
Авто замын тухай хуульд автозамуудыг улсын чиглэлийн, олон улсын, орон нутгийн, нийслэлийн гэж ангилдаг. Улсын чиглэлийн автозам болон олон улсын чиглэлийн замыг Зам тээврийн яам хариуцан ажилладаг. Энэ хүрээнд Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, уг шийдвэрийг ирэх сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэхтэй холбогдуулан Зам, тээврийн яамнаас мэдээлэл хийлээ.
Энэ талаар ЗТЯ-ны Автозамын Бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа “Улсын чиглэлийн замд нийслэлийг аймгийн төвтэй, аймгийн төвийг хилийн боомттой холбох, нийслэлийг хилийн боомттой холбох замууд хамаарна. Улсын чиглэлийн зам руу сумаас холбогдох туслах замууд нь орон нутгийн зам болдог. Улаанбаатар хотыг аймгийн төвтэй холбох, аймгийн төвөөс хилийн боомттой холбогдох чиглэлүүдэд зорчиход зам ашигласны төлбөр нэмэгдэнэ. Зам тээврийн хөгжлийн төвөөс зам ашигласны төлбөр төлбөр хурааж сангийн яаманд төвлөрдөг. Энэ мөнгийг замын засвар арчлалт болон нүхэн эвдрэл, гагнаас, хөвөө засах урсгал зардалд зарцуулагддаг ” гэв.
“Авто зам ашигласны төлбөр ирэх сарын 1-нээс 2-5 дахин нэмэгдэнэ”
“Энэ оноос эхлэн авто зам ашигласны төлбөр авах 33 цэгийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байгаа аж. Шинэчилсэн тариф Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах болон аймаг хоорондын олон улс, улсын чанартай авто замуудад мөрдөгдөж, нийслэлээс баруун, хойд, зүүн, өмнөд чиглэл рүү гарах авто замууд, мөн Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам болон аймгуудыг холбосон улсын чанартай хатуу хучилттай авто замууд хамрагдах юм.
Энэхүү шинэчилсэн тарифаар суудлын автомашины авто зам ашигласны төлбөрийг 1000 төгрөгөөс 5000 төгрөг, ачааны автомашины төлбөрийг 10 мянгаас 20.000 төгрөг болгон шинэчилсэн байна.
Засгийн газрын 2026 оны 273 дугаар тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг 2-5 дахин нэмэгдүүлсэн байна. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал Д.Оюунболд мэдээллээ. Тэрээр “Энэ оны долоодугаар сарын 1-нд улсын чанартай автозам ашигласны төлбөрийг нэмэгдүүлсэн. Зам тээвэр хөгжлийн төв энэ тогтоол шийдвэрийг хэрэгжилтийг наймдугаар сарын 1-нээс зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлыг хангасан. Энэ оны долоодугаар сарын 1-нээс 8000 км хатуу хучилттай авто зам дээр нийт 33 төлбөр авах цэг үйл ажиллагаа явуулж байна.
Энэ жилийн хураасан төлбөр хураамжаар ирэх жилийн улсын чанартай автозамын засвар арчлалтад зарцуулдаг. Орлого болон зарцуулалтыг иргэдэд нээлттэй, ил тод байлгах зорилгоор бүх мэдээллийг цахим сайтад мэдээлнэ.
Тухайлбал, тухайн төлбөр авах цэг дээр хэдэн тээврийн хэрэгсэл нэвтэрч, хэр их төлбөр цугларсан болон тухайн төлбөрөөр ямар засварын ажил хийж гүйцэтгэснийг ил тод нээлттэй мэдээлэхээр төлөвлөж байна. Улсын чанартай авто замын төлбөр хураамжийг төвлөрүүлэх журам гэж байдаг. Төлбөр авах цэгийн гадна оршиж буй сум дүүрэг, багийн иргэд төлбөр авах цэгээс чөлөөлөгдөх зохицуулалттай. Энэ нь цагаан жагсаалт буюу тээврийн хэрэгслийн улсын дугаарыг бүртгүүлснээр төлбөрөөс чөлөөлөгддөг. Аравдугаар сарын 1-нээс өмнө төлбөр авах цэгүүдийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэ оны зургаадугаар сарын 1-нээс бэлэн мөнгөөр бус цахимд шилжиж цахим нэхэмжлэл үүсдэг болсон” гэлээ.
“Нэг км автозамыг 1.5-1.8 орчим тэрбум төгрөгөөр барьж байна”
Улсын чиглэлийн замд тогтмол зорчдог иргэн ААН байгууллагууд нийт хэдэн удаагийн зорчилд хийхээ урьдчилан гэрээ байгуулж, төлбөрөө төлбөл нийт төлбөрөөс нь 30 хувь хөнгөлөх юм байна. 2022 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд 30 орчим тэрбум төгрөгийн нэхэмжлэл үүсэж төлөгдөөгүй байгаа юм.
2025 онд 33 орчим тэрбум төгрөгийн орлогыг авто замын санд төвлөрүүлжээ. Иргэд үүсэж буй нэхэмжлэлийг 20 удаагийн нэвтрэлтээс өмнө хэсэгчилж болон бүтнээр нь бүх төрлийн цахим хэлбэрээр төлөх боломжтой юм. 2002 онд төлбөрийн хувь хэмжээ 500 төгрөг байсан бол 2016 онд 1000 төгрөг болгон нэмэгджээ.
2016 онд нэг км авто замын засварын ажлыг энэ жилийнхтэй харьцуулахад гурав дахин нэмсэн байна. 650 орчим сая төгрөгөөр нэг км авто замыг барьдаг байсан бол энэ жилийн хувьд 1.5-1.8 орчим тэрбум төгрөгөөр барьж байна. 8000 км хатуу хучилттай авто замын эвдрэлийг засахад жил бүр 280 орчим тэрбум төгрөгийн хэрэгцээ шаардлага байгааг албаныхан онцоллоо.
