2111-р сар, 2026Бямба гараг

УДЭТ-ын удирдлагууд нийтийн эзэмшлийн талбайд давхар зогсоол бариад хувийн хэвшлүүдэд зарах төлөвлөгөөтэй байна"

7 сар 23. 14:182 мин унших

УДЭТ-ын удирдлагууд нийтийн эзэмшлийн талбайд давхар зогсоол бариад хувийн хэвшлүүдэд зарах төлөвлөгөөтэй байна"

Улсын Драмын Эрдмийн Театр (УДЭТ)-ын урд талд лед дэлгэц байршуулсан нь хууль бус талаар тус театрын удирдлагууд цахим орчинд удаа дараа мэдэгдсэн юм. Тэгвэл уг асуудлаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын төлөөлөгч З.Төмөртөмөө тайлбар өглөө.

Тэрбээр "Би өнөөдөр хоёр асуудлаар олон нийтэд зөв мэдээлэл өгөхийг хүссэн юм. Драмын театрын удирдлагууд нийтийн эзэмшлийн талбай дээр байгаа дэлгэцээс үүдэлтэй хэрүүл маргаан хийдэг. Улаанбаатар хотын удирдлагууд буруу шийдвэр гаргаж, хууль бус дэлгэц байршуулсан гэдэг буруу мэдээлэл тараасан.

Хуулийн хүрээнд зөвшөөрөлтэй баригдсан дэлгэцийг нэр бүхий Монгол Улсын Гавьяат жүжигчин гэх мэт нэр алдартай хүмүүс лайв хийж, нэр хүндээрээ түрий барьж, олон нийтэд төөрөгдүүлсээр байгаад цуцлуулчихлаа. Үүнд би нэг юманд гайхаж байна. Өөрсдөө зөвшөөрөл өгчхөөд хүмүүс эсэргүүцэхээр цуцлаад байдаг бол анхнаасаа яах гэж зөвшөөрөл өгдөг вэ. Энэ талаар өөрийн санаагаа хотын шинэ даргад ч хэлсэн. Миний саналыг дэмжиж байна билээ.

Хоёрдугаарт энэ нийтийн эзэмшлийн талбайг драмын театрын цөөн хэдэн нэр бүхий удирдлагууд өөрсдийнх гэж андууран, тээврийн хэрэгслийн авто зогсоол барих жагсаалтад оруулсан байсан. Энэ жагсаалтыг өнгөрсөн тавдугаар сарын 20-нд баталсан.

Театрын зарим удирдлагууд давхар буюу далд зогсоол хийгээд одоо баригдаж байгаа шилэн барилгын хүмүүст худалдана борлуулах, тохиролцох гэсэн мэдээлэл надад байгаа учраас энэ мэдэгдлийг хийж байгаа юм. Тухайлбал "Эко Констракшн" компанийн барьж байгаа 60 давхар барилгыг бүгд харж байна. Энэ барилгад ямар ч зогсоолын норм байхгүй. Уг барилга зочид буудал болно гэсэн мэдээлэл байгаа. Зочид буудал болохгүй байсан ч энэ олон давхар оффис байрлах ажилтан, албан хаагчид хаана машинаа тавих вэ. Яг төв зам дагуу хоёр талаараа автомашин явдаг байршилтай.

Надад байгаа мэдээллээр драмын театрынхан нийтийн эзэмшлийн талбайд давхар зогсоол хийгээд дээрх барилгын хүмүүст зарж борлуулж, хувийн зогсоол болгох гэж байгаа учраас үүнийг буруушааж байгаа юм. Үүнийг зохион байгуулж байгаа хүмүүс нь драмын театрын зарим удирдлагууд. Тийм учраас энэ жижигхэн дэлгэцийг хүртэл өөрийн өмчид халдсан мэтээр бусдад ойлгуулж, үтэр түргэн зайлуулах тушаал дарга нараасаа авсан.

Драмын театрын удирдлагууд намайг хуулийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан гэсэн. Би ч гэсэн тэднийг хуулийн байгууллагад шалгуулна" гэв.

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.