2111-р сар, 2026Бямба гараг

Энэ сарын 25-ны өдрийг дуустал нийтийн тээврийн 15 чиглэлийг өөрчиллөө

7 сар 16. 11:361 мин унших

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах

Энэ сарын 25-ны өдрийг дуустал нийтийн тээврийн 15 чиглэлийг өөрчиллөө

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлдвэрчний эвлэлийн гудамж, буюу "СҮҮ" ХК-ийн хойд хэсэгт ус зайлуулах хоолойн ухалт, угсралтын ажил хийхтэй холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлийн замналыг түр хугацаанд өөрчилжээ.

Тодруулбал, тус хэсгийн авто замыг 2026 оны долоодугаар сарын 14-ний 23:00 цагаас долоодугаар сарын 25-ны 23:00 цаг хүртэл хаах юм байна.

Үүнтэй холбогдуулан тухайн авто замаар дайран үйлчилдэг нийтийн тээврийн 15 чиглэлийн автобусны замналыг түр хугацаанд өөрчилсөн бөгөөд иргэд зорчих маршрутаа урьдчилан төлөвлөхийг холбогдох байгууллагаас зөвлөжээ.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 7004-4040 дугаарын утсаар хүлээн авч, шийдвэрлэж байгааг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.