Улсын чанартай авто зам ашиглах төлбөр наймдугаар сарын 1-нээс эхлэн суудлын автомашинд 5,000 төгрөг, ачааны автомашинд 20,000 төгрөг болж нэмэгдэнэ.
Ийнхүү нэмэгдүүлж буй нь зам арчлах, засварлах өртөг өсөж байгаатай холбоотой юм. Одоогийн байдлаар улсын төсвөөс олгож буй мөнгө улсын чанартай авто замын 10-12 хувийг л засах, арчлах хэмжээнд хүрнэ гэж Авто Замын Засвар Арчлалт(АЗЗА)-ын нэгтгэлийн захирал Д.Баярдорж хэллээ.
Мөн тэрбээр "Шатах тослох материалын үнийн өсөлттэй холбоотойгоор өнөөдрийн байдлаар нэг ам метр зам засахад 115,000 төгрөгийн өртөгтэй байгаа. Улсын төсвөөс тавьж буй мөнгө нь 8,000 километр үргэлжлэх улсын чанартай авто замыг засаж арчлахад хүрдэггүй. 10-12 хувийг нь засах хэмжээний төсөв батлагддаг учраас стандартад нийцсэн, гэрэлтүүлэг сайтай, тэмдэг тэмдэглэгээтэй замаар зорчуулахад төлбөр нэмэх шаардлагатай байсан. Удаа дараа Засгийн газарт хандсаны үр дүнд дээрх шийдвэр гарлаа.
Манай нэгтгэл орон нутгийн 20 салбараараа дамжуулан өвлийн арчлалт, зуны засвар, ээлжит засваруудыг хариуцдаг" гэлээ.
Дөрвөн жилийн өмнөөс төлбөр хураах цэгүүдийг цахимжуулж, нэхэмжлэл үүсгэж эхэлсэн байна. Энэ хугацаанд 30 орчим тэрбум төгрөгийн нэхэмжлэл төлөгдөөгүй байгааг Зам, тээврийн хөгжлийн төвийн дарга Д.Оюунболд дурдаж байв. Энэ нь бараг бүтэн жилийн орлоготой нь дүйхүйц хэмжээ юм. Тодруулбал Замын хөгжлийн төв өнгөрсөн онд 33 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, замын нүх бөглөх, хөвөө засах зэрэг урсгал засвар, арчлалтад зарцуулжээ.
Холбогдох журмын дагуу төлбөр хураах цэгээс гадна амьдардаг иргэд тээврийн хэрэгслийн дугаараа бүртгүүлээд төлбөрөөс чөлөөлөгдөх юм. Мөн эмнэлэг, цагдаа, онцгой байдал зэрэг тусгай албадын тээврийн хэрэгсэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлдөг байна.

Зам, Тээврийн Яам(ЗТЯ)-ны Авто замын бодлого, төлөвлөлт, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа "Засгийн газрын 273 дугаар тогтоолоор улсын чиглэлийн зам ашигласны төлбөрийг нэмсэн. Тогтоолын дагуу улсын чиглэлийн замд суудлын автомашины төлбөр 1,000 төгрөг байсан бол 5,000 төгрөг, ачааны автомашин 10,000 төгрөг байсан бол 20,000 төгрөг болж нэмэгдэж байна. Манай улсад төлбөр авах 33 цэг байдаг. Үүгээр төлбөрийг хураана.
Хураасан мөнгө нь Сангийн Яаманд төвлөрч, зам засвар, арчлалтад зарцуулагддаг. Өвлийн арчлалт буюу зам даваа боогдох үед зам гаргах, зуны арчлалт буюу үер усыг шийдэх, урсгал засварт зарцуулагддаг. Урсгал засвар нь нүхэн эвдрэл, хөвөө засах зэрэг юм. Харин их засвар, төлөвлөгөөт засвар нь тусдаа байдаг" гэлээ.
Д.Оюунболд: Төлбөр хураах цэгээс гадна амьдардаг иргэд тээврийн хэрэгслийн дугаараа бүртгүүлээд төлбөрөөс чөлөөлөгдөнө
Монгол Улсад нийт 8,000 километр үргэлжлэх хатуу хучилттай замд төлбөр авах 33 цэг байгааг бүгдийг нь цахимжуулснаар "галын хайч"-ийн асуудал шийдэгдсэн. Ийнхүү төлбөр авах цэгүүд цахим болсноор тухайн цэгүүдэд хэдэн тээврийн хэрэгсэл нэвтэрч, хэр хэмжээний төлбөр цугларсан тухай болон цуглуулсан төлбөрөөрөө засварын ямар ажлууд хийв зэргийг нээлттэйгээр мэдээлэх боломжтой болсныг Зам, тээврийн хөгжлийн төвийн дарга Д.Оюунболд хэллээ.
Харин нийслэлийн алслагдсан дүүрэгт амьдардаг иргэд ямар хөнгөлөлт эдлэх боломжтой талаар тэрбээр "Улсын болон олон улсын чиглэлийн авто замд үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж нь төлбөр хураах цэгээр олон удаа нэвтэрдэг бол төлбөрөө урьдчилан төлснөөр 30 хувь хүртэл хөнгөлөгддөг. Ингэхдээ манай байгууллагатай гэрээ байгуулж, урьдчилж төлбөрөө төлөөд 30 хувийн хөнгөлөлтөө эдэлнэ.
Мөн төлбөр хураах цэгээс гадна амьдардаг иргэд тээврийн хэрэгслийн дугаараа e-Mongolia, манай байгууллагын цахим сайтад хандан бүртгүүлээд төлбөрөөс чөлөөлөгдөнө" гэлээ.
Улсын болон олон улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөрөө төлөхгүй бол 20 удаад саадгүй нэвтрүүлдэг ч 21 дэх удаад нь хаалт сөхөгдөхгүй бөгөөд заавал төлбөрөө бүрэн төлөх үүрэг хүлээлгэдэг байна.

Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно
Улаанбаатарт багавтар үүлтэй, 23 хэм дулаан
Сэрэмжлүүлэг: Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгөөрэй

Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?
Г.Дамдинням: Наймдугаар сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцов
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ
Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарч, 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна гэв
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН
Энэ сарын 15-наас эхэлж автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүсэж захидал илгээсэн гэх мэдээлэл ТАШАА
Энэ сарын 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9%-ийн зээл
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв
Эмгэнэл
Амралтын өдрүүдэд Энхтайвны гүүрний баруун, зүүн талын туслах авто замыг хааж, засварлана
ЦУОШГ: Голд ороод хөл тулахгүй бол буц. Усны урсгал, нүх, хуйлрал гэнэт хүнийг татаж живэхэд хүргэдэг
Б.Дашпүрэв: Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэд таних тэмдгийн хүрээгээр шатахууныг хязгаарлалтгүй авах боломжтой
ШИНЭ КЛИП: ДУУЧИН Д.БОЛД "БАЯРЛАЛАА"
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
301 цистерн вагон буулгалтад болон замд явж байна
СУИС-ын бүлэг хүчингийн хэргийн хохирогч, тэмцэгч Шинэцэцэг: Сайхан мэдээтэй, намайг хохироосон этгээдүүдийн хэргийг прокуророос шүүх рүү шилжүүлж байгааг сонслоо
Өчигдрийн байдлаар ₮10000 доош дүнгээр шатахууны худалдан авалт хийсэн 1500 баримт бүртгэгджээ
Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан жолооч Б-д хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд ГУРАВ хоног үлдлээ
Энэ оны эхний долоон сард нийт 5,202,315 зөрчил бүртгэгджээ
Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.