
Тулгар төр үүсгэн байгуулагдсаны түүхт 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой тохиосон Үндэсний их баяр наадмаар монгол түмэн төрт ёс, өв соёлоо эрхэмлэн, дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа. Нар хур тэгширсэн энэ жилийн наадмын зүлэг ногоон дэвжээнээ 1024 бөх хүч баяр, уран мэхийг уралдуулан барилдсан түүхэн онцгой агшин байв.
Төрийнхөө наадамд барилдан хүссэн цолондоо хүрч, нутаг ус, аав ээж, түмэн олноо баярлуулан, төрийн есөн хөлт цагаан туг, төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүлэх нь хүчит бөхчүүдийн эрхэм мөрөөдөл байдаг. Энэ жилийн баяр наадмаар 23 улсын шинэ цолтон мэндэлж, түмэн олноо баясгалаа.Ард түмнийхээ хайр хүндэтгэл, уухайн дор Ерөнхийлөгчөөс шинэ цолныхоо тэмдгийг гардан авч, хүндэтгэлийн индрээс буусан мөчдөө баярын сэтгэгдлээ хуваалцсан юм. Улсын шинэ цолтнуудын сэтгэгдлийг хүргэж байна.
"Монгол түмэндээ маш их баярлалаа"

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Даян аварга Б.Орхонбаяр:
-Төрийнхөө их баяр наадамд 10 даван түрүүлж, Даян аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэндээ баяртай байна. Монгол түмэндээ маш их баярлалаа. Энэ бол ганцхан миний амжилт биш шүү. Намайг өнөөдөр хүртэл түшиж, урам хайрласан аав, ээж, хань , гэр бүл, Сэлэнгэ нутгийн минь зон олон, багш дасгалжуулагчид, нэг галын баг хамт олны минь хамтын хөдөлмөр, зүтгэл юм.
"Арслан цолоо баталж, аварга болохын төлөө хичээнэ"
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын арслан Б.Бат-Өлзий:
-Олон жилийн уйгагүй хөдөлмөрөө үнэлүүллээ. Юуны өмнө, аав ээждээ баярлалаа. Наймын давааны шийдвэрлэх барилдааны үеэр цэнгэлдэх даяар намайг дэмжлээ. Монголын ард түмэндээ бүгдэд нь баярлалаа. Өдийг хүртэл дэмжсэн ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, "Мон Тек" констракшны хамт олонд баярлалаа. Цаашид арслан цолоо баталж, аварга болохын төлөө хичээнэ ээ.
"Манай нутгаас улсын цолтон олон төрлөө"

Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын гарди М.Лхагвагэрэл:
-Энэ жил Отгонтэнгэр хайрхны тахилга тохиосон бэлгэшээлтэй сайхан жил байлаа. Манай “Завхан даян” дэвжээний бөхчүүд нэгдсэн бэлтгэл сургуулилтаа сайн хийж улсын цолтон олон төрлөө. Б.Сундуйжав маань улсын заан, А.Нармандах улсын начин боллоо. Энэ жилийн наадамд 1024 бөх барилдсан болохоор аль болох дээшээ барилдах зорилготой байсан. Хүлээгээд барилдчихлаа. Жаахан харамсаж байна.
“Зургаагийн даваа хүртэл ам авч барилдсан”

Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын заан Л.Энхсаруул:
-Улсын заан цол хүртсэндээ маш их баяртай байна. Аав маань Увс аймгийн Ховд сум, ээж маань Ховд аймгийн Үенч сумын харьяат хүмүүс, “Увс” нуур дэвжээний хамт олон болон намайг үргэлж дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа.
Энэ жилийн наадамд өсөх идэр чимэгтэй байсан болохоор 1024 бөхийн барилдааны зургаагийн даваа хүртэл ам авч барилдсан.
"Төрийнхөө наадамд түрүүлж, дархан аварга болох мөрөөдөлтэй"

Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, улсын заан Б.Сундуйжав:
-Ерөнхийлөгчөөс цолоо гардан авах мөч үнэхээр сайхан байлаа. Мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлж чадсандаа баяртай байна. Дөрвийн даваанд улсын аварга О.Хангайтай барилдаж давсан нь надад их урам зориг өгсөн. Аварга маань “ Улсын цолонд хүрээрэй, миний дүү” гэж ерөөлтэй сайхан үг хэлээд, тахимаа өгсөн. Миний хамгийн том зорилго бол төрийнхөө наадамд түрүүлж, дархан аварга болох мөрөөдөлтэй.
“Зааны эрэмбэтэй бөх, заан болно оо” хэмээн бэлгэшээж байсан"

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын заан Д.Алтанцоож:
-Цэргийн наадамд түрүүлж бадрангуй цол хүртэхэд хүмүүс “Зааны эрэмбэтэй бөх, заан болно оо” хэмээн бэлгэшээж байсан. Тэр ерөөлөөр зүлэг ногоон дэвжээ минь ивээж, улсын заан хэмээх эрхэм цол хүртлээ. Би Г.Бадрах найзтайгаа 2011 онд бөхийн спортод хамтдаа хөл тавьж байлаа. Өдий хүртэлх 15 жилийн урт замыг хамтдаа туулсан найз маань тавын даваанд намайг улсын цолтны эгнээнд алхуулж өглөө.
"Төрийнхөө наадамдаа тав дахь жилдээ барилдлаа"

Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, улсын харцага Б.Түвшинтөгс:
-Улсын баяр наадамдаа тав дахь жилдээ барилдаж, улсын харцага цол хүртсэндээ маш их баяртай байна. Энэ жил манай “Булган” дэвжээнийхэн Баасандорж, Ёндонсамбуу багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийсэн. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээж, эмээ, өвөөдөө, үргэлж дэмжиж байдаг ах эгч, гэр бүл, найз нөхөддөө болон бэлтгэл сургуулилт хангаж өгсөн бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлаж, талархаж явдгаа илэрхийлье.
"Даваа бүрд хүчтэй өрсөлдөгчидтэй таарсан"
Архангай аймгийн Хотонт сумын харьяат, улсын харцага Э.Мөнхжаргал:
-Энэ жил “Бөх билэгт” дэвжээнийхээ бэлтгэлийн баазад хоёр багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж, цолоо ахиулсандаа баяртай байна. Дараагийн удаа улам их хичээж, цолоо баталж ахиулахын төлөө барилдана. Энэ жилийн 1024 бөхийн барилдаанд бөхчүүд маань бэлтгэл сургуулилтаа жигд сайн хийж, даваа бүрд хүчтэй өрсөлдөгчидтэй барилдлаа.
"Үнэн шударга, сайхан барилдаан боллоо"

Архангай аймгийн Тариат сумын харьяат, улсын харцага Ө.Батсуурь:
-Энэ жилийн 1024 бөхийн барилдаан үнэн шударга, сайхан боллоо. Би энэ жил түрүүлнэ гэсэн зорилго сэтгэлзүйтэйгээр барилдсан. Сайхан барилдаж, улсын цолонд хүрч, цолоо ахиулсандаа баяртай байна.
"Н.Наранбаяр, Б.Элбэг багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ хийсэн"

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, улсын начин Э.Мөнхбаатар:
-Энэ жил би Говьсүмбэр аймгаасаа төрсөн гурав дах улсын цолтон боллоо. Улсын арслан Д.Азжаргалаас хойш 20 жилийн дараа манай аймагт улсын цолтон төрлөө. Н.Наранбаяр, Б.Элбэг багшийнхаа удирдлага дор баяр наадмынхаа бэлтгэлээ хийсэн. Та бүхэн минь төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан байж ажил үйлсэд нь амжилт хүсье.
П.АМГАЛАНБАЯР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 136 (7878)


