Т.Даваадалайг цагдан хорих хугацааг шүүхээс дахин 30 хоногоор үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ

1 цаг 21 минутын өмнө

Түүний цагдан хорих хугацаа өчигдөр буюу энэ сарын 22-нд дуусахаар байсан

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайг цагдан хорих хугацааг шүүхээс дахин 30 хоногоор үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Түүний цагдан хорих хугацаа өчигдөр буюу энэ сарын 22-нд дуусахаар байсан ч прокурор дахин хугацаа сунгах санал гаргасныг шүүх хэлэлцэн, 30 хоногоор үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.

Түүнийг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.4.2-т заасан “хахууль авах”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж буй.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



"COP17" гэж юу вэ?7 сар 21. 11:40
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.