгалтаар УДБЭТ-ын дараагийн захирал тодрох нь ээ
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Д.Батлут: Зэвсэгт хүчнээсээ ширхэг зүү, сиймхий хадаг ч авахгүй
Өнгөрсөн шөнийн орсон борооны улмаас үер устай холбоотой 25 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн
Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
Зам дээр зогсох хүн бүрийн ард нэгэн түүх бий…
С.Эрдэнэбат: Цөөн хэдэн хүмүүст маш том хуулийн гарц, гаргалгааг гаргаж өгөөд байна
Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя
Маргааш төв талбайд болох "Дээлтэй монгол" наадмын хөтөлбөр
Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
Т.Мөнхсайханыг Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнахаар болжээ
Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
БИЧЛЭГ: "ТАНИЛ УЯАЧ" РЕАЛИТИ ШОУ НЭВТРҮҮЛГИЙН ЭХНИЙ ДУГААРЫГ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
16 настай охины хэргийг УДШ-ийн Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр боллоо
Энэ сарын 8-19-нийг хүртэл цахилгааны хязгаарлалт хийхгүй хэмээн мэдэгдлээ
Л.Цагаандалай: Монгол хүүхэд төрж байгаа цагт монгол бөх барилдсаар, монгол харваа харвасаар, монгол морьд уралдсаар байх болно
18 настай, эрэгтэй нь төмөр торон хашаанаас өөрийгөө боомилж нас баржээ
Ц.Магалжав: Энэ жилийн наадмаар хурц арслан Н.Өсөхбаяр, улсын гарди М.Бадарч нар барилдахгүй
Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна
Наадмын өдрүүдэд төлөвлөгөөт ажил үргэлжилж буй байршлуудаас бусад хэрэглэгчийг халуун усаар бүрэн хангана гэв
С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо
"Танил уяач" реалити шоу нэвтрүүлгийн хамт олны зүгээс оролцогч нартаа "УРИЛГА"-аа гардуулж буй агшин
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын "Батхаан" хайрханы тахилга
Долоодугаар сарын 10-ны өдөр бөхийн барилдааны зөвхөн нэгийн давааг барилдуулна
Нэгдүгээр хорооллын арын авто замын баруун урсгалыг зургаа хоногийн хугацаатай хаажээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.