Азийн наадмаас Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүслээ
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн Кени улсын тамирчин Серой Андерсон Сайтотигоос допинг илэрчээ
Монголын пара жүдочид дэлхийн дэвжээнээс хүрэл медаль хүртлээ

457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
Италийн дизайны чиг хандлагаас сэдэвлэсэн 40 гаруй шинэ загварыг Kitchen ALL танилцуулж байна
“Петровис” компанийн түгээгч хувийн дансаар төлбөр авч шатахуун борлуулсан гэх асуудлыг шалгаж байгаа гэв
“Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчил илэрчээ
35 настай малчин залуу толгойн орой хэсэгтээ 2-3 удаа хазуулсан, гарын бугалга, нурууны хэсэгт баавгайны хумс гүн орсон шархтай байжээ
Монгол хөөмийн уламжлал ба шинэ илэрхийллийн огтлолцол: Д.Басангийн “Монгол” уран бүтээлийн тоглолтын тухай
Т.Аубакир: Хөдөлмөр эрхлэх эрмэлзэлгүй залуучуудыг "көүч"-тэй болгоно
Х.Тэмүүжин : Шүүх аль эрт шүүх биш болоод, өөрөө яллагч болж хувирчихсаны шинж
БАЙР СУУРЬ: Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэн, хэн юуг өгүүлэв
Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ
Ослын улмаас дөрвөн хүн нас барсан хэрэгт зам хариуцагч компаниас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэв
АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, 40 сая төгрөгөөр торгох ял хэвээр үлдэв
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
Б.Найдалаагийн туслах Б.Ичинхорлоо: М.Энхцэцэг гишүүн утсаа гаргаж бичлэг хийж эхлэхэд камерыг нь дарж, бичлэг хийхээ зогсоохыг хүссэн, би биед нь огт хүрээгүй
Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ
ТАНИЛЦ: Ирэх сарын 01-нээс эхэлж цалин ингэж нэмэгдэнэ
Бичлэг: Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэв
ЗГ: Ямааны годрон өвчнөөр малаа устгалд оруулсан малчдын нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Амралтын газарт амарч байхад нь айлган сүрдүүлж, хутгалаад гар утсыг нь дээрэмдэн зугтжээ
ҮНЭ ХАНШ: Гурил, сүү, өндөг, төмс, лууван, ногоон цай, шатахуун, дизелийн үнэ нэмэгджээ
Нөмрөгийн ДЦГ болон тус газрын хилээс гадна нийт 504,960.4 га газар шатжээ
Ногоон нуур орчимд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын гүйцэтгэл 30 хувьд хүрчээ
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ
Нөмрөгийн дархан цаазат газарт ямар ховор амьтад амьдардаг вэ?
Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ
"Түймрийн хохирол тогтоох ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх бүлэг Нөмрөгийн ДЦГ-руу нислээ"
Тун удаxгүй Монгол “CrushBomb”- ууддаа өөрийн уран бүтээлээ толилуулаx гэж “Crush” гэж xэн бэ?
Гурван настай хүүгээ хөнөөсөн хойд эцэгт бүх насаар нь хорих, эхэд нь хоёр жилийн ял оноов
Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наядыг иргэн бүрд хувааж дансанд нь өгөхийг шаардаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон улсын элчин сайдын яам: Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн түймэр гарсантай холбогдуулан харамсал илэрхийлье
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Я.Содбаатар: Намын эв нэгдлийн эсрэг, бодлогын эсрэг, дүрэмд заасан зөрчил үүсгэвэл намаас хөөнө
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Юу хийхээ мэдэхгүй байгаа Б.Чойжилсүрэнгээ явуулбал яасан юм бэ, Ерөнхий сайд аа
ЭЭХХЗГ-ын дарга Н.Эрдэнэбаяр: Б.Дугархүүгийн "NMN" бүтээгдэхүүн дээр хийсэн сурталчилгаа хууль бус
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.