
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён нар санамж бичиг солилцох ёслолын ажиллагаанд оролцлоо.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхтэй холбоотой байгаль орчин, хүнс хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, соёл спорт аялал жуулчлал, тээвэр ложистик, геологи, ашигт малтмал, хот байгуулалт зэрэг салбаруудад хамтран ажиллахаар Засгийн газар болон байгууллага хоорондын 20 гаруй баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай болон Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв байгуулах төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлд хамруулах, тус төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан нь онцлох явдал байв.
1. “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”
Нэг хүртэл жилийн хугацаанд зорчиж буй хоёр улсын иргэд олон улсын жолооны эрхийн үнэмлэхээрээ тухайн улсад тээврийн хэрэгсэл жолоодох боломжтой болно. Нэгээс дээш жил оршин сууж буй иргэд өөрийн үндэсний жолоодох эрхийн үнэмлэхээ оршин суугаа улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах боломж бүрдэнэ. Иргэд жолоодох чадвартай холбоотой ямар нэг шалгалт өгөх шаардлагагүй.
2. “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв байгуулах тухай Монгол Улсын Сангийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Санхүү, эдийн засгийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
Хавдрын урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, сургалтын цогцолбор бүхий 600 ортой “Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” ашиглалтад орсноор хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээний хүртээмж нэмэгдэх, нас баралт буурахад чухал хувь нэмэр оруулна.
3. “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний дипломатын академи хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
Сургалт, семинар, эрдэм шинжилгээний ажлын талаар мэдээлэл солилцож, хамтарсан сургалт, лекц, бага хурал зэргийг зохион байгуулна. Дипломат ажилтан, мэргэжилтэн, оюутан солилцоог дэмжиж, олон улсын харилцаа, дипломат үйл ажиллагаа, дэлхийн засаглал зэрэг сэдвээр мэдээлэл солилцож, хамтран ажиллана.
4. “Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
Шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, биотехнологи, чухал ашигт малтмал, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, мэдээлэл технологи, хиймэл оюун ухаан болон бусад чиглэлээр хамтарсан судалгаа хийх, мэргэжилтэн, судлаач солилцох, мэдээлэл хуваалцаж, хамтран ажиллахаар боллоо.
5. “Цахим хөгжлийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
Хиймэл оюун ухаан, цахим шилжилт, 5G/6G сүлжээ, цахим дэд бүтэц зэрэг чиглэлээр хамтран ажиллаж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, инновацад суурилсан тогтвортой хөгжлийг дэмжих нөхцөл бүрдэнэ. Ингэснээр манай улсын цахим хөгжил, технологийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
6. “Боловсролын салбарт хамтарч ажиллах тухай Монгол Улсын Боловсролын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Боловсролын яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
Сурагч, сургагч багш, судлаач, боловсролын захиргааны албан хаагчдын солилцоог дэмжих, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөр, багш бэлтгэл, боловсролын чанарын чиглэлээр хамтран ажиллана. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, үйлдвэрлэлийн эрэлттэй уялдуулан шинэчлэх чиглэлээр хамтарна.
7. “И Тэ Жүний дурсгалын цэцэрлэгт хүрээлэнг хамгаалах, үйл ажиллагааг эрхлэх болон сурталчлах тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эх орончид болон ахмад дайчдын хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
Солонгосын төр, нийгмийн зүтгэлтэн И Тэ Жун эмчийн гавьяаг хүндэтгэж, түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн бүхий газрыг цогц байдлаар хадгалж, тохижуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
8. “Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн бодлогын талаар мэдээлэл солилцох, техникийн хамтын ажиллагаа болон мэргэжилтнүүдийн солилцоог өргөжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр гадаад худалдаа, нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ. Хөдөө аж ахуйн механикжуулалт, усалгаатай тариалан, ухаалаг фермер, орчин үеийн хүлэмжийн аж ахуйн чиглэлээр туршлага, мэдлэг солилцох, мал эмнэлгийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалт, малын бүртгэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр хамтарна.
9. “Түгээлт ба логистикийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг өргөжүүлэх, нийлүүлэлт, түгээлтийн тогтолцоог боловсронгуй болгох, логистикийн үр ашгийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийн тогтвортой байдал, чанар, аюулгүй байдлыг бэхжүүлнэ.
