ЗӨСҮТ: Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал болсон 12 хүнийг тусгаарлаж, эмчилгээ хийж байна

1 цаг 35 минутын өмнө


Ховд аймгийн Жаргалант суманд энэ сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлагдан эмчлүүлж байгаа билээ. Уг асуудлын талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өглөө.

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Захиргааны албаны дарга У.Нямжаргал "Сэжигтэй тохиолдол илэрсэн иргэнтэй нэгдүгээр зэргийн хавьтал болсон 12 хүнийг одоогоор тусгаарлан, өрхийн эмнэлгийн хяналтад эмчлүүлж байна. 

Одоогийн байдлаар Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн лабораторид хийсэн PCR шинжилгээгээр эерэг гарсан.  Баталгаажуулах, нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна. 

Одоогоор тус иргэний биеийн байдал хүндэвтэр байгаа. Уг тохиолдол нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас тарвага агнаж, хүнсэнд хэрэглэх явцдаа халдвар авсан байх магадлалтай байна. Тухайн газар нь тарваган тахлын байгалийн голомтын өндөр идэвхжилтэй бүс бөгөөд Алтай таван богд чиглэлийн аялал жуулчлалын бүс нутаг юм" гэлээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



"COP17" гэж юу вэ?7 сар 21. 11:40
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.