2911-р сар, 2026Ням гараг

Тавантолгой түлш компанийн 120,000 тонн эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлнэ

7 сар 23. 12:041 мин унших

Тавантолгой түлш компанийн 120,000 тонн эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэж, гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлнэ

Нийслэл хотод өвөлжилтийн бэлтгэл ажил яригдаж байна. Гэр хорооллын айл өрхүүдийн түлшний нийлүүлэлт болон нөөцийн талаар Агаарын бохирдол, ногоон хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч мэдээлэл өгөв.

Тодруулбал шахмал түлш үйлдвэрлэх нөөцлөх тухайд 2026-2027 оны халаалтын улиралд ₮288.7 тэрбумаар 280,000 тонн хагас коксон түлшийг худалдан авахаар нээлттэй тендер шалгаруулалтыг зарлаад буй.

Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас нийт 180,000 тонн эрчим хүчний нүүрс худалдан авах бөгөөд энэ сарын 13-ны өдрөөс татан авалт эхэлжээ.

“Тавантолгой түлш” компанийн 120,000 тонн эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн айл өрхүүдэд, 60,000 тонн эрчим хүчний нүүрсийг дулаан, эрчим хүч үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагаа эрхэлдэг ААН, байгууллагад нийлүүлэх аж.

Өнөөдрийн байдлаар 280,000 тонн хагас коксон түлшийг нийлүүлэх гаднын компани тодроогүй байгаа бөгөөд халаалтын улирал эхлэх үед буюу есдүгээр сарын 15-наас нийслэлийн долоон дүүрэгт 435 цэгээр шахмал түлшийг иргэдэд худалдан борлуулахаар төлөвлөжээ.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ТОДРУУЛГА: Луйврын зараар ОХУ-ын дайнд ачигдсан иргэдээ татан авахаар ажиллаж байна гэв

Монгол иргэд “ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу бүртгүүлж, гэрээ байгуулан очтол дайнд дайчлагдахаар ирсэн байна гэдгээ мэджээ. Энэ талаар нэгэн иргэний ар гэр олон нийтэд мэдээлснээр ил болсон юм. Харамсалтай нь энэ нь залилангийн нэг хэлбэр болж буйг холбогдох байгууллагууд ч анхааруулан мэдээлж эхэлсэн. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваагаас тодруулахад, ОХУ-д өндөр цалинтай ажилд зуучилна” гэх зарын дагуу холбогдсон Монгол Улсын иргэн дайнд дайчлагдсан тухай мэдээллийг тухайн иргэний ар гэрийнхэн олон нийтийн сүлжээнд байршуулсан. Түүнчлэн ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд албан хүсэлт гаргасны дагуу Монгол Улсад суугаа ОХУ-ын бүрэн эрхт Элчин сайдын яам болон ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас ОХУ-ын холбогдох байгууллагуудтай холбогдсон. Тодруулбал, ОХУ-ын Цэргийн прокурорын газар, Батлан хамгаалах яам руу холбогдож, Монгол Улсын иргэний талаарх мэдээллийг өгсөн

3 111400256365b9db8d707224

Хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авч, хилээр нэвтрүүлэхийг завдсан “Д” гэгч хэн бэ?!

“Тавантолгой түлш” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” хүний биед хорт хавдар, угаар үүсгэгч нэгдэл бүхий барьцалдуулагч бодисыг худалдан авахаар Замын-Үүд боомтоор нэвтрүүлэхийг оролдсон талаар өчигдөр бид мэдээлсэн билээ. Тэгвэл "Д" гэгч хэн болохыг хотын дарга олон нийтэд цацлаа. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва "Улсын хилээр барьцалдуулагч бодис нэвтрүүлэхийг завдсан талаарх мэдээлэл ирсэн. Энэ бол маш ноцтой, эмзэг асуудал. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн захирал Даваасүрэнг ажлаас нь чөлөөлнө

13.3K


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.