
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн асуудлаар мэдэгдэл хийв. Тухайлбал, Орон сууцны захиалга өгч хохирсон иргэдийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулахаа мэдэгдэв. Мөн Оюу толгойн ногдол ашгийг энэ ондоо багтаж олгох байр сууриа дахин илэрхийлсэн бол өчигдөр төрийн бүх шатны байгууллагуудад өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаж, долоо хоног бүр тайлагнах үүрэг өглөө. Ерөнхий сайд Н.Учралын өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдлүүдээс тоймлон хүргэе.
Шадар сайд Н.Номтойбаяр 21 аймагт “хяналт шалгалт” хийж байна
Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр найр наадмаа дуусгаж, өвөлдөө бэлдэхийг дахин сануулав. Тэрээр “Цахилгаан, дулаан, нүүрс, түлш, шатахууны хангамж, өвөлжилтийн бэлэн байдлаа бүрэн ханга. Иргэдийн амьдрал, ахуйд дарамт учруулахгүй байх нь хамгийн эхний үүрэг. Өвөл болохоор аргацаах биш, өнөөдрөөс бэлэн бай" гэв. Өнгөрсөн долоо хоногт мөн энэ асуудлаар Ерөнхий сайд албан даалгавар гаргасан байдаг. Энэ талаар Шадар сайд Н.Номтойбаяр “Улсын хэмжээнд наймдугаар сарын 1-нээр бүх баяр наадмыг дуусгахыг Засгийн газраас үүрэг болгож байна. Зөвхөн Баян-Өлгий , Ховд аймагт шүлхий гарсантай холбоотой баяр наадам нь хойшлогдож, наймдугаар сарын 1, 2-нд болно. Үүнээс хойш наадам зохион байгуулахгүйг хатуу анхааруулж байна. Найр, наадам ихсэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил цалгарддаг. Орон нутгийн удирдлагууд баяр наадам зохион байгуулах үүрэгтэй. Өөрсдөө баярлаж, наадна гэсэн ойлголт байхгүй. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь танилцахаар Шадар сайд 21 аймагт ажиллана” гэв. Улмаар Шадар сайд Н.Номтойбаяр энэ дагуу Төвийн аймгуудад ажиллаж байна. Улсын онцгой комиссын даргын гуравдугаар тушаалын хэрэгжилт Төв аймагт 80 хувьтай хэрэгжиж байгаа бөгөөд хэрэгжилтийн хүрээнд 15 суманд үзлэг, хяналт-шалгалт хийж, 12 зөрчил илрүүлснээс 10-ыг нь газар дээр нь арилгуулж, 78.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Цаашид Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 30 МВт-ын дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, ашиглалтад оруулах асуудлыг Эрчим хүчний яамтай хамтарч шийдвэрлэх, Архивын ерөнхий газраас Хөшигийн хөндий чиглэлийн дөрвөн эгнээ авто замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Газар тариалангийн салбарт агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр судлах, Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын худалдан авалтын асуудлыг шуурхай шийдвэрлэх албан даалгавар өгчээ.
Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсгийг З.Мэндсайхан сайд ахална
Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгуулсан талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ. Тэрээр "Оюу толгойн төслөөс иргэддээ ноогдол ашиг хүртээх ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Сангийн сайд З.Мэндсайхан ахална. 17 жилийн өмнө эхэлсэн Оюу толгойн төслийн үр өгөөж, анхны ноогдол ашгийг Монголчууд энэ жилдээ багтаан авна" гэлээ. Сангийн сайд З.Мэндсайханы хувьд Оюу толгойн зээлийн хүүг бууруулах ажлын хэсгийг мөн ахалж, хэлэлцээрийг дуусгасан билээ. Тэрээр “Монгол Улс 2026 оноос Оюутолгойгоос ногдол ашиг авах нөхцөл бүрдсэн. Харин ногдол ашгийн хэмжээ, тооцоолол, үндэслэлийн талаар “Рио Тинто” групптэй хийх хэлэлцээ цаашид үргэлжилнэ. Засгийн газар энэ хэлэлцээрийн хүрээнд “Рио Тинто”-гийн өмнө ямар нэгэн нэмэлт үүрэг, хариуцлага хүлээгээгүй. Онтрэтэй хийх хэлэлцээрийг эхлүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн байгалийн баялгийн өгөөжийг Монголын ард түмэнд хамгийн өндөр түвшинд хүргэх зарчмыг баримтална” гэж байв.
