
Иргэн А нь нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин огцом тоормосолсны улмаас тус автобусны зорчигч Ц унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байна.
Анхан шатны шүүх А-г Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, ял шийтгэсэн.
Мөн иргэний хариуцагч нийтийн тээврийн компаниас хохирогчийн эмчилгээний зардал болон хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт нийт 12.409.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц-д олгуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. Хяналтын шатны шүүх А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзжээ.
Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалтад “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан бол 12.6-д “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох”-ыг жолоочид хориглосон хэм хэмжээг тогтоосон байдаг.
Хэрэг гарах үед зорчигчид нийтийн тээврийн хэрэгслээс зогсоол дээр бууж, цөөн тооны зорчигч суусан тул жолооч хянах, зорчигчдод анхаарал хандуулж, аюулгүй байдлыг нь хангах бүрэн боломжтой байсан бөгөөд халтиргаатай (гадаа цас орсноос шалтгаалан автобус дотор шавартай, гулгаатай байсан) байгаагаас шалтгаалан зорчигчид унаж бэртэх, эд хөрөнгө, эрүүл мэндэд нь хохирол, аюул учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнийг болгоомжтой эхлүүлэх ёстой байсан. Гэтэл зорчигчийг суудал эзлээгүй, автобусны бариулыг барихаас өмнө хөдөлгөөнийг эхэлж, улмаар огцом тоормосолсноор зорчигч Ц арагш хөл алдан халтирч, унаж гэмтжээ.
Зорчигч унасныг жолооч А автобусныхаа толинд харсан буюу түүний эрүүл мэндэд хохирол учирсан, хохирол учирсан байж болзошгүйг мэдсэн атлаа үл тоон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн байна.
Чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь хувийн тээврийн хэрэгсэл бус нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон зорчигч тээвэрлэх, олон нийтэд үйлчилж буйн хувьд үйлчилгээний соёл, харилцаа, ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах нь зүй ёсных бөгөөд зорчигчдод чин сэтгэлээсээ үйлчлэх, тэдний ашиг сонирхлыг хүндэтгэх, аюулгүй байдлыг хангах, осолд өртөх, гэмтэхээс урьдчилан сэргийлж, зорчигчдод анхаарал хандуулах, туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, зорчигчдыг ая тухтай зорчих боломжоор боломжит хэмжээнд хангаж ажиллах ёстой юм. Дээрх үндэслэлээр хоёр шатны шүүхийн А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Дээрх хэргийн кейстэй холбогдуулан "Өмгөөллийн Итгэлт Заргач" ХХН-н өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэлээс хууль зүйн хүрээнд тодруулга, мэдээлэл авлаа.
Тэрээр “Дээрх төрлийн хэрэг, зөрчил их тохиолддог ч иргэд хууль болон замын хөдөлгөөний дүрэм журмын мэдлэг хомс байдгийн улмаас гомдол гаргаж зохих байгууллагад шалгуулалгүй хохирч үлдэх тохиолдолд элбэг байдаг. Хуулийн байгууллагад хандаагүй тохиолдолд зохих хуулийн хариуцлагыг тооцуулах, учирсан хохирлоо арилгуулах боломжгүй нөхцөл байдал бий болдог тул тухай бүр зохих байгууллагад хандахыг зөвлөж байна.
Хэргийн бодит байдлыг ихэвчлэх камерын бичлэг, гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээс хамааран тогтоодог.
Дээрх тохиолдолд зорчигч нь аюулгүй байдлаа хангах боломжгүй нь баримтаар нотлогдож байгаа бөгөөд жолооч нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, үйлчлүүлэгч зорчигчийн аюулгүй байдлыг хангаж учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг аваагүй, гэмтэл учирч болзошгүй нөхцөл байдлыг мэдсээр байж хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн, зорчигч аюулгүй байдлыг хангах боломжийг олгоогүй гэх үндэслэлээр гэм буруутайд тооцогдож гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн тул дээрх кейсээр гомдол гаргах боломжгүй.
Харин зорчигчид өөрийн аюулгүй байдлыг хангах боломж олгож бариулаас барьсан болон суудалд суусны дараа хөдөлсөн, зайлшгүй зогсолт буюу ослоос урьдчилан сэргийлсэн гэх нөхцөлийг тодорхойлох баримт, нөхцөл бий болсон тохиолдолд маргах боломжтой" гэсэн юм.
Түүнчлэн зорчигчийн буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас гэмтсэнийг зохих байгууллага буюу цагдаа, прокурорын байгууллага хянаж тогтооно. Зорчигчийн өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гэмтсэн нь зохих байгууллагаас тогтоогдсон тохиолдолд хэрэг бүртгэлийг хаах арга хэмжээ авч хуульд зааснаар учирсан хохирлыг нэхэмжлэх боломжгүй болж, иргэн нь өөрт учирсан хохирол, хор уршгийг өөрөө бүрэн хариуцна.
Ч.Бямбахажид
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно
Улаанбаатарт багавтар үүлтэй, 23 хэм дулаан
Сэрэмжлүүлэг: Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгөөрэй

Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?
Г.Дамдинням: Наймдугаар сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцов
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ
Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарч, 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна гэв
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН
Энэ сарын 15-наас эхэлж автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүсэж захидал илгээсэн гэх мэдээлэл ТАШАА
Энэ сарын 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9%-ийн зээл
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв
Эмгэнэл
Амралтын өдрүүдэд Энхтайвны гүүрний баруун, зүүн талын туслах авто замыг хааж, засварлана
ЦУОШГ: Голд ороод хөл тулахгүй бол буц. Усны урсгал, нүх, хуйлрал гэнэт хүнийг татаж живэхэд хүргэдэг
Б.Дашпүрэв: Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэд таних тэмдгийн хүрээгээр шатахууныг хязгаарлалтгүй авах боломжтой
ШИНЭ КЛИП: ДУУЧИН Д.БОЛД "БАЯРЛАЛАА"
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
301 цистерн вагон буулгалтад болон замд явж байна
СУИС-ын бүлэг хүчингийн хэргийн хохирогч, тэмцэгч Шинэцэцэг: Сайхан мэдээтэй, намайг хохироосон этгээдүүдийн хэргийг прокуророос шүүх рүү шилжүүлж байгааг сонслоо
Өчигдрийн байдлаар ₮10000 доош дүнгээр шатахууны худалдан авалт хийсэн 1500 баримт бүртгэгджээ
Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан жолооч Б-д хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд ГУРАВ хоног үлдлээ
Энэ оны эхний долоон сард нийт 5,202,315 зөрчил бүртгэгджээ
Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.