Б.Пүрэвдагва: Есдүгээр сарын нэгнээс өмнө нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулна

1 цаг 23 минутын өмнө

Б.Пүрэвдагва: Есдүгээр сарын нэгнээс өмнө нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хотхоны бага сургууль байгуулах асуудлыг хэлэлцжээ.

Хотын дарга Б.Пүрэвдагвын мэдээлснээр 1-6 дугаар ангийн хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөхийн тулд замын хөдөлгөөнд өдөрт 150,000 машин оролцдог байна. Энэ асуудлыг шийдэх хамгийн зөв гарц бол гэртээ ойрхон сургуультай байх юм гэж үзжээ.

Тэрбээр "Энэ оны есдүгээр сарын нэгнээс өмнө нийслэлийн хамгийн нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр хичээлээ тараад өдрийн талыг машинд өнгөрөөгөөд, унтаж гэртээ очсон хүүхэд гэрийн даалгавраа хийж чадахгүй, маргааш нь ядарсан байдалтай сургуульдаа очдог байдлыг болиулах юм" гэв.

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн тоо буурснаас зарим цэцэрлэгийг бага сургууль болгох юм байна.

2030 он хүртэл уг шилжилтийг хийж чадвал сургуулийн хүрэлцээ бүрэн шийдэгдэх тооцоо, судалгаа гарсан учир хотхоны баг сургуулийн байрыг түрээслэх, худалдаж авах боломжтой аж. Харин эхний ээлжид аль байршилд хотхоны бага сургууль байгуулах судалгааг хийж, дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



ДҮРВЭГСЭД… 10 минутын өмнө
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.