2111-р сар, 2026Бямба гараг

Намрын чуулганы “улс төрийн хэрүүл”-ийг Эпштэйний файл, шүүгчийн тусгай саналаарх сонсгол өдөөх үү

7 сар 16. 10:043 мин унших

С.Баярцогтод холбогдох хэргийн хувьд хуулийн дээрх шаардлага хангагдаагүй.

УИХ-ын 2026 оны намрын чуулган есдүгээр сарын 15-нд нээлтээ хийнэ. Тус чуулганаар олны анхаарал татсан зарим асуудлаар сонсгол зохион байгуулахаар яригдсан.

Тухайлбал, Эпштэйний файл, мөн Сангийн сайд асан С.Баярцогтын асуудлаар Дээд шүүхийн хоёр шүүгчийн тусгай саналаар УИХ-ын зарим гишүүн сонсгол зохион байгуулах талаар ярьсаар хаврын чуулганыг өндөрлүүлсэн. Эпштэйний файлын тухайд Б.Баярбаатар нарын гишүүд “Эпштейн бол санхүүгийн гэмт хэрэгтэн. Морин уралдаан, үнэт чулуу, уран зураг, эдлэн газар хаус зэргээр мөнгө угаалтыг хийдэг гэх мэдээлэл бий. Мөн бусад улс орнуудын улс төрд нөлөөлж тодорхой шийдвэрүүдийг гаргуулах лобби ажлыг хийдэг гэх мэдээлэл ч байгаа. Харамсалтай нь өнөөдөр Монгол Улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хүмүүс нэр холбогдсон. Хууль зүйн байнгын хороон дээр эдгээр агуулгуудаар нийтийн сонсгол зохион байгуулах саналыг гаргаад, УИХ-ын гишүүд дэмжиж гарын үсэг цуглуулж эхэлж байна" гэж мэдээлсэн. Түүнчлэн Дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн хоёр 2021 оны тавдугаар сарын 19-нд “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ нотлох баримт хангалттай эсэхийг нягталж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянах үүрэгтэй. С.Баярцогтод холбогдох хэргийн хувьд хуулийн дээрх шаардлага хангагдаагүй. Гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдлын хүрээг зөв тогтоох мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүй. Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байхад хэргийг хүлээн авч эрх зүйн дүгнэлт хийсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх шаардлагад нийцээгүй” гэх зэрэг үндэслэл бүхий тусгай саналыг гаргасан. Энэ дагуу Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар хуралдаж хэргийг мөрдөн байцаалтад буцааж, прокурор хэрэгсэхгүй болгосон. Үүнийг тухайн үеийн УИХ-ын гишүүд “Шүүх дабль стандарт хэрэгжүүллээ” гэцгээж байсан юм.  Улмаар 2023 оны намар үүгээр сонсгол хийх гишүүдийн санаачилга гарч гарын үсэг цуглуулж байсан удаатай. Мөн өнгөрсөн хугацаанд энэ асуудлаар Ерөнхийлөгч асан эрхэм, УИХ-ын гишүүн, хуульч зэрэг хэд хэдэн субьект Цэцэд хандсан. Тэд Цэцэд “Гурван шатны шүүхийн шийдвэрийг хууль бусаар засчихлаа” гэсэн агуулга бүхий мэдээллийг гаргаж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2023 оны хоёрдугаар сарын 9-нд “Монголд хууль эрхийн байгууллагууд нь хуулиа зөрчдөг болоод байна. Хамгийн гол нь С.Баярцогтын асуудал дээр, Оюу толгойн асуудал дээр Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн оролцоотойгоор хууль бус шийдвэр гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2021оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хүчингүй болсон хуулиар хэргийг хүчингүй болгосон. Энэ асуудлыг Цэцэд өгч байна. Дээд шүүхийн ерөнхий шүүгч гурван зүйл заалтыг зөрчсөн. Үндсэн хуулийн “Шударга ёс хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэдгийг зөрчсөн. Үндсэн хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэрүүд нь шүүхийн ерөнхий шүүгчид ч гэсэн хамааралтай” гэж байсан юм. Уг асуудал ирэх намрын чуулганаар “сэдрэх” тухай мэдээлэл байна. Товчхондоо, хэрэв намрын чуулганаар Эпштэйний файл, шүүгчийн тусгай саналаар сонсгол хийвэл “улс төрийн хэрүүл”-ийг өдөөж мэдэх юм. Учир нь эдгээр асуудалд улстөрчид, тэр дундаа сөрөг хүчнийхэн холбогдсон юм.

 Б.Баяр

www.Polit.mn

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.