
УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан билээ. Энэхүү хуулиар гэр бүлийн болон эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавихаар тусгасан онцлогтой. Гэр бүлийн хэрэг, өсвөр насны хүн холбогдсон гэмт хэрэг, өсвөр насны хүнд холбогдуулан авах таслан сэргийлэх арга хэмжээ, өсвөр насны хүнийг баривчлах ажиллагааг Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүх, сум, сум дундын шүүх, хуульд заасан бол дүүргийн шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэж, нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэхээр, бусад тохиолдолд тухайн нутаг дэвсгэрийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Хүүхдийн эрхийг хангах үүднээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, үрчлэлттэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон нийтэд дуу, дүрсээр хүргэхийг хоригложээ.
Мөн хүүхдийн асрамж тогтоох, эцэг, эсхүл эх хүүхэдтэй уулзах хуваарь тогтоох, тэжээн тэтгэх асуудлыг шүүх гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж, хүүхэд долоо буюу түүнээс дээш настай бол түүний санал болон энэ хуульд заасан хүүхэд, гэр бүлийн мэргэжилтний тайланг харгалзан үзэхээр зохицуулсан байна. Шаардлагатай тохиолдолд шүүгчийн захирамжаар хүүхдийн эрх, дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих зарчмын дагуу эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа, хүүхдийн асрамж, хүүхэдтэй уулзах хуваарь тогтооход шаардлагатай хүчин зүйл, хүүхдийн цаашдын хүмүүжил, төлөвшилд эцэг, эхээс анхаарвал зохих асуудал зэрэг хүүхэд, гэр бүлийн нөхцөл байдлыг тал бүрээс нь судалж, тайлан гаргах Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтнийг томилж, шүүгч шийдвэрээ гаргахдаа уг тайланг харгалзан үзэхээр хуульчилжээ.
Шүүгч гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, гэрлэгчид тусдаа амьдраад таван жил болсон бөгөөд 0-14 нас хүрээгүй хүүхэдгүй, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, хөрөнгийн маргаантай боловч 18 буюу түүнээс доош насны хүүхэдгүй гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн бол гэрлэлтийг шууд цуцалж болохоор тусгажээ. Өсвөр насны хүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг тусгай зүйл болгон өсвөр насны хүн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бол хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг мөрдөгч, эсхүл прокурорт гаргах боломжтой болсон байна.
Түүнчлэн “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол баталж, Шүүх байгуулах тухай хууль болон Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн барилга байгууламж шинээр барих байршил, газрын асуудал, шаардагдах зардлыг судалж, шийдвэрлэх, Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн, гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь эвлэрүүлэн зуучлах багийн сэтгэлзүйч, мэргэжилтнийг бэлтгэх, холбогдох зардал, цахимжуулалт, хэрэг, маргааныг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхэд шаардагдах зардлыг санхүүжүүлэх, холбогдох журмуудыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан байна.
Хууль баталснаар гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн шийдвэрлэх, хүчирхийлэл, хүүхдийн эрх ашигт ноцтой эрсдэлтэй тохиолдолд гэр бүл цуцлалтыг шуурхай шийдвэрлэх эрх зүйн орчин бий болж, хүүхдийн хувийн нууц, нэр төрийг хамгаалах баталгааг бэхжүүлжээ.
Өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, тэдний нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон хамгаалалт, хүмүүжлийн арга хэмжээг түлхүү хэрэглэх боломж бүрдсэн байна.
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон хамт баталсан хуулиудыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс, “Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг 2026 оны долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэжээ.
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална
Мөн Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг шинжлэх ухаанд үндэслэх, хүн, мал, амьтан, ургамлын эрүүл мэнд, байгаль орчны тэнцвэрт байдлын харилцан шүтэлцээг хангах зарчмыг шинээр тусгалаа. Төрөөс хүнсний аюулгүй байдлыг хангах талаар баримтлах цогц бодлогын чиглэл болон түүнийг удирдлага, зохион байгуулалт, хүний нөөц, мэдээлэл, эрсдэлийн удирдлага, хяналтаар дамжуулан хэрэгжүүлэх зохицуулалтыг хуульчилсан байна.
Стратегийн хүнсний экспорт, импортын зөвшөөрлийн журмыг шинэчилсэн:
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчим баримтлах бөгөөд Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээний талаарх санал, зөвлөмж гаргасныг үндэслэн салбарын сайд тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр төрөл, тоо хэмжээг тогтоох тогтолцоог бий болгож, зөвшөөрлийн хугацаа нэг жил байхаар тогтоосон байна. Үүнийг Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлжээ.
Хүнсний салбарын мэдээллийн нэгдсэн санг байгуулах эрх зүйн үндэс бий болгосон:
Хүнсний аюулгүй байдлыг хангах, салбар хоорондын үйл ажиллагааны уялдааг сайжруулах зорилгоор хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэл, гол нэрийн хүнсний нөөцийн мэдээлэл, хяналт шалгалтын тайлан, импорт, экспортын зөвшөөрлийн мэдээлэл, лабораторийн шинжилгээний дүн зэрэг найман ангиллын мэдээлэл агуулсан нэгдсэн санг үүсгэж, эрхлэн хөтлөхөөр заасан.
Стандарт дагаж мөрдөх хамрах хүрээг тодруулсан:
Хүнсний анхан шатны болон боловсруулах үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, худалдаа, тоног төхөөрөмж, сав баглаа, боодол, экспорт, импорт, шошгололт, цахим болон бусад худалдаа зэрэг гурван бүлэг харилцаанд холбогдох стандарт, техникийн зохицуулалтыг дагаж мөрдөх үүргийг тусгасан.
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны хүртээмжийг дэмжих урамшуулал тогтоосон:
Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлдвэрлэлд дотоодын гарал үүсэлтэй түүхий эд ашиглан, стандарт шаардлага хангасан үйлдвэрт бэлтгэсэн хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүн нийлүүлсэн аж ахуйн нэгж, хоршоонд төрөөс дэмжлэг, урамшуулал олгох эрх зүйн үндсийг бүрдүүллээ.
Энэхүү хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх бөгөөд уг хуультай хамт Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг баталсан байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 23. ПҮРЭВ ГАРАГ. № 135 (7877)

Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдал үүссэнийг цэвэрлэжээ
Их сургуулиуд, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ
Н.БАЯРСАЙХАН: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо
Ерөнхий сайд Н.Учрал КОП17 хурал зохион байгуулах талбайд ажиллалаа

“Стандартын замаар зорчих нөхцөлийг бий болгохын тулд зайлшгүй авто замын төлбөрийг нэмэх шаардлага үүссэн”
ТАНИЛЦ: ЭМД-ын тусламж, үйлчилгээний шинэчлэгдсэн тариф
Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ
8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо
"Төсвөөс тавьж өгдөг мөнгө нь улсын чанартай замын 10-12 хувийг засахад хүрдэг тул төлбөр нэмэх шаардлага үүссэн"
Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахыг үүрэгдлээ
Согтуугаар бусдыг хутгалан амь насыг нь хохироож, зугтсан этгээдийг олж тогтоожээ
ҮНЭ ХАНШ: Хонины мах килограмм нь 31500 бол үхрийн мах 42800 төгрөгт хүрчээ
Самбалхүндэвийн оршуулгын газрын шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Огцом тоормослосон автобусны жолоочид хариуцлага тооцжээ
Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
Талын наадмыг өөр өөрөөр өнгөрүүлж болно
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ
Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ
ФОТО: ӨМӨЗО-ны 36 дахь удаагийн аялал жуулчлалын наадам нээлтээ хийлээ
“Овгор” уран сайхны киноны анхны тизер постер цацагдлаа
"COP17" гэж юу вэ?
НӨАТ-ын II улирлын буцаан олголтоосоо албан татвараа төлөх эсэх санал асуулга энэ сарын 20-23-нд үргэлжилнэ
Өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй хүүхдээ анхаардаг, нээлттэй ярилцдаг, тэднийг ойлгодог байхыг зөвлөлөө
Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд
ЦЕГ: Хөвсгөлийн Арбулаг суманд гарсан хүн амины хэргийг шалгаж байна
Ш.Хүрэлээ: ҮУИТеатр клипнээс минь зөвшөөрөлгүйгээр авч рекламандаа ашигласан, "Мөнхийн Монгол Наадам" дууны нэрнээс санаа авч наадмын нээлтээ нэрлэсэн байх магадлалтай
ТАНИЛЦ: Хориотой бодис хэрэглэж барилдах эрхээ хасуулсан бөхчүүд
Төв цэвэрлэх байгууламжид хоногт дунджаар гурван тонн хатуу хог хаягдал ирж байгаа нь эрсдэл дагуулж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.