
“Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхантай ярилцлаа.
-Монгол Улс COP17-ыг зохион байгуулж байгаа нь иргэний нийгмийн байгууллагуудад ямар боломжийг нээж байна вэ?
-КОП17 бол зөвхөн олон улсын хурал биш, иргэний нийгмийн байгууллагуудын хувьд бодлого, шийдвэр гаргах үйл явцад дуу хоолойгоо хүргэх ховор боломж. Иргэний нийгмийн байгууллагууд өөр өөр чиглэлээр ажилладаг ч нийтлэг зорилго нь хэнийг ч хөгжлийн үр шимээс орхигдуулахгүй, хүртээмжтэй, оролцоонд суурилсан тогтвортой хөгжлийг дэмжихэд оршдог. Үүнийг хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй арга замын нэг нь бодлогын нөлөөлөл юм. Өөрөөр хэлбэл, сайн хууль, зөв бодлого, хариуцлагатай хэрэгжилтийг бий болгоход иргэдийн оролцоо, иргэний нийгмийн хяналт зайлшгүй шаардлагатай.
Монгол Улс КОП17-ыг зохион байгуулж байгаа нь энэ боломжийг бидэнд улам ойртуулж байна. Ялангуяа Монголын болон Азийн иргэний нийгмийн байгууллагууд энэ хурлыг өндөр ач холбогдол өгч, нэгдсэн байр суурьтай, сайн бэлтгэлтэй оролцох хэрэгтэй гэж бодож байна. Учир нь дэлхийн олон орны төр, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, олон улсын байгууллагын төлөөлөл энд хуран цугларна. Тэд зөвхөн асуудал ярих гэж биш, харин туршлагаа хуваалцах, шийдэл эрэлхийлэх, шинэ түншлэл бий болгох, бодлогод нөлөөлөхөөр ирдэг. Тиймээс энэ бол зөвхөн суралцах биш, өөрсдийн туршлага, санал, бодит шийдлийг дэлхийн түвшний хэлэлцүүлэгт хүргэх ховор боломж юм. Ийм боломжийг бид өнгөрөөж болохгүй.
-Танай байгууллагын хувьд COP17-д ямар байр суурь, ямар дуу хоолойгоо хүргэхээр бэлтгэж байна вэ?
-Монгол Улсад зохион байгуулах шийдвэр гарснаас хойш бид энэхүү боломжийг үр нөлөөтэй ашиглахын төлөө тодорхой зорилго, төлөвлөгөөтэй ажиллаж ирлээ. Манай байгууллага уул уурхай, эрчим хүч болон тэдгээрийн дэд бүтцийн төслүүдийн нөлөөллийн бүсэд амьдарч буй малчдын эрх, оролцоо, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр ажилладаг. Бид өнгөрсөн хугацаанд малчдын оролцоонд тулгуурласан "Газар дээрээс нь" судалгаа, зөвлөлдөх үйл явцыг тогтмол хэрэгжүүлж ирсэн. Үүний хүрээнд бэлчээрийн доройтол, түүнийг бууруулах арга зам, бэлчээрийн хамгааллын тогтолцоог сайжруулах боломж, доройтолд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох чиглэлээр малчидтай олон удаагийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэхүү ажлын үр дүнд малчдын бодит туршлага, санал, хэрэгцээнд тулгуурласан "Улаан шугам" концепцийг боловсрууллаа.
Мөн "Газар дээрээс нь" цуглуулсан судалгаа, нотолгоонд үндэслэн олон улсын Эрх болон нөөцийн санаачилга (Rights and Resources Initiative) зэрэг байгууллагуудтай хамтран нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг Ази, Африк, Латин Америкийн долоон улсын иргэний нийгмийн байгууллагуудыг хамруулсан судалгааг нэг арга зүйгээр хийж, "Нүүдэллэх эрхийг баталгаажуулах нь: Малчид болон нүүдэлчдийн нүүдэллэх, газар ашиглах эрхийн эрх зүйн баталгаа" сэдвээр дүгнэлт, зөвлөмж боловсруулан ажиллаж байна.
-Цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд иргэдийн оролцоо бодитой нэмэгдэхгүй байгаа гол шалтгаан юу гэж та үздэг вэ?
-Иргэний нийгмийн байгууллагын өнцгөөс харахад цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд ахиц удаан байгаа хэд хэдэн шалтгаан байна.
- Нэгдүгээрт, иргэдийг зөвхөн хэрэгжүүлэгч бус, харин шийдвэр гаргах үйл явцын бодит оролцогч, шийдлийн түнш гэж харах хандлага хангалттай төлөвшөөгүй байна. Монгол Улсад газрын доройтол, цөлжилттэй тэмцэх олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж байгаа ч орон нутгийн иргэд, ялангуяа малчдын мэдлэг, туршлага, санал бодол бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт тавих бүх үе шатанд бүрэн тусдаггүй тохиолдол бий. Гэтэл тухайн нутгийнхаа бэлчээр, ус, байгаль экосистемийн өөрчлөлтийг хамгийн сайн мэддэг хүмүүс бол малчид өөрсдөө. Тиймээс тэдний уламжлалт мэдлэг, бодит туршлага, санаачилгыг бодлого, шийдвэр гаргах түвшинд үнэлж, тусгах нь тогтвортой үр дүнд хүрэх үндсэн нөхцөл юм.
- Хоёрдугаарт, иргэдийн оролцоог зөвхөн уулзалт, хэлэлцүүлэгт оролцох хүрээнд ойлгох бус, шийдвэрт нөлөөлөх бодит боломж, мэдээллийн ил тод байдал, хариуцлагын тогтолцоо, хууль эрх зүйн баталгаатай оролцоогоор хангах шаардлагатай. Иргэд асуудлын талаар мэдээлэлтэй байхаас гадна шийдэл боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих боломжтой болсон цагт оролцоо бодит үр дүн авчирна.
- Гуравдугаарт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд салбар хоорондын уялдаа, бодлогын зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Монгол Улсын хувьд эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болох уул уурхай нь ихэвчлэн хөдөө аж ахуйн бүс нутаг, малчдын бэлчээр, усны нөөцтэй давхцдаг. Тиймээс уул уурхай болон бэлчээрийн ашиглалт, байгаль хамгааллын бодлогыг тус тусад нь авч үзэх бус, харилцан уялдсан байдлаар шинэчлэх хэрэгтэй байна. Ер нь цөлжилт, газрын доройтолтой тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь орон нутгийн иргэд, малчдыг асуудлын "хүлээн авагч" бус, харин шийдлийн түнш болгон оролцуулж, тэдний дуу хоолой, мэдлэг, сайн туршлагыг бодлого, шийдвэрийн бүх түвшинд бодитоор тусгах явдал юм. Үүний зэрэгцээ салбар хоорондын уялдаа, хариуцлагатай хөгжлийн бодлогыг шинэ шатанд гаргах шаардлагатай байна.
-Монголын малчид, залуус, эмэгтэйчүүд, нутгийн иргэдийн дуу хоолой COP17 дээр хангалттай сонсогдож чадах болов уу?
-Энэ нь зөвхөн Монголын асуудал биш, COP17-ийн амжилтыг тодорхойлох чухал шалгуур юм. Малчид, залуус, эмэгтэйчүүд, нутгийн иргэд бол газрын доройтол, ган, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг өдөр бүр хамгийн түрүүнд мэдэрч байгаа хүмүүс. Тиймээс тэд зөвхөн оролцогч биш, шийдлийн нэг хэсэг байх ёстой. Үүний тулд иргэний нийгэм, малчдын байгууллага, эмэгтэйчүүд, залуус, орон нутгийн төлөөлөл бодит оролцоотой байх, санал нь хэлэлцүүлэг болон шийдвэрт тусах боломжийг хангах нь чухал. Хэрэв тэдний оролцоо зөвхөн бэлгэдлийн түвшинд үлдвэл COP17-ийн үнэ цэнэ бүрэн хэрэгжихгүй. Бидний хүсэж байгаа зүйл бол маш энгийн: "Бидний тухай шийдвэрийг бидний оролцоотой гаргадаг байх". Энэ зарчим л КОП17-ын хамгийн чухал өвийн нэг болно гэж үзэж байна.
