“Хамгийн нөлөөтэй улстөрч С.Цэнгүүн, таалагддаг нь У.Хүрэлсүх” гэжээ

2 цаг 32 минутын өмнө

Монгол Улсад нийгэм, улс төр, эдийн засаг, зах зээл болон медиа чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн тэргүүлэх судалгааны байгууллага бий

Монгол Улсад нийгэм, улс төр, эдийн засаг, зах зээл болон медиа чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн тэргүүлэх судалгааны байгууллага бий.

Тэдгээрээс улс төрийн судалгаагаараа Сантмарал, MDA, MEC зэрэг судалгааны байгууллагууд түлхүү ажиллалаг. Сүүлийн үед MDA, MEC олон нийтэд дүн, анализаа тогтмол танилцуулж байгаа. Энэ хоёр байгууллагын өнгөрсөн зургадугаар сарын судалгаанаас улс төрчдийн нэр хүндтэй холбоотой хэсгийг тоймлон хүргэж байна. 


MDA судалгааны байгууллагын “Олон нийтэд үзүүлэх нөлөөллийг индекс”-ээр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн /8.61/, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа /8.44/, УИХ-ын дарга С.Бямбацогт /8.06/ нар тэргүүлжээ. Харин MEC судалгааны байгууллагын “Үйл ажиллагаа нь таалагддаг улстөрчид”-ийн эхний гуравт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх /28 хувь/, УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл /20 хувь/, Ерөнхий сайд асан Г.Занданшатар /18 хувь/ нарыг нэрлэжээ. 

 

Б.Баяр

www.Polit.mn



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.