2111-р сар, 2026Бямба гараг

Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?

7 сар 24. 10:052 мин унших

Төрийн өндөр албан тушаалтнууд жил бүр хөрөнгө, орлогын мэдүүлгээ


Төрийн өндөр албан тушаалтнууд жил бүр хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т шинэчлэн гаргадаг. Энэхүү мэдээллийг нь АТГ жил бүрийн хоёрдугаар улиралд багтаан олон нийтэд ил болгодог билээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нарын шинэчилсэн хөрөнгө, орлогын мэдээллийг танилцуулъя.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Аялал жуулчлалын Илт Хан компани
 

•Нийтийн нэг орон сууцтай, зуслангийн нэг байшинтай

•Harley Davidson, Mercedes Benz GLE 400, Lexus 570 маркийн машинтай

•100 сая төгрөгийн үнэт зүйлтэй

•Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах данс дахь үлдэгдэл нь 
561 сая төгрөг

•Эрдэнэс Тавантолгой ХК, Аялал жуулчлалын Илт Хан ХХК-д хувь эзэмшдэг

•Зээлгүй, авлагагүй

УИХ-ын дарга С.Бямбацогт Ремикон, Хар тарвагатай, Билэг Инвест зэрэг найман компанитай

•3.6 тэрбумаар үнэлэгдэх, нийтийн гурван орон сууцтай, нэг авто зогсоолтой

•281 сая төгрөгийн үнэт эдлэлтэй

•Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах данс дахь үлдэгдэл нь 876 сая төгрөг

•10.3 тэрбум төгрөгийн авлагатай

•Тээврийн хэрэгсэлгүй

•Силикат ХК, Агротехимпекс ХК, АПУ ХК, Эрдэнэс таван толгой ХК, Агротехимпекс ХК, Эрдэнэс Таван толгой ХК ХК, Зоос Гоёл ХК, Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс Таван толгой ХК, Ремикон ХК, Хар тарвагатай ХК, Билэг Инвест ХХК-д хувь эзэмшдэг

•Зээлгүй

Ерөнхий сайд Н.Учрал Грийн Ланд, Массив трейд, Рояал Академи ХХК-д хувь эзэмшдэг

•4.2 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нийтийн хоёр орон сууцтай, зуслангийн хоёр байшинтай, үйлчилгээний зориулалттай нэг барилгатай, хоёр авто зогсоолтой

•Нийт 953 саяар үнэлэгдэх Nissan Tiida, Li Auto Ideal, Lexus 570, Mercedes Benz G 500 маркийн машинтай

•20 адуутай

•85 сая төгрөгийн үнэт зүйлтэй

•Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах данс дахь үлдэгдэл нь 2.7 тэрбум төгрөг

•234 сая төгрөгийн авлагатай

•Эрдэнэс таван толгой ХК, Грийн Ланд групп ХХК, Их Засаг олон улсын их сургууль ХХК, Гоц жаалууд цэцэрлэг ХХК, Массив трейд ХХК, Рояал Академи ХХК-д хувь эзэмшдэг

•150 саяар үнэлэгдэх 0.07га хэмжээтэй газартай гэж мэдүүлжээ. 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Энэ мэдээ танд ямар мэдрэмж төрүүлж байна?

Санал болгох

ЗГХЭГ-ын даргаар яригдаж буй Б.Бат-Эрдэнэ: Би туршлагатай тул ажилтайгаа танилцаж хугацаа алдахгүй, шууд ажилдаа орно

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2026.11.19/ цахимаар хуралдаж, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг дэмжсэн талаар бид өмнө мэдээлсэн билээ. Тэрээр цаг үеийн асуудлаар өнөөдөр /2026.11.20/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрийг ард иргэдэд зөв, оновчтой хүргэх үүрэгтэй. Өнөөдөр Засгийн газраас олон шийдвэр гаргаж, төсөв хөрөнгийг нь баталж, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлж байгаа ч тэдгээрийн хэрэгжилтийг хангах асуудал хамгийн чухал байна. Ерөнхий сайдын дэвшүүлж буй "Чөлөөлье" бодлого, концепцийн хувьд маш зөв гэж анхнаасаа үзэж ирсэн

393

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ УИХ-ын дарга болохдоо тодорхой хэлсэн

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өглөө. Үүнтэй холбоотойгоор 1993 онд батлагдсан Ерөнхийлөгчийн тухай хуульд холбогдох заалтууд бий. Мөн Үндсэн хуульд ч энэ асуудлыг зохицуулсан холбогдох заалтууд байдаг. Үүний дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг түр орлон гүйцэтгэхээр хуульчилсан байдаг

559

ФОТО: Монгол Улсын Ерөнхийлөгчийг үдэн гаргах ёслол боллоо

Ийнхүү өнөөдөр /2026.11.20/ Ерөнхийлөгч асан Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтод Төрийн тамгыг хүлээлгэн өглөө. Мөн жанжин Д.Сүхбаатарын талбайд түүнийг хүндэтгэн үдэх ёслолын арга хэмжээ боллоо.

598

“Эмээгийн алдар” одонтой болъё

Монголын нийгэм дэх эмэгтэй хүний үүрэг, хариуцлага, гавъяа, зүтгэлийн талаар л ярилцъя: Эмэгтэйчүүд маань - Хүүхэд насандаа, охин цагаасаа л ээжийнхээ туслах, баруун гар нь, гэр орны бүх ажилд оролцно. Сурагч, оюутан насандаа ч мөн л тийм

543

БАЙР СУУРЬ: Монгол улсыг Ерөнхийлөгчгүй болгосон 25 сая ам.долларын талаар тэд юуг өгүүлэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2026.11.19/ хуралдав. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтоос Бодь групптэй холбоотой гэх 110 сая ам.долларын гүйлгээний талаар тодруулж асуулаа. Тэрбээр уг мөнгө банкнаас гарсан эсэх, үүний 25 сая ам.доллар Монгол Улсын Ерөнхийлөгчид очсон гэх мэдээллийн үнэн, худлыг тодрууласан юм. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Өнөөдөр Монгол Улс Ерөнхийлөгчгүй болох гэж байна. Шалтгаан нь Бодь группын 110 сая ам.доллар банкнаас гараад явсан, үүний 25 сая ам.доллар нь Ерөнхийлөгчид очсон гэдэг мэдээлэл

782400256365b9db8d707224

У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгчөөр сонгож, хамт байсан ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авсны дараа Ерөнхийлөгч үг хэлсний дараа санал хурааж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжив

567


Сэтгэгдэл 0

550

Хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгана. Сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та бичээрэй.

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.