-Монголд газрын доройтолтой тэмцэхэд хамгийн их саад болж байгаа асуудал нь мөнгө үү, бодлого уу, эсвэл хариуцлага уу?
-Шулуухан хэлэхэд асуудал нь мөнгө биш, шинжлэх ухаанч бодлого, бодит хариуцлага юм. Монгол Улсад газрын доройтолтой тэмцэх бодлого, хууль, хөтөлбөр, төсөл хангалттай бий. Мөн олон улсын байгууллагуудын санхүүжилт, дэмжлэг ч багагүй орж ирдэг. Харин хамгийн том сорилт нь эдгээр бодлого хоорондоо уялдаа муутай, хэрэгжилт сул, хариуцлагын тогтолцоо хангалтгүй байгаа явдал юм. Нөгөө талаас газрын доройтлыг зөвхөн бэлчээрийн асуудал гэж харах нь өрөөсгөл. Уул уурхай, дэд бүтэц, хотжилт, усны нөөцийн менежмент, газрын зохион байгуулалт зэрэг олон салбарын бодлого хоорондоо зөрчилдөх үед газрын доройтол улам нэмэгддэг. Иймээс салбар хоорондын уялдаа, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр, иргэдийн оролцоо хамгийн чухал.
Түүнчлэн хууль зөрчсөн, байгаль орчинд хохирол учруулсан этгээдүүдэд бодит хариуцлага тооцдог, нөхөн сэргээлтийг чанартай хийлгэдэг, орон нутгийн иргэдийн санал, хяналтыг үнэхээр тусгадаг тогтолцоог бүрдүүлэхгүйгээр зөвхөн санхүүжилт нэмэгдүүлээд асуудал шийдэгдэхгүй. Тиймээс газрын доройтолтой тэмцэхэд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол оновчтой бодлого, тууштай хэрэгжилт, бодит хариуцлага гэж үздэг.

Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно
Улаанбаатарт багавтар үүлтэй, 23 хэм дулаан
Сэрэмжлүүлэг: Сарьсан багваахайн дуудлагыг Нийслэлийн байгаль орчны газарт өгөөрэй

Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?
Г.Дамдинням: Наймдугаар сард багтаан нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш Монгол Улсад нийлүүлэхээр тохиролцов
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив
ЭКО ИННОВАЦ ба АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ
Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарч, 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна гэв
БАЙГАЛЬ ЭХИЙН ХИЛЭН
Энэ сарын 15-наас эхэлж автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
Н.Түвшинбаяр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс уучлал хүсэж захидал илгээсэн гэх мэдээлэл ТАШАА
Энэ сарын 14, 15-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, бага зэрэг сэрүүснэ
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9%-ийн зээл
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв
Эмгэнэл
Амралтын өдрүүдэд Энхтайвны гүүрний баруун, зүүн талын туслах авто замыг хааж, засварлана
ЦУОШГ: Голд ороод хөл тулахгүй бол буц. Усны урсгал, нүх, хуйлрал гэнэт хүнийг татаж живэхэд хүргэдэг
Б.Дашпүрэв: Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэд таних тэмдгийн хүрээгээр шатахууныг хязгаарлалтгүй авах боломжтой
ШИНЭ КЛИП: ДУУЧИН Д.БОЛД "БАЯРЛАЛАА"
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
301 цистерн вагон буулгалтад болон замд явж байна
СУИС-ын бүлэг хүчингийн хэргийн хохирогч, тэмцэгч Шинэцэцэг: Сайхан мэдээтэй, намайг хохироосон этгээдүүдийн хэргийг прокуророос шүүх рүү шилжүүлж байгааг сонслоо
Өчигдрийн байдлаар ₮10000 доош дүнгээр шатахууны худалдан авалт хийсэн 1500 баримт бүртгэгджээ
Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан жолооч Б-д хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд ГУРАВ хоног үлдлээ
Энэ оны эхний долоон сард нийт 5,202,315 зөрчил бүртгэгджээ
Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.