2111-р сар, 2026Бямба гараг

Өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй хүүхдээ анхаардаг, нээлттэй ярилцдаг, тэднийг ойлгодог байхыг зөвлөлөө

7 сар 21. 10:421 мин унших

өсвөр үеийнхэнд зориулсан тусламж,



2025 онд Монгол Улсын нийт хүн амын 17, амаржсан эхийн 3 хувийг 20 хүртэл насныхан эзэлжээ.

Бэлгийн болон нөхөн үржихүйн талаарх мэдээлэл хангалтгүй, өсвөр үеийнхэнд зориулсан тусламж, үйлчилгээний хүртээмж сул, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол дутмаг, бэлгийн хүчирхийлэлд өртөх эрсдэл өндөр байгаа нь өсвөр насны охидын жирэмслэлтэд нөлөөлөх хүчин зүйлс болж байна.

Эцэг, эх, асран хамгаалагч нар өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй хүүхдээ анхаардаг, нээлттэй ярилцдаг, тэднийг ойлгодог, эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг, тэдэнд тусалдаг байхыг уриалж байна. Ингэснээр өсвөр насны охидыг жирэмслэлтээс сэргийлэх боломжтой.

Өсвөр насны охидын жирэмслэлтийн үр дагавар:

  • Үе тэнгийнхнээсээ ичих, нийгмээс тусгаарлагдах
  • Эмнэлгийн тусламж авахаас зайлсхийх
  • Сургууль завсардах
  • Санхүүгийн дарамтад орох
  • Үр хөндөлт хийлгэх эрсдэл нэмэгдэх
  • Амьгүй төрөлт
  • Дутуу төрөлт
  • Эх эндэх
  • Эрүүл мэндийн бусад ноцтой эрсдэлүүд үүсдэг.

Багш, нийгмийн ажилтан, сэтгэлзүйч, эмч нар өсвөр насныханд зориулж сургуульд суурилсан эрүүл мэндийн боловсролыг чанартай, хүртээмжтэй, тасралтгүй олгох нь чухал юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.