Цахим сүлжээнд Даян аварга Б.Орхонбаяр өмнөх эхнэр, хүүхдээ хаясан гэх мэдээлэл цацагдаад буй. Тэгвэл бид холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны талаар дэлгэрэнгүй тайлбарыг бүрэн эхээр нь хүргэж байна.
2023 07 24 101/ШШ2023/03512
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Б.Цолмонгэрэл, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: хххххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Батзоригийн Бгийн /РД: ххххххххххх/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хххххххххххххххххх тоот хаягт оршин суух, Баярсайханы От /РД: ххххххххххх/ холбогдох,
Эрүүл мэндийн бодит хохирол 20,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, нэр төр алдар хүндийн гэм хорын хохирол 10,000,000 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр,
Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа,
Иргэдийн төлөөлөгч П.Тогоо,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Б нь 2020 оны 02 сараас эхлэн Б.О гэдэг барилдааны спортоор хичээллэдэг, өөрийн үеийн залуутай танилцан, дотносож түүний яриа хөөрөө, эелдэг занд итгэж, татагдан хайртай болж амьдран суухаар төлөвлөж эхэлсэн. Ингээд амьдралдаа анх удаа 2020 оны 5 сарын эхээр жирэмсэн болж, Б.От хэлсэн.
Гэтэл Б.О үүнийг сонсмогц ...наад хүүхдээ авхуул...таньдаг эмч байгаа...наад хүүхэд чинь миний ирээдүйд гай болно...би хариуцлага хүлээж чадахгүй, наад хүүхэд чинь зулбавал зулбаг, надад хамаагүй... гэх мэтээр уурлаж уцаарлан, удаа дараа дарамталж, тохуурхаж, үл тоож сэтгэл санаа, бие махбодийн хүчирхийлэлийг үйлдэж эхэлсэн.
Үүнээс болж Б.Б жирэмсэн байх бүх хугацаандаа сэтгэл санааны байдал тогтворгүй, маш их тонустай байх болсон. Б.От итгэж явсан талаар болж түүнд мэхлэгдсэнээ мэдэн сэтгэл зүрхний гүн шаналалд автаж, хүнд хэцүү сэтгэлийн зовиураасаа болж 2020 оны 08 сарын 02-ны өдрөөс эхлэн 2020 оны 10 сарын 22-ны өдөр хүртэл тасралтгүй 2 сар гаруй хугацаанд эмнэлэгт хэвтэж байгаад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд дутуу төрж, хүүхэд нь эндсэн.
Б.Б жирэмсэн байх хугацаандаа Б.Оыг ирэх болов уу, урьдынх шигээ хайрлах байх гэж горьдон цаг мөч бүхэн хүлээж байсан ч тэрээр нэг ч удаа ирээгүйгээр үл барам хэвлийд нь бүрэлдэн тогтож, хүний орчлонд амьдрах гэж тэмцэлдэн байсан хүүхдийн нь талаар утсаар ч асуулгүй байсаар хүүхэд нь эндсэн.
Эмч сувилагч нар сэтгэл санаагаа тайван байлга...эцгийг нь хурдан авчирч бидэнтэй уулзуул... бид хэлж ярьж өгъе...савны ус дэндүү бага байгаа нь чиний сэтгэл зүйн хувьд тогтворгүй , уйлж унжиж байгаатай холбоотой.. сэтгэл санааны шаналал зовиур хүүхдийн эрүүл мэнд, эхийн хэвлийд эсэн мэнд өсөн торних боломжийг алдагдуулж байна.. чи дутуу төрж, өөрийн болон хүүхдийнхээ амь насыг ч алдах эрсдэл өндөр байна.. Б.Оыг хурдан авчир.. гэх мэт зөвлөж, ятгаж шаардаж байсан.
Эмч нар шаардахын тоогоор Б.О руу залгаж ирүүлэхийг хүсч байсан, боловч нэг ч удаа ирж уулзаж байгаагүй. Надад хамаагүй гэж зугтаж зайлсхийж байсан.
Эцэг, эх Б.Бгийн төлөө санаа зовж Б.Оыг удаа дараа гуйж ... үр хүүхдээ бодоод охинтой минь хэсэгхэн хугацаанд зөөлөн харьцчих..." гэж хүсч байсан боловч тэрээр эцэг, эхийг нь хүртэл үл тоосон.
Б.Бгийн хүүхэд дутуу төрөх болсон гол шалтгаан нь хүүхдийн эцэг Б. Оын Б.Бтай харилцах харилцаанаас шууд хамааралтай байсан.
Мөн хүүхэд нь төрөх гэж өвдөж байх 2 өдөр 2 шөнийн хугацаанд Б.О төрөх эмнэлэг дээр ирсэн бол Б.Б сэтгэл амар амгалан амаржиж өнөөдөр хүүхэд нь амьд байсан байж болох байсан.
