
Өчигдөр Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийх үеэрээ: “Энэ жил Үндэсний их баяр наадам, Түмэн адууны баярын зохион байгуулалтад нийт 9.3 тэрбум төгрөг зарцуулж, 2 тэрбум төгрөгийн орлого олсон. Аудитын байгууллага шалгалт хийнэ. Энэ сарын 23-ны өдрийн 12 цаг гэхэд баяр наадмын комиссын бүтцэд байгаа есөн дэд хороо эцсийн байдлаар тайлангаа хүргүүлж, нэгтгэн дүгнэлт хийнэ. Өмнө нь урилга хэлбэрээр үнэгүй тараагддаг байсан. Үүнийг үнэтэй болгож, зарж борлуулсан. Наадмын орлогоо Үндэсний их баяр наадмын цогцолборын зураг төсөлд зарцуулна. Ирэх оны долоодугаар сарын 1 гэхэд цогцолборын барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн” хэмээсэн юм.
Үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр ихэд идэвхтэй сурталчилж, бараг л Н.Номтойбаяр наадам зохион байгуулаад ашиг олчихсон мэтээр хөөсрүүлэв. 9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа.
Орлого, ашиг гэдэг эдийн засгийн хувьд огт өөр ойлголт. Орлого гэдэг нь олсон мөнгөний нийт хэмжээ бол ашиг гэдэг нь бүх зардлаа хасаад үлдэж буй эцсийн үр дүн юм. Хэрэв төрөөс 9.3 тэрбум төгрөг зарцуулж, түүнээс 2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн бол үлдсэн 7.3 тэрбум төгрөг нь төсвөөс гарсан хэвээр гэсэн үг. Ийм нөхцөлд “ашиг оллоо” гэх ойлголтыг олон нийтэд төрүүлэх нь эдийн засгийн наад захын ойлголтыг гуйвуулж буй хэрэг юм. Мэдээж Үндэсний их баяр наадам бол ашиг олох бизнесийн төсөл биш. Монголчуудын төрт ёсны уламжлал, соёлын өвийг хадгалсан үндэсний хэмжээний арга хэмжээ учраас тодорхой хэмжээний төсвийн дэмжлэг шаарддаг. Гэхдээ ийм арга хэмжээнд зарцуулсан мөнгийг хэрхэн үр ашигтай захиран зарцуулсан, ямар зардал гарсан, хэдий хэмжээний орлого төвлөрсөн, үлдэгдэл санхүүжилтийг юунд зарцуулсан талаарх мэдээлэл ил тод байх ёстой.
Харин өнөөдөр олон нийтийн шүүмжлэл дагуулаад байгаа зүйл нь наадмыг ашигтай зохион байгуулсан эсэх биш, харин олон нийтэд өгч буй мэдээллийн өнгө аяс юм.
2 тэрбум төгрөгийн орлого олсныг онцолж сурталчлахдаа нийт хэдэн төгрөг зарцуулсныг бүдгэрүүлж, иргэдэд ашигтай ажилласан мэт ойлголт төрүүлэх нь бодит мэдээллийг гуйвуулсан хэрэг гэж үзэх хүн цөөнгүй байна. Эцэст нь аудитын байгууллага эцсийн дүгнэлтээ гаргаж, баяр наадмын төсөв, гүйцэтгэл, орлого, зарлагын тайланг нийтэд ил тод танилцуулах нь хамгийн зөв гарц юм.
Баримт, тоон мэдээлэл бүрэн нийтлэгдсэний дараа л энэ жилийн наадмын зохион байгуулалт үнэхээр үр ашигтай байсан уу, эсвэл төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан уу гэдэгт бодитой үнэлэлт өгөх боломжтой.
Төрийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Тиймээс зарцуулсан төгрөг бүрийн тайлбар ойлгомжтой, ил тод байх учиртай. Харин 9.3 тэрбум төгрөг зарцуулчихаад 2 тэрбум төгрөгийн орлого олсноо “амжилт” мэтээр сурталчлах нь инээдтэй хэрэг. Тэрэн дээрээ тулвал 7 тэрбум төгрөгийн алдагдалтай наадам болсон ч гэж хэлж болох юм биш үү?
Э.Солонго
sonin.mn


Маргааш бүх нийтийн марафон гүйлт болохтой холбогдуулж нийтийн тээврийн 9 чиглэл түр өөрчлөгдөнө
Сэрэмжлүүлэг: Зогсоол булаалдан маргалдаж нэгнээ хутгалжээ
Дутуу унтраасан ширхэг чүдэнз үнэлж баршгүй хохирол дагуулдаг
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав
Лууяа: Фэнүүдтэйгээ илүү чөлөөтэй, энтертайнмент, шоу хэлбэрийн тоглолтыг хүргэхийг зорьж байна
Маршал Ю.Цэдэнбалын 110 жилийн ойг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөх ёслол Нийслэл болон Увс аймагт нэгэн зэрэг боллоо
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт төрөхөөр очсон эх кесар хагалгааны үеэр нас баржээ
Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Лицензийн хил дунд үлдсэн Цагаан дэлийн сүүлчийн ганц малчных-2
ТАНИЛЦ: ХЗДХ-ийн сайдад 100 хувь дэмжигдсэн Г.Тэмүүлэнгийн ХОМ
ТАНИЛЦ: Азийн наадамд өрсөлдөх Монголын 17 жүдоч
Суурьшлийн бүс рүү баавгай орж ирсэн 80 орчим тохиолдол бүртгэгдээд байна
ЕРӨНХИЙЛӨГЧ ХУУЛИЙНХАНД ЯМАР ҮҮРЭГ ӨГӨВ
2026.09.16: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?
ЦАГ АГААР: Маргаашаас эхэлж бороо орж, ихэнх нутгаар сэрүүлснэ
СУИС-ийн бүлэг хүчингийн хэргийн хохирогч Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ
НӨАТ: 555 баримтын сүүлийн таван орон таарснаар 60-500 мянган төгрөг хожлоо
ЗГ: Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Ардчилсан намын улс төр хэтэрхий бөөрөнхий байгаад гишүүд нь шүүмжлэлтэй хандаж байна
ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ
Б.Оюутболд: Нэр төрөө сэргээлгэж, С.Амарсайханаар уучлал гуйлгана
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв
Г.Занданшатар: С.Амарсайхан хуулийн байгууллагад хамт очъё, ард түмний эргэлзээг тайлж хамт шалгуулъя
Т.Аубакир огцрох ёстой!
“Солонго-1, 2”-т орох иргэдэд: Сонгон шалгаруулалт 10 сарын 10-наас эхэлж, 14 хоног үргэлжилнэ
Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ /бичлэг/
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.