2111-р сар, 2026Бямба гараг

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг олон улсын магадлан итгэмжлэлээ дахин амжилттай хамгаалжээ

7 сар 23. 15:181 мин унших

2026 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрээр Олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гурван жилийн хугацаатай дахин авчээ


Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг нь Бүгд Найрамдах Казакстан улсын Accreditation Center for Quality in Healthcare (ACQH) байгууллагын Олон улсын эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн комиссын 2026 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрээр Олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээг гурван жилийн хугацаатай дахин авчээ.

Энэхүү амжилт нь эмнэлгийн нийт хамт олны олон жилийн хөдөлмөр, чанарын тасралтгүй сайжруулалт, олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын үр дүн ажээ.

Цаашид тус эмнэлгийн хамт олон улсын стандарт, чанарын шаардлагыг тогтмол ханган, иргэд болон төрийн тусгай албан хаагчдад аюулгүй, хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэхийн төлөө ажиллана гэдгээ онцоллоо.

 

 

 

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

Сангийн яам: KPMG аудитын компанийг үнэн, зөв аудит хийдэг эсэхийг шалгадаггүй, хөдөлмөрийн мөлжлөгийг нь мэдэхгүй байна

Дэлхийн санхүүгийн зах зээлд хамгийн өндөр нэр хүндтэйд тооцогддог аудитын компаниудын нэг KPMG Австрали салбар шүгэл үлээгчийн мэдээлэлтэй холбоотой томоохон дуулианд өртөж, гэмт үйлдлүүд нь нотлогдон засгийн газартаа 2027 он хүртэл бандуулаад байна. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч, удирдлагууд нь ажлаа өгч, олон арван хүн халагдан, Австралийн шалгалт зургаан төрлөөр одоо ч үргэлжилж байгаа аж. Том аудитын компанийн нэр хүнд “үнэн, зөв” гэсэн баталгаа биш 2001 онд АНУ-ын Enron корпораци санхүүгийн томоохон дуулианд өртөж, дампуурсан

1 361

ТАНИЛЦ: Нийтийн тээврийн шөнийн автобусны дөрвөн чиглэл

Нийтийн тээврийн шөнийн автобус дөрвөн чиглэлд үйлчилж байгааг мэдээлэв. Тодруулбал шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдэд зориулан 22:00-02:00 цаг хүртэл автобус үйлчилж байгаа бөгөөд хот дотор зорчих төлбөр 1,000 төгрөг бол ШҮ:4 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ” чиглэлд том хүн 15,000, хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино. Чиглэлүүд: ШҮ:1 “5 шар-Офицеруудын ордон” ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх” ШҮ:3 “Зунжин худалдааны төв – Сүхбаатарын талбай” ШҮ:4 (Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ) Нийслэлийн нийтийн тээврийн 137 чиглэлд 1,185 автобус иргэдэд үйлчилж, өдөрт дунджаар 650 мянган зорчигч тээвэрлэдэг байна

668


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.