Орон сууцны залилангийн хохирлыг барагдуулах ажлыг С.Амарсайхан сайд хариуцна
Ерөнхий сайд Н.Учрал мөн орон сууцны залилангийн хохирлыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг байгуулав. Тус ажлын хэсэг нь баригдаж дуусаагүй барилгуудыг дуудлага худалдаанд оруулах, хуулийн дагуу улсын орлого болгон төвлөрүүлэх, улмаар бий болсон хөрөнгөөр иргэдийн хохирлыг барагдуулах арга хэмжээг ойрын хугацаанд хэрэгжүүлэх юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 39665 залилангийн гэмт хэрэг бүртгэгдсэний 1167 нь орон сууцны захиалга авч, гэрээ байгуулан иргэдийг залилсан хэрэг байсан бөгөөд энэ нь нийт залилангийн хэргийн 2.9 хувийг эзэлж байна. 2026 оны байдлаар орон сууцны залилангийн улмаас 995 иргэн нийт 64.5 тэрбум төгрөгийн хохирол амссан байна. Харин 2024 оноос одоог хүртэл нийт 122.6 тэрбум төгрөгийн хохирол бүртгэгдсэнээс 78 тэрбум төгрөгийг барагдуулсан. Үлдсэн хохирлыг барагдуулах ажил удаашралтай байгаа тул хууль, хяналтын байгууллагын ажиллагааг эрчимжүүлэхээр болсон байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 137 (7879)


Амралтын өдрүүдэд Энхтайвны гүүрний баруун, зүүн талын туслах авто замыг хааж, засварлана
ЦУОШГ: Голд ороод хөл тулахгүй бол буц. Усны урсгал, нүх, хуйлрал гэнэт хүнийг татаж живэхэд хүргэдэг
Б.Дашпүрэв: Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэд таних тэмдгийн хүрээгээр шатахууныг хязгаарлалтгүй авах боломжтой
ШИНЭ КЛИП: ДУУЧИН Д.БОЛД "БАЯРЛАЛАА"
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
301 цистерн вагон буулгалтад болон замд явж байна
СУИС-ын бүлэг хүчингийн хэргийн хохирогч, тэмцэгч Шинэцэцэг: Сайхан мэдээтэй, намайг хохироосон этгээдүүдийн хэргийг прокуророос шүүх рүү шилжүүлж байгааг сонслоо
Өчигдрийн байдлаар ₮10000 доош дүнгээр шатахууны худалдан авалт хийсэн 1500 баримт бүртгэгджээ
Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан жолооч Б-д хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд ГУРАВ хоног үлдлээ
Энэ оны эхний долоон сард нийт 5,202,315 зөрчил бүртгэгджээ
Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө
Эрэн хайж байна
С.Амарсайхан: Орон сууцны залилангаас сэргийлэхийн тулд барилгатай холбоотой бүх мэдээллийг харуулах шинэ цахим систем танилцуулна
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ
Орон сууц, нийтийн аж ахуй, авто зам, тохижилт үйлчилгээний ажилтнуудын ХАРИЛЦАА хандлагатай холбоотой ГОМДОЛ их байгааг дурдлаа
Бариста хийх нь залуусын дунд яагаад трэнд болов
Өмгөөлөгч Б.Оюунбилэг: "Урьхан" Б.Чинбат гэж хүн бизнес хамтрагчаа гүтгэж хууль хяналтын байгууллагаар шалгуулж, торны цаана суулгана гэх мэтээр дарамталдаг
Д.Амарбаясгалан: Шатахууныхаа 97 хувийг нэг улсаас авдаг хараат байдлаа зогсоож, Арабын орнуудаас нийлүүлэх ажлыг сэргээх ёстой
Худалдагч Н.Амарзаяа: Дэлгүүрийн 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг
АИ-92 шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байна
I ангийн цахим бүртгэл энэ сарын 17-ноос эхэлнэ
Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяа, үндэсний эв нэгдэлд харшилсан М.Нарантуяа-Нара нарт хэзээ хариуцлага тооцох вэ?
Нефть импортлогч компаниуд татварын өртэй байсан ч дансыг нь битүүмжлэхгүй
I хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна
ХЗДХ-ын сайд С.Амарсайхан: Авлигаар авсан хөрөнгийг хурааж, нийгмийн сайн сайхны хөгжилд зориулах бөгөөд үүнийг хэд хэдэн эрх бүхий байгууллагаас санал авна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.