
Эпштейний файл. Энэ бол АНУ-ын Конгрессоос Эпштэйний хавтас хэргийн ил тод байдлын тухай хуулийг 2025 оны арваннэгдүгээр сард баталсан. Үүний дагуу тус улсын Хууль зүйн яам, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хянан шалгах болон засаглалын реформын хорооноос уг хавтаст хэргийн шинэ баримтуудыг ил тод, нээлттэй болгосон юм.
Эпштейний файлаас Оюу толгойн гэрээ, охидын эрх, улс төрийн сонгуультай холбоотой эргэлзээтэй бөгөөд ноцтой зүйлсүүд илэрсэн. Тодруулбал, тус файлаас “Монгол” гэх түлхүүр үгээр хайхад давхардсан тоогоор 900 орчим орчим илэрц гарч иржээ. Түүгээр Монгол Улсын ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2009-2021 оныг хүртэл хашсан хоёр эрхэм Эпштейнтэй харилцаатай байсан нь тодорхой болсон. Мөн, Оюу толгойн гэрээ яагаад одоо болтол ашиг өгөхгүй байгаагийн нууц, бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй монгол охидын тухай мэдээллүүд тэнд бий. Үүнээс гадна Монголын улс төрийн сонголт монголчуудынх байдаг уу, үгүй юу гэдэгт ч хариулт өгөх мэдээллүүд Эпштейний файл /https://www.justice.gov/epstein/-д байгаа юм.
Гэвч, үүнд монголчууд ач холбогдол өгөхгүй, анхаарал тавихгүй хэвээр л байна. Эсрэгээрээ, Монголд энэ тухай хэн нэгэн хөндвөл цахим сүлжээнд “зодуулж” адлагддаг. Гэтэл насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн мөлжлөгт татан оролцуулсан хэрэгт ял шийтгүүлж, улмаар хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн хэрэгт шалгагдаж байхдаа нас барсан, хэд хэдэн улсын улс төрчид, банк, санхүү, бизнесийн нөлөө бүхий хүмүүстэй тогтоосон хувь харилцаагаараа дамжуулан үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулж байсан Жеффри Эпштейнтэй холбоотой олон улсын анхаарлын төвд орж, улс орнууд уг файлтай холбоотой “хэрэг”-ээр арга хэмжээнүүдийг авсаар байна.
Хамгийн сүүлд л гэхэд, хөрөнгө оруулагч, тэрбумтан Уоррен Баффет хэдхэн хоногийн өмнө “Microsoft”-ийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Билл Гейтстэй хамтран “The Giving Pledge” санаачилгын дор байгуулсан санд өгдөг хандиваа зогсоожээ.
Уоррен Баффет 1970-2026 оны хооронд Америкийн тэргүүлэгч холдинг компаниудын нэг, дэлхийн томоохон конгломерат болох “Berkshire Hathaway”-ийг үүсгэн байгуулж, ТУЗ-ийн дарга бөгөөд хамгийн том хувьцаа эзэмшигчээр ажилласан. Бизнес болон хөрөнгө оруулалтын амжилтаараа асар их хөрөнгө хуримтлуулсан түүнийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Омахагийн зөнч”, мөн “Мэргэн хүн” хэмээн хочилдог. Тэрээр асар их хөрөнгөтэй хэдий ч үнэ цэнд суурилсан хөрөнгө оруулалт болон хэмнэлттэй амьдардаг нэгэн.