Өмнө нь автозам ашигласны төлбөр 1000 төгрөг байхад 30 орчим тэрбум төгрөг төвлөрдөг байсан аж. Үүнийг 2-5 дахин нэмэгдүүлснээр 100 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
Мөн Автозамын тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ашиглаж буй тээврийн хэрэгслийг авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөх бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох журамд заасны дагуу түргэн тусламж, гал түймэр унтраах, онцгой байдлын болон төрийн шуурхай ажиллагааны зориулалттай тээврийн хэрэгслүүд төлбөрөөс чөлөөлөгдөнө гэдгийг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.
“Иргэд авто зам ашигласны төлбөрөө 30 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно”
Зам тээврийн сайдын баталсан А/226 дугаар журмаар тээврийн хэрэгсэл нь төлбөр авах цэгээр 20 удаа саадгүй нэвтрэх бөгөөд цахим нэхэмжлэлээ төлөөгүй 21 дэх удаагийн нэвтрэлтээс төлбөр авах цэг дээр саатуулж, төлбөрийг бүрэн төлүүлэх арга хэмжээ авах юм байна. Иргэд авто зам ашигласны төлбөрийн цахим нэхэмжлэлээ 30 хоногийн дотор төлж барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэсэн зохицуулалттай гэдгийг онцоллоо. Ezam.mn, е-mongolia, e-barimt, autobox, hipay, gerege, socialpay, qpay, toki, mostmoney зэрэг олон арга, хэрэгслээр авто зам ашигласны төлбөрөө төлөх боломжтой юм.
Авто замын засвар арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярдорж “Нэг м2 замыг засахад 115.000 төгрөг зарцуулагддаг. 2016 оноос хойш үнийн өсөлттэй холбоотойгоор улсын төсөвт тавьж буй хөрөнгө 8000 км авто замын засвар арчлалтад хүрэлцдэггүй. Стандартын замаар зорчих, гэрэлтүүлэг, тэмдэглэгээтэй эвдрэлгүй замаар зорчих нөхцөлийг бүрдүүлэхийн тулд зайлшгүй авто замын төлбөрийг нэмэгдүүлэх шаардлагатай юм ” гэв.
Түүнчлэн Зам, тээврийн яам жил бүр авто замын засвар, арчлалтад шаардлагатай хөрөнгийн саналаа улсын төсөвт хүргүүлдэг ч бодит хэрэгцээний 12-13 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт л шийдвэрлэгддэг байна.
Зам, барилгын материал, шатахуун, засвар арчлалтын зардал эрс өссөн нь төлбөрийн хэмжээг шинэчлэх зайлшгүй шаардлага үүсгэсэн байна. Авто замын ашиглалтын норм, стандартаар хатуу хучилттай замд зургаан жил тутамд ээлжит засвар, 13 жил тутамд их засвар хийх шаардлагатай байдаг ч улсын төсвийн хүрэлцээ муу байгаагаас шалтгаалан шаардлагатай засвар, арчлалтын ажлыг бүрэн хэрэгжүүлэх боломж хязгаарлагдмал байгааг албаныхан онцолж байна.
Л.Пүрэвжаргал
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдал үүссэнийг цэвэрлэжээ
Их сургуулиуд, коллежийн хичээл есдүгээр сарын 15-наас эхэлнэ
ЗӨСҮТ: Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал болсон 12 хүнийг тусгаарлаж, эмчилгээ хийж байна
Ерөнхий сайд Н.Учрал КОП17 хурал зохион байгуулах талбайд ажиллалаа

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг шүүхээс дахин 30 хоногоор үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ
Баруунсалаа, Зүүнсалааны 800 айл өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлнэ гэж мэдээлэв
Н.БАЯРСАЙХАН: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо
“Стандартын замаар зорчих нөхцөлийг бий болгохын тулд зайлшгүй авто замын төлбөрийг нэмэх шаардлага үүссэн”
ТАНИЛЦ: ЭМД-ын тусламж, үйлчилгээний шинэчлэгдсэн тариф
Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ
8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо
"Төсвөөс тавьж өгдөг мөнгө нь улсын чанартай замын 10-12 хувийг засахад хүрдэг тул төлбөр нэмэх шаардлага үүссэн"
Зам засвар шинэчлэлийн ажлыг есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгахыг үүрэгдлээ
Согтуугаар бусдыг хутгалан амь насыг нь хохироож, зугтсан этгээдийг олж тогтоожээ
ҮНЭ ХАНШ: Хонины мах килограмм нь 31500 бол үхрийн мах 42800 төгрөгт хүрчээ
Самбалхүндэвийн оршуулгын газрын шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Огцом тоормослосон автобусны жолоочид хариуцлага тооцжээ
Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
Талын наадмыг өөр өөрөөр өнгөрүүлж болно
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ
Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ
ФОТО: ӨМӨЗО-ны 36 дахь удаагийн аялал жуулчлалын наадам нээлтээ хийлээ
“Овгор” уран сайхны киноны анхны тизер постер цацагдлаа
"COP17" гэж юу вэ?
НӨАТ-ын II улирлын буцаан олголтоосоо албан татвараа төлөх эсэх санал асуулга энэ сарын 20-23-нд үргэлжилнэ
Өсвөр үеийн эрэгтэй, эмэгтэй хүүхдээ анхаардаг, нээлттэй ярилцдаг, тэднийг ойлгодог байхыг зөвлөлөө
Хаврын чуулганаар баталсан онцлох хуулиуд
ЦЕГ: Хөвсгөлийн Арбулаг суманд гарсан хүн амины хэргийг шалгаж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.