2111-р сар, 2026Бямба гараг

"Допинг хэрэглээгүй нь тогтоогдсон гэдэг шийдвэр аль ч байгууллагаас гаргаагүй, тиймээс өмнөх байгууллагын гаргасан шийдвэр хүчинтэй байна"

7 сар 10. 10:362 мин унших

Үндэсний их баяр наадмын комиссын дарга, шадар сайд Н.Номтойбая

Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос аймгийн хурц арслан Н.Өсөхбаярын талаар санал ирүүлснийг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комисс танилцуулжээ.

Энэ талаар Үндэсний их баяр наадмын комиссын дарга, шадар сайд Н.Номтойбаяр "Бөхийн салбар хорооноос долдугаар сарын 7-ны өдөр санал хүргүүлэх тухай албан бичиг өчигдөр өглөө ирсэн. Үүний дагуу баяр наадмын комисс хуралдлаа.

Энэ үеэр допингийн асуудлаар эрх нь хасагдсан болон цол сэргээх хүсэлт гаргасан М.Бадарч, Н.Өсөхбаяр, Э.Чойням, М.Буяндэлгэр, Б.Бат-Орших нартай холбоотой асуудлыг хэлэлцсэн.

Гаргасан шийдвэрийг товч танилцуулахад эдгээр саналыг шийдвэрлэхэд эрх зүйн эрх бидэнд байхгүй. Тиймээс эцсийн шийдвэр гаргах боломжгүй байна.

Хоёрдугаарт бөхчүүдийн асуудлаар шийдвэр гаргахад санал хүсэлтээ ирүүлдэг Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагаас гурван албан бичиг ирсэн. Нэр дурдагдсан бөхчүүдээс допинг илрээгүй гэдэг утга агуулгатай нэг ч бичиг энд байхгүй. Энд "Гаргасан зөрчлөө арилгаж байгаа", "Дүрмийнхээ хүрээнд асуудлыг шийдэж байна" гэсэн агуулгатай бичиг ирдэг.

Спортын арбитрын шүүхийн хүмүүсийг бас хуралдаа суулгасан. Гэтэл тэдний гаргасан шийдвэрийг хүлээж авах эрх зүйн орчин байгаа эсэх дээр учир дутагдалтай, маргаантай байна.

Тиймээс бид цаашдаа энэ асуудлыг судлах, шүүхийн маргаантай болон авлигатай тэмцэх газар, бусад хуулийн байгууллага дээр шалгагдаж байгаа ноцтой асуудлууд бий. Эцэст нь хэлэхэд эцсийн шийдвэрийг гаргах эрх зүйн орчин Үндэсний их баяр наадмын комисст алга байна.

Допингийн шинжилгээгээр А сорьцоос хориотой бодис илэрсэн бол 14 хоногийн дараа Б сорьцоо шинжилгээнд өгч, өөрсдийнхөө эрхийг хамгаалах боломж нь тамирчдад нээлттэй. Гэтэл М.Бадарч болон Н.Өсөхбаяр хоёр энэ хугацаанд Б сорьцоо шинжилгээнд өгөх хүсэлт ирүүлээгүй.

Цолоо сэргээх хүсэлт гаргасан Б.Бат-Оршихын хувьд допинг хэрэглэсэн нь тогтоогдчихсон. Түүний шинжилгээг хадгалах хугацаа нь дуусаад устгагдсаны дараа "Одоо би шинжилгээ өгье. Цолоо сэргээе" гэдэг.

Тиймээс өмнөх байгууллагын гаргасан шийдвэр хүчинтэй байна.

Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход допинг хэрэглээгүй нь тогтоогдсон гэдэг шийдвэр аль ч байгууллага гаргаагүй байна гэдгийг хэлье" гэв.

Сонирхуулахад улсын гарди М.Бадарч 2023 онд эрхээ хасуулсан бөгөөд түүний эрх сэргэх хугацаа 2027 оны долдугаар сарын 12-нд, аймгийн хурц арслан М.Буяндэлгэр 2024 онд эрхээ хоёр жилээр, Э.Чойням 2025 онд эрхээ дөрвөн жилээр, Н.Өсөхбаяр өнгөрсөн жилийн наадмаас хойш эрхээ хасуулаад буй. Допингийн Эсрэг Байгууллагаас Н.Өсөхбаярын эрхийг дөрвөн жилээр хасах саналаа ирүүлсэн байдаг.

Үүнээс үзвэл дээрх бөхчүүд энэ жилийн баяр наадмаар зодоглохгүй бололтой.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.