Жолооны эрхээ хасуулсан 293 хүн согтуурсан, мансуурсан үедээ дахин жолоо барьсан байна

2 цаг 12 минутын өмнө

Жолооны эрхээ хасуулсан 293 хүн согтуурсан, мансуурсан үедээ дахин жолоо барьсан байна

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тав дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2026 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ.

Дээрх хугацаанд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” 293 хүнд холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 27 хувиар өссөн байна.

Гэмт хэрэг үйлдсэн нийт 293 хүнийг нас, хүйсийн  байдлаар нь авч үзвэл: 

  • 20 хүртэлх насны найм буюу 2.7 хувь,
  • 20-30 насны 91 буюу 31 хувь,
  • 30-39 насны 107 буюу 36.5 хувь,
  • 40-өөс дээш насны хүн 87 буюу 29.6 хувийг эзэлж байх бөгөөд 92 хувь нь эрэгтэй байна.

Судалгааны дүнгээс үзэхэд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” хэрэгт бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс зонхилон холбогджээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



"Mongolic Тойм" Ep167 сар 24. 14:32
ДҮРВЭГСЭД…7 сар 24. 13:43
google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.