2111-р сар, 2026Бямба гараг

Ерөнхий сайд Н.Учрал КОП17 хурал зохион байгуулах талбайд ажиллалаа

7 сар 21. 10:542 мин унших

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад нар КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа.

Ерөнхий сайд Н.Учрал “Үндэсний хорооны ажил урагштай, сайн явж байгаа мэдээллийг аваад сэтгэл хангалуун байна. Дэлхийн 190 гаруй улсын 2800 гаруй оролцогч өнөөдрийн байдлаар албан ёсоор бүртгүүлснээс гадна 112 өндөр, дээд түвшний төлөөлөгчид оролцохоор болсон нь өндөр амжилт. Хурал ойртох тусам энэ тоо улам нэмэгдэнэ. Хурлын хөтөлбөр тодорхой болж, бэлтгэл ажил нь 75-76 хувьтай явж байна гэдэг сайн мэдээ” гэж дүгнэв. 


Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, КОП17-ын үеэр замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлт, их, дээд болон дунд сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаанд хэд хоногийн хугацаатай ямар өөрчлөлт хийх талаарх бүх мэдээллийг 8 дугаар сарын 1-нээс өмнө олон нийтэд албан ёсоор зарлахыг Боловсролын сайдад үүрэг болгов.

Мөн Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хорооны нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, цэцэрлэгжүүлэлт, барилга байгууламжийн өнгө үзэмж, хашаа хайсыг цэгцлэх, засварлан сайжруулах арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Хотын даргад даалгалаа.

Тэрчлэн хурлын үеэр цахилгаан тасрах, интернэт гацах, харуул хамгаалалт болон эмнэлгийн тусламж, төрийн өндөр дээд зочдын цуваа саатах зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөөц төлөвлөгөө гаргаж ажиллахыг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирт үүрэг болголоо.

  • 1
  • 2
  • 3
  • 4

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

542

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 360

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

667


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.