Билл Гейтсийн сангийн тухайд Уоррен Баффет 2006 онд Гейтсийн гэр бүлтэй хамтран орлогынхоо дор хаяж тал хувийг буяны үйлсэд зориулахаа амладаг “The Giving Pledge” санаачилгыг үүсгэн байгуулжээ. Үүнийг хэрэгжүүлэх сан нь ах “Gates foundation” нэртэй байгууллагдаж байжээ. Уоррен Баффет тухайн үед өөрийн эзэмшлийн “Berkshire Hathaway” компанийн хувьцааны орлогыг насан туршдаа жил бүр хандивлахаа амлаж байв. Гэвч Билл Гейтс алдарт Жеффри Эпштейнтэй харилцаатай байсан нь илэрсэнтэй холбоотойгоор 2026 онд Гейтсийн сантай хамтын ажиллагаагаа зогсоосон байна. Олон улсын хэвлэлүүд “Уг санд Уоррен Баффет 2006 оноос хойш нийт 48 тэрбум ам.долларын хандив өргөсөн. Өнгөрсөн 2025 онд л гэхэд 4.5 тэрбум ам.доллар хандивлажээ. Цаашид тус санд өгөхөөр төлөвлөж байсан хөрөнгөө өөрийн гэр бүлийн удирддаг дөрвөн санд шилжүүлэхээр боллоо” хэмээн мэдээлж байна. 95 настай тэрээр хандивтай холбоотой мэдэгдэлдээ Билл Гейтс эсвэл Жеффри Эпштейн нарын нэрийг дурдаагүй боловч “Хувьцаагаа ирэх найман жилийн хугацаанд бүгдийг нь шилжүүлж дуусгана” гэдгээ мэдэгджээ. Ингэхдээ “Мэдээж хэрэг, хүн хэзээ хорвоог орхихыг таашгүй. Гэхдээ миний эзэмшилд үлдсэн хувьцаанууд 2034 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор ямар нэгэн байдлаар дээрх дөрвөн санд хандивлагдах болно” гэж мэдэгдсэн байна.
Харин Билл Гейтс Жеффри Эпштейн нарын холбоо хамаарлын талаарх мэдээлэл АНУ-ын Хууль зүйн яамнаас 2026 оны нэгдүгээр сард Эпштейний баримт бичгүүдийг олон нийтэд дэлгэснээр ил болсон юм. Гэхдээ Уоррен Баффет гуравдугаар сард CNBC телевизэд өгсөн ярилцлагадаа “Энэ бүх асуудал ил болсноос хойш Гейтстэй яриагүй” гэсэн байдаг. Тэгэхдээ “Би ямар нэг зүйл мэдэж байгаагийнхаа улмаас гэрчээр дуудагдах нөхцөл байдалд орохыг хүсэхгүй байна” гэж хэлж байжээ.
Улмаар өнгөрсөн зургадугаар сард Билл Гейтс АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хяналтын хороонд Жеффри Эпштейнтай холбоотой асуудлаар “байцаалт” өгсөн. Түүний өгсөн мэдүүлгээр “Тэд 2011 онд Эпштейнтэй танилцсан. Ингэсэн шалтгаан нь тэрээр Жеффри Эпштейнийг дэлхийн эрүүл мэндийн салбарт олон тэрбум ам.долларын хандив босгож чадна гэж үзсэнтэй холбоотой” гэжээ. Мөн тэрээр “Жеффри Эпштейнийг өмнө нь хуулийн асуудалд холбогдож байсныг мэдэж байсан ч үйлдсэн гэмт хэргийнх нь цар хүрээг бүрэн ойлгоогүй байсан” гэсэн байна. Цаашлаад “Би Жеффри Эпштейнтэй огт уулзах ёсгүй байсан юм. Тэрийг одоо ойлгож байна. Хэрэв тэр амласан хандивлагчид олсон ч түүнтэй харилцаа тогтоосныг зөвтгөх үндэслэл болохгүй гэдгийг би ойлгож байна” гэжээ. Харин Уоррен Баффет жил бүр хийдэг томоохон хэмжээний буяны хандиваас “Gates Foundation”-ийг хассаныхаа дараа Билл Гэйтс болон Жеффри Эпштейн нарын харилцааг “Тааламжгүй” хэмээн тодорхойлсон байна. “Би нэгдүгээр сараас хойш Билл Гейтс, Жеффри Эпштейн нарын хооронд болсон үйл явдлын талаар маш их зүйлийг уншсан. Энэ нь тааламжгүй зүйл байсан. Тэр алдаа гаргасан нь үнэн. Гэхдээ би ч бас төрөл бүрийн хүмүүсийг ажилд авах эсвэл найз нөхдөө сонгохдоо алдаа гаргаж, хожим нь тэднийг өөрийнхөө бодож байснаас өөр хүмүүс байсныг олж мэдэх тохиолдол гарч байсан. Тэнд болсон үйл явдлуудаас би өөрөө ч бас тийм нөхцөл