2111-р сар, 2026Бямба гараг

КОП17-ын Ногоон бүст түрээслэх боломжтой павильоны тоо цөөн үлдлээ

7 сар 9. 14:572 мин унших

КОП17-ын “Ногоон бүс” нь таны бизнесээ Олон улсад таниулах боломж юм.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17)-ын Ногоон бүст түрээслэх боломжтой павильоны тоо цөөн үлдлээ.

КОП17-ын “Ногоон бүс”  нь таны бизнесээ Олон улсад таниулах боломж юм. 

Павильон түрээслэн оролцох хүсэлтэй байгууллага, аж ахуйн нэгжүүд бүртгүүлэх заавар:

Энэхүү холбоосоор ороод https://unccdcop17.org/ “Ногоон бүс-Павильон” цэс дээр дарж орон бүртгүүлнэ.

Ногоон бүс нь олон нийт, бизнесийн байгууллага, иргэний нийгэм, залуучууд, эрдэмтэн судлаачид болон хөгжлийн түншүүдийг нэгтгэсэн бүх нийтэд нээлттэй оролцоо, инновацын талбар юм. Ногоон бүсэд үзэсгэлэн, салбар арга хэмжээ, хэлэлцүүлэг, соёлын хөтөлбөр болон интерактив үйл ажиллагаа зохион байгуулагдаж газар хамгаалал, нөхөн сэргээлт, тогтвортой үйлдвэрлэл, ногоон технологи, инновацын шийдлүүдийг олон нийтэд танилцуулах боломжийг олгож байгаа юм.

Ногоон бүсэд павильон түрээслэн оролцсоноор аж ахуйн нэгж, байгууллагуудад дараах боломжууд нээгдэнэ:

• Бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи, шинэлэг шийдлээ дотоод, гадаадын оролцогчдод танилцуулах;
• Олон улсын байгууллага, хөгжлийн түнш, боломжит хөрөнгө оруулагч болон бизнесийн төлөөлөлтэй холбоо тогтоох;
• Байгууллагынхаа нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлого, сайн туршлагыг олон нийтэд хүргэх;
• Шинэ түншлэл, хамтын ажиллагаа, зах зээлийн боломжийг эрэлхийлэх;
• Брэндийн нэр хүнд, олон улсад харагдах байдлыг нэмэгдүүлэх боломжтой.

Таны бизнес зөвхөн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах бус, эх дэлхийгээ сэргээх бодит шийдлийн нэг хэсэг болох боломжтой. КОП17-ын  Ногоон бүсэд нэгдэн шийдлээ дэлхийд таниулаарай.

 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.