"Алдарт эх" одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ

7 сар 20. 11:00

"Алдарт эх" одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ

Монгол Улсын Их Хурал 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганаар “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Х.Баасанжаргал, Б.Баярбаатар, Б.Уянга, С.Эрдэнэбат, С.Эрдэнэболд нарын санаачлан өргөн мэдүүлсэн уг өөрчлөлтөөр “Эхийн алдар” одон болон түүнтэй холбоотой мөнгөн тусламж авах эрх үүсэхэд тавигддаг бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх гэсэн шаардлагыг хүчингүй болгожээ.

Ингэснээр олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг урамшуулах нөхцөлийг илүү хүртээмжтэй болгож, хүн амын өсөлтийг дэмжихийн зэрэгцээ эх, хүүхдийн эрхийг тэгш хангах, хүүхэд бүрийн үнэ цэнийг адил тэгш хүндэтгэх эрх зүйн зарчимд нийцүүлсэн зохицуулалт болсон гэж үзэж байна.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун ахалж ажилласан бөгөөд ажлын хэсгийн саналыг үндэслэн хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр тогтоожээ.

Энэ талаар Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлсэн байна.

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.