
УИХ-ын хаврын чуулганы хугацаанд 18 анхдагч хууль, шинэчилсэн найруулга хоёр, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль долоо, хүчингүй болсонд тооцох тухай хууль тав, УИХ-ын 58 тогтоол баталжээ. Батлагдсан хуулиудаас онцлон хүргэж байна.
“Бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасав

“Эхийн алдар” одон болон түүнтэй холбогдох мөнгөн тусламж авах эрх үүсэхтэй холбоотой зарим шаардлага шалгуурыг хөнгөрүүлж, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Дээрх хуулиар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулахад тавьж буй “Бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх” гэсэн шалгуурыг хасав. Энэ нь хүн амын өсөлтийг дэмжээд зогсохгүй эх, хүүхдийг ялгаварлан гадуурхах эрсдэлийг бууруулах, хүүхэд бүрийн үнэ цэнийг ижил түвшинд хүлээн зөвшөөрөх эрх зүйн зарчимд нийцэж байна гэж үзжээ. Хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон байна.
Цусны донорын тухай хууль: Сайн дурын байх, авлагагүй байх зарчим мөрдөнө

Цусны донорын тухай хуулийг баталлаа. Цусны донорын тухай хуульд Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн WHA63.12/2010 тогтоолын дагуу сайн дурын байх, авлагагүй байх зарчмуудыг мөрдлөг болгосон байна. Мөн энэ хуулиар цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах, тус салбарын зохион байгyулалтыг боловсронгуй болгох замаар цусны салбар төвүүдийн статус, дэлхий нийтээр баримталж байгаа "нэгдсэн тогтолцоо"-нд үе шаттайгаар шилжүүлэх асуудлыг тодорхой болгох, цусны донор, цус сэлбүүлэгчид тавигдах шаардлага, эрх, үүргийг тогтоох, цус авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэхтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Хуулийг ердийн журмаар буюу хууль тогтоомжийн албан ёсны эмхэтгэл болох “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэнээс 10 хоногийн дараагаас дагаж мөрдөнө.
Мопед, скүүтер, тэдгээртэй адилтгах хэрэгслийг зөвхөн насанд хүрэгч жолоодно

2026 оны хаврын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан юм. Энэхүү хуульд цахилгаан дугуй, скүүтерийг хууль тогтоомж, гэрээ конвенцод нийцүүлэн "мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл" гэж анх удаа томьёолсон онцлогтой.
Онцлог зохицуулалтууд:
-Мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг 18 нас хүрсэн хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцоно.
-Тээврийн хэрэгслээ бүртгүүлнэ.
-Энэ төрлийн тээврийн хэрэгслийн жолооч нь сургалтад хамрагдаж, жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлсэн байна.
-Эцэг, эх, асран хамгаалагч нь 18 нас хүрээгүй хүүхдийг мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй. Зөрчсөн тохиолдолд хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-Түүнчлэн эрх бүхий этгээдээс тогтоосон зогсоолын байршлаас бусад нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбай, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, ногоон байгууламж, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрын ногоон зүлэг, хүүхдийн тоглоомын талбай, эдгээртэй адилтгах газарт мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл байршуулахгүй байх зохицуулалттай боллоо.
Био банк ажиллахаар хуульчилсан байна
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг баталлаа. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуульд энэ үйл ажиллагаанд оролцох төрийн болон эрүүл мэндийн байгууллагын удирдлага, бүтэц, зохион байгуулалт, нийтлэг чиг үүргийг нарийвчлан зааж, хуулийн үйлчлэх хүрээг тодорхойлсон бөгөөд нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангах асуудал хариуцсан эрүүл мэндийн байгууллагын чиг үүргийг тогтоосон байна. Мөн реципиент болон амьд донорт тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, амьгүй донороос эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагаа, иргэн донор болох хүсэлтээ өөрийн биеэр, эсхүл цахимаар гарган баталгаажуулах, мөн уг хүсэлтээсээ татгалзаж болох тухай, амьгүй донорын гэр бүлд тухайн донор эрүүл мэндийн даатгал төлж байсан эсэхээс үл хамааран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний оршуулгын тэтгэмж Эрүүл мэндийг дэмжих сангаас олгох тухай зэрэг өргөн хүрээний зохицуулалтыг тусгажээ.
Түүнчлэн эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгуулах шаардлагатай иргэдийг эрхтэн, эд, эс, цусны бүлгээр ангилан, эмнэл зүйн үнэлгээ, шалгуур үзүүлэлтээр эрэмбэлэн бүртгэсэн Үндэсний хүлээх жагсаалт, эмчилгээ оношилгоо, судалгаа, урьдчилан сэргийлэх, хяналт хийх зорилгоор авсан эд, эсийг хадгалах тусгай зориулалтын сан буюу био банк ажиллахаар хуульчилсан байна. Хуулийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэнээс 10 хоногийн дараагаас буюу ердийн журмаар дагаж мөрдөнө.
Төмөрбаатарын Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 133 (7875)


Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
ТАНИЛЦ: Азийн наадамд өрсөлдөх Монголын 17 жүдоч
Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна
ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
НӨАТ: 555 баримтын сүүлийн таван орон таарснаар 60-500 мянган төгрөг хожлоо
ЗГ: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ардчилсан намын улс төр хэтэрхий бөөрөнхий байгаад гишүүд нь шүүмжлэлтэй хандаж байна
ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ
Б.Оюутболд: Нэр төрөө сэргээлгэж, С.Амарсайханаар уучлал гуйлгана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
Г.Занданшатар: С.Амарсайхан хуулийн байгууллагад хамт очъё, ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя
Т.Аубакир огцрох ёстой!
“Солонго-1, 2”-т орох иргэдэд: Сонгон шалгаруулалт 10 сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ
Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ /бичлэг/
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.