Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгаад “Ямар ч зүйл тогтоогдсонгүй” гээд дууссан. Тэр хүмүүсийн улс төрд хэрэгтэй байсан юм болов уу гэж боддог

7 сар 25. 10:41

Эх орондоо ирээд удаагүй байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцов.

Тэрбээр, NTV телевизэд өгсөн ярилцлагадаа, "Миний мөрөөдөл бол энэ сайхан үйлдвэр жинхэнэ ёсоор Монгол түмний үйлдвэр болоосой, Монгол Улсын иргэд хувь хүртэх боломж нээгдээсэй гэж боддог. Тэгвэл энэ үйлдвэрийн ирээдүй, хувь заяа илүү баталгаатай болно. Монголчууд Эрдэнэт үйлдвэртээ 100 хувь эзэн болсонд нь амаа барьж явдаг хүмүүс одоог хүртэл байдаг" хэмээн онцолсон байна.

Мөн  "Би 2023 он есдүгээр сард Stanford-ийн их сургуульд сурахаар явсан. Хоёр жил гаруй болоод эх орондоо ирлээ. Надтай холбоотой янз бүрийн яриа гарсан. Үндэслэлтэй нь бага шүү дээ. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд, өргөж авсан хүүхдүүд маань сайн байгаа. Намайг 7 жил шалгаад “Ямар ч зүйл тогтоогдсонгүй” гээд дууссан. Тэр хүмүүсийн улс төрд л хэрэгтэй байсан юм болов уу даа гэж би боддог" хэмээн ярьжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



73.240.33.186Зочин  7 сарын 26. 22 цаг 49 минут

хамаг эд мөрийн баримтыг нь чи өөрийн гар хөлөөр устгуулж амжсан байлгүйдээ. Зоригын сүнс чамайг цаг үргэлж дагасаар байгаа шүү. Чи их өнгө зүстэй эмчилгээ тэжээлийн цэгт очих болоогүй л байна аа даа. Цуст мөнгө чамд их зохижээ. Чи ялаа эдэлж ясаан цайтал шоронд суурийг чинь үзэх цаг ирнээ.

Эмгэнэл8 сар 9. 23:20
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.