Б.О нь Б.Бг хүүхдээ авхуулахыг шаардаж, гаргуулахгүй байх тодорхой үйлдэл хийхийг албадаж байсан, мөн Б.О нь хүүхэд төрөх гэж байх үед өөрийн найз н.Наранбаяр гэх залуугаар Б.Б болон түүний эцэг эх төрөл саданг нь буруутгасан, дайрч давшилсан дарамталсан чат бичүүлж, төрөх гэж байх өдрүүдэд нь хүртэл сэтгэл санааны хувьд дарамталж байсан. Хүнийг үгээр биеийн хэлэмжээр алж болдогийг энэ хугацаанд ойлгосон. Эмч нар маань ч энэ тухай байнга хэлж сануулж, зөвлөж эмчилж ирсэн.
Б.Б анхны хүүхдээ алдсанаас хойш сэтгэлээр маш их унаж хоол унднаас гарч, турж эцэн сэтгэл зүйчийн зөвөлгөө хараа хяналтанд жил гаруй болсон. Гэвч эцэг эх ах дүү нараа зовоох эрхгүй, цаашид амьдрал минь үргэлжпэх ёстой тул энэ бүхнийг мартахыг хичээж Б.От хариуцлага тооцуулж, ирээдүйд олон охид эмэгтэйчүүдийг хохироохоос урьдчилан сэргийлэх ёстой гэж үзэж одоо сэтгэлээр унахаа больж эхэлсэн
Б.Б үрээ алдсаны дараа саяхнаас олон нийтийн дунд орж ажиллаж эхлэхэд түүнийг таньдаг мэддэг найз нөхөд танилууд нөхөртөө хаягдсан арчаагүй эмэгтэй мэтээр ярьж хэлж харьцаж байгаагаар нэр төр алдар хүндээ Б.Оаас болж алдснаа ойлгосон боловч түүнд ялагдаж сэтгэлээр дахин унахыг хүсээгүй.
Б.О нь Б.Бтай амьдран сууна гэж хуурч мэхлэн жирэмсэн болгож Б.Бгийн эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр алдар хүндээр нь хохироосон тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 9.4.5 дах хэсэгт заагдсан эрх зүйн хамгаалалтыг бий болгох нь зүйтэй гэж үзсэн.
Хариуцагч Б.Оаас эрүүл мэндийн бодит хохирол 20.000.000 төгрөг нэхэмжилж байгаа ба үүнээс 5,800,000 төгрөг бодитоор гарсан эмчилгээний зардал бөгөөд 14,200,000 төгрөг бол ирээдүйд эмчлүүлэх зардал болно.
Иймд хариуцагч Б.Оаас эрүүл мэндийн бодит хохирол 20,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, нэр төр алдар хүндийн гэм хорын хохирол 10.000.000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхмаа шүүхэд гаргасан тайлбартаа:
Тус дүүргийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа Б.Бгийн нэхэмжлэлтэй Б.От холбогдох эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр, алдар хүндийн гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Б.О нь 2020 оны 02 сард Б.Бтай фэйсбүүк чатаар танилцаж уулзан тохиолдлоор дотно харилцаанд орсон. Заримдаа фэйсбүүк чатаар харилцдаг байсан.
2020 оны 05 сард Б.Б нь надад жирэмсэн болсон тухайгаа хэлэхэд нь би Б.Бгийн хэлж байгаатай адил уурлаж уцаарлаагүй, чи хүсэж байвал гарга гарга, өөрөө мэд гаргавал би авч өсгөе гэж хэлсэн.
Бид хоёр үерхээгүй, хамт амьдраагүй, тийм ч дотно байгаагүй. Тэгээд би 2020 оны 05 сард хөдөө бэлтгэлд гарсан. Энэ хооронд Б.Б над руу хааяа нэг мессэж бичдэг байсан.
2020 оны 09 сард би ахтайгаа Б.Бгийн гэрт очиж аав, ээжтэй нь уулзсан. Б.Бгийн аав, ээжид нь Б.Бтай суухгүй, харин хүүхдээ өөр дээрээ авч өсгөе гэж хэлсэн. Тухайн үед Б.Б гэртээ байсан.
2020 оны 10 сарын 05-ннас 28 хүртэл би шарлаад халдвартын эмнэлэгт хэвтэж байсан тул Б.Бг төрөх гээд эмнэлэгт байхад нь очиж чадаагүй, харин манай аав очиж эргэн тойрон байнга хамт байсан.
Б.Бг сэтгэл санаагаар унагаана гэж огт бодоогүй, сэтгэлийг нь дэмжих зорилгоор тогтмол холбоотой байж эмнэлэгт үзүүлэх гэж явахад нь хамтдаа явж эмнэлэгт хэвтэхэд нь хэрэгтэй эм тариаг нь аваачиж өгч байсан. 2021 оны 03 сарын 08-ны өдөр хүртэл Б.Бтай холбоотой байсан.
Иймд Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Оын тухайд гэвэл Б.Бтай 1 удаа бэлгийн харьцаанд орсон болохоо хүлээн зөвшөөрдөг ба гэр бүл болох талаар ярилцан, төлөвлөсөн зүйлгүй. Б.О хүүхдийг өөрