2111-р сар, 2026Бямба гараг

ТАНИЛЦ: ЭМД-ын тусламж, үйлчилгээний шинэчлэгдсэн тариф

7 сар 23. 9:482 мин унших

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн (ЭМДҮЗ) 2026 оны долдугаар тогтоолын дагуу амбулаторийн үзлэг, өдөр болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, мөн иргэдийн хариуцан төлөх хамтын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо.

Энэхүү шинэчлэлтээр даатгуулагч иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах, эмчилгээний төрлүүдэд тодорхой зохицуулалт хийхэд чиглэсэн хэд хэдэн чухал өөрчлөлтүүд орсон байна. Шинэчилсэн тогтоолын дагуу хорт хавдрын туяа болон эмийн эмчилгээг иргэдэд төлбөргүй олгохоор тусгасан. Энэ нь хавдрын тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцаж байгааг харуулж байна.

Өдрөөр үзүүлэх зарим төрлийн мэс заслын тусламж, үйлчилгээнд иргэдээс тогтоосон хэмжээний хамтын төлбөр авахаар тусгажээ. Үүнд:

  • Гавлын ба нүүрний ясны хугарал: 50,000-65,000 төгрөг
  • Нулимсны эрхтний эмгэг: 50,000 төгрөг

Мэдрэлийн тогтолцооны өвчлөлийн үед эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд иргэний хариуцан төлөх хамтын төлбөрийг эмнэлгийн шатлал болон эмчилгээний төрлөөс шалтгаалан дараах байдлаар тогтоожээ.

  • Менингит, миелингүйтэл: 250,000 төгрөг
  •  Миелингүйтэл, тархмал хатуурал: 500,000-650,000 төгрөг
  •  Төв мэдрэлийн системийн эмгэгүүд: 400,000 төгрөг
  •  Миелит энцефалит: 200,000 – 350,000 төгрөг
  •  Гавлын мэдрэлийн эмгэгүүд: 100,000 – 371,200 төгрөг

Иргэд, даатгуулагчид дээрх тусламж, үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй жагсаалт болон бусад оношийн хамааралтай бүлгийн мэдээллийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан ёсны вэб сайт болон QR код уншуулан авах боломжтой.

 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

544

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 362

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

669


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.