Сэрэмжлүүлэг: Дэлгэрмөрөн голд 44 настай эрэгтэй живж амиа алджээ

1 цаг 7 минутын өмнө

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг дахь Дэлгэрмөрөн голд хүн живсэн тухай дуудлага 2026 оны долдугаар сарын 8-ны өдөр Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад, дуудлагын дагуу алба хаагчид шуурхай ажиллаж, Дэлгэрмөрөн голын эргээс 50 орчим метрийн зайд 44 настай, эрэгтэй иргэн Б-ийн цогцсыг илрүүлсэн байна.

Аврагчид 15:40 цагт иргэний цогцсыг голоос гарган авч, Хөвсгөл аймгийн Баянзүрх сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ. Онцгой байдлын байгууллагаас иргэдийг гол, мөрөн, нуурын усанд орох болон амарч, зугаалах үедээ аюулгүй байдлаа хангаж, усны ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж байна.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.