байдалд орж болох байсан гэж бодохоос өөр зүйл олж хараагүй” гэж CNBC-ийн сэтгүүлчид ярьжээ. Түүнчлэн “Билл Гейтс гурван долоо хоногийн өмнө Омахад ирсэн. Бид гурван цагийн турш ярилцсан. Тэр над руу удахгүй залгана. Учир нь надад дахин уулзах санал тавьсан” гэсэн байна. Харин Билл Гейтс “Уоррен Баффетын манай санд үзүүлсэн дэмжлэг маш их байсан. Энэ нь сая сая хүний амийг аврахад тус болсон. Уоррен Баффетад хязгааргүй талархдаг. Түүнтэй уулзахдаа таатай байдаг. Цаашид олон удаа уулзана гэж найдаж байна” гэжээ.
Гэхдээ олон улсын хэвлэлийн агентлагууд “Хэдийгээр Билл Гейтс ийн тайлбар өгсөн ч энэ нь Уоррен Баффет эргэж буцалтгүйгээр харилцаагаа тасаллаа” хэмээн мэдээлж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

25 жилийн өмнөх эл өдөр дэлхийг айдаст автуулсан халдлага болж байв
Талын наадмыг өөр өөрөөр өнгөрүүлж болно
ФОТО: ӨМӨЗО-ны 36 дахь удаагийн аялал жуулчлалын наадам нээлтээ хийлээ
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Суурь тэтгэврийн дээд хэмжээг 300,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо
435 МЯНГАН АХМАД НАСТАН ИРЭХ САРЫН 1-НЭЭС ШИНЭЭР СУУРЬ ТЭТГЭВЭР АВЧ ЭХЭЛНЭ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: "50 МЯНГАН ЯНДАН БУУЛГАХ, 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ" ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Гэр бүлээ цуцлуулсан иргэдийн 63.3 хувь нь 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан байжээ
Энэ сарын 19-20-ны өдрийн хооронд суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 13 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
Таван хүүхдэд хорих ял, хоёр хүүхдийн зорчих эрхийг хязгаарлажээ
Улстөрчдийн хэн юу хэлэв?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд...
М.Батчулуунд бүх насаар нь хорих ял оноосон Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгожээ
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна
ТҮҮХ: Монгол Улсын Төрийн дууллаа орон даяар эгшиглүүллээ
“Мобиком” корпорацын удирдлага буруутай эсэх нь одоогоор тогтоогдоогүй, шалгаж байна гэв
ФОТО: Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…
Мэнэнгийн их тал минь... миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай
ТАНИЛЦ: УИХ-ын гишүүн У.Отгонбаярын санаачилсан "Үндэсний их баяр наадмын тухай хууль"
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй төрийн айлчлал эхэллээ
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
Гаалийн улсын байцаагчид 19.5 сая төгрөгийн хахууль өгсөн иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ
Ж.Мядагбадам: Иргэн Г.Уянгаа миний нэр хүнд, бизнесийн алдар хүндэд халдаж мэдээлэл түгээсэн байдлаараа надаас уучлалт гуйх ёстой
Хуурамч баримтаар 2.5 тэрбум төгрөгийн урамшуулал авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
Сэрэмжлүүлэг: ХХБ-ны системийн шинэчлэлийг далимдуулж иргэдийг залилж байна
“Star dance” Mongolia клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа
Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү?
“ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
М.Энхсайханыг АН-ынхан намдаа урьж ажиллуулаасай
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.