10. “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон анагаах ухааны салбарт хамтарч ажиллах тухай Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
Хүний нөөцийг чадавхжуулах, зайлшгүй шаардлагатай эмийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, эрүүл мэнд, анагаах ухааны шинэ дэвшилтэт арга, технологи нэвтрүүлэх, эмч, мэргэжилтэн харилцан солилцох, туршлага, мэдээлэл солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцов.
11. “Эрчим хүчний шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрчим хүчний яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Уур амьсгал, эрчим хүч, байгаль орчны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
Сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цахилгаан дамжуулалтын дэд бүтцийг өргөжүүлэх, байгаль орчинд хоргүй дулааны шийдлийг дэмжих, мэдээлэл, технологи солилцох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.
12. “Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам хоорондын 2026-2030 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны хөтөлбөр”
Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, соёл, урлагийн уран бүтээлчдийн чиглэлээрх хамтын ажиллагааг дэмжинэ. Кино үйлдвэрлэлийн менежментийн туршлага судлах, хөгжмийн салбарын байгууллагууд харилцаа, хамтын ажиллагаа тогтооход дэмжлэг үзүүлэх болон соёлын бүтээлч салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
13. “Хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцооны дагуу ажилчдыг илгээх, хүлээн авах тухай Монгол Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
БНСУ-д хөдөлмөр эрхлэх үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулж, иргэдэд хоёр улсын холбогдох хууль тогтоомжийг таниулах, чанд сахиулах чиглэлээр хамтран, иргэдэд эрүүл, аюулгүй ажиллах орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
14. “Мал аж ахуй, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн технологийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Орон нутгийн хөгжлийн захиргаа хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
Газар тариалан, мал аж ахуй, хөдөө аж ахуйн технологи, инновац, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бүртгэл, зохицуулалт, менежментийн чиглэлээр хамтын ажиллагааны үндсэн зарчим, чиглэл, хамрах хүрээг тодорхойлж, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.
15. “Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээ авах, цөлжилт болон элсэн шороон шуургатай тэмцэх, ойн доройтлыг зохицуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ойн алба хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
“Ногоон хэрэм” болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг олон улсын хамтын ажиллагаагаар дэмжих зорилготой. Эмзэг бүс нутгийг ойжуулах, ой болон доройтсон газрыг нөхөн сэргээх, ойн түймэр, хортон шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, агро ойн аж ахуй, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод үржүүлгийн дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг цогц ажил хийнэ.
16. “Монгол Улсад ойд ээлтэй уур амьсгалын эерэг арга хэмжээ хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ойн газар, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, ойжуулалт, ой болон ландшафтыг нөхөн сэргээх, үрийн менежментийн тогтолцоо хөгжүүлэх, мод үржүүлгийн газрыг бэхжүүлэх, байгальд суурилсан шийдлийг нэвтрүүлнэ. БНСУ-ын Ойн ерөнхий газар нь ойжуулалтын амжилттай туршлага, дэвшилтэт технологоо хуваалцаж, мэргэжлийн дэмжлэг үзүүлнэ. Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага нь олон улсын хамтын ажиллагааны платформ, техникийн туслалцаа, сургалт, судалгаа болон олон улсын уур амьсгалын санхүүжилт татахад дэмжлэг үзүүлнэ.
17. “Төв банкны үйл ажиллагаатай холбоотой хамтын ажиллагаа, техникийн туслалцааны тухай Монгол Улсын Төв банк, Бүгд Найрамдах Солонгос Улсын Төв банк хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
Төв банкны үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, туршлагаа солилцох бөгөөд мөнгөний бодлого, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдал, гадаад валютын гүйлгээ, санхүүгийн зах зээл, төлбөр тооцооны тогтолцоо, макро эдийн засгийн засаг, урьдчилан тооцоолол, дүн шинжилгээ, хүний нөөцийн хөгжил, дижитал болон хиймэл оюуны ашиглалтын чиглэлээр хамтран ажиллана.
18. “Монголын байгалийн өвийг хамгаалах хамтарсан судалгааны тухай Монгол Улсын Шинжлэх ухааны академи болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Солонгосын өвийн алба хоорондын санамж бичиг”
Говийн бүсийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах чиглэлээр хамтарсан судалгаа хийх, хадгалан хамгаалах, сэргээх чиглэлээр хамтран ажиллана.
19. “Усан доорх соёлын өвийн салбарт хамтран ажиллах тухай “Чингис хаан” үндэсний музей болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Солонгосын өвийн алба хоорондын санамж бичиг”
Усан доорх соёлын өвийн үнэ цэнийг судлах, хамгаалах, ашиглахтай холбоотой хамтарсан судалгаа, хайгуул хийж, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, үзэсгэлэн гаргах, мэдээлэх, сурталчлах болон бусад чиглэлээр хамтарна.
20. “Шинэ хот байгуулалтын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Хархорум хотын Захирагчийн ажлын алба, Бүгд Найрамдах Солонгос Улсын Захиргааны хот байгуулалтын үндэсний агентлаг хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”
Захиргааны тогтолцоо, хот төлөвлөлт, байгаль орчинд ээлтэй эрчим хүч, усны менежмент, хотын хөдөлгөөн, тээвэр, ухаалаг хот зэрэг чиглэлээр хамтран ажиллана.
21. “Худалдаа хөгжлийн банк болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Экспорт-Импортын банк хоорондын хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг”
Банк хоорондын зээлийн шугам батлах, хоол хүнс, гоо сайхан, автомашины сэлбэг, механик, тоног төхөөрөмж, ашигт малтмал, мэдээлэл, харилцаа холбоо, эмчилгээний төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн салбарт дэмжлэг үзүүлнэ.
Ч.Бямбаа
Эх сурвалж:www.polit.mn


ФОТО: БНСУ-ын Ерөнхийлөгчийн гэргий “Чингис хаан” үндэсний музейд зочилжээ
Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр
ТАНИЛЦ: Төрийн далбааны өдөртэй цор ганц улс
"Допинг хэрэглээгүй нь тогтоогдсон гэдэг шийдвэр аль ч байгууллагаас гаргаагүй, тиймээс өмнөх байгууллагын гаргасан шийдвэр хүчинтэй байна"
БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хавдрын эмнэлэг байгуулах тухай санамж бичиг солилцов
Сэрэмжлүүлэг: Дэлгэрмөрөн голд 44 настай эрэгтэй живж амиа алджээ
БИЧЛЭГ: Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, үерийн эрсдэл нэмэгдэнэ
КОП17-ын Ногоон бүст түрээслэх боломжтой павильоны тоо цөөн үлдлээ
Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ
Хоёр зууныг дамнасан дайны зорилго нь юу вэ?, эзэн нь хэн бэ?
Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь
Ногоон нуурын ус тунгаах байгууламжийг сэргээж, “Бөмбөгөр” орчмыг үерийн эрсдэлээс хамгаалж байна
Ж.Алдаржавхлан сайдын "уймраа томилгоо", өрсөлдөгчгүй ТАЗ-ын шалгалтаар УДБЭТ-ын дараагийн захирал тодрох нь ээ
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Д.Батлут: Зэвсэгт хүчнээсээ ширхэг зүү, сиймхий хадаг ч авахгүй
Өнгөрсөн шөнийн орсон борооны улмаас үер устай холбоотой 25 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн
Өнөө цагийн шилдэг дөрвөн жүжигчин нэг дэлгэцийн бүтээлд анх удаа хамтран тоглож байна
Зам дээр зогсох хүн бүрийн ард нэгэн түүх бий…
С.Эрдэнэбат: Цөөн хэдэн хүмүүст маш том хуулийн гарц, гаргалгааг гаргаж өгөөд байна
Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя
Маргааш төв талбайд болох "Дээлтэй монгол" наадмын хөтөлбөр
Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав
ARA FEST 2026-гийн албан ёсны банкны хамтрагч Төрийн банк
Т.Мөнхсайханыг Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнахаар болжээ
Хуримтлагдсан усыг яаралтай соруулж, ариутгал цэвэрлэгээ хийхийг үүрэг болголоо
БИЧЛЭГ: "ТАНИЛ УЯАЧ" РЕАЛИТИ ШОУ НЭВТРҮҮЛГИЙН ЭХНИЙ ДУГААРЫГ ТОЛИЛУУЛЖ БАЙНА
16 настай охины хэргийг УДШ-ийн Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр боллоо
Энэ сарын 8-19-нийг хүртэл цахилгааны хязгаарлалт хийхгүй хэмээн мэдэгдлээ
Л.Цагаандалай: Монгол хүүхэд төрж байгаа цагт монгол бөх барилдсаар, монгол харваа харвасаар, монгол морьд уралдсаар байх болно
18 настай, эрэгтэй нь төмөр торон хашаанаас өөрийгөө боомилж нас баржээ
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ замыг энэ жил Нэгдүгээр хороололтой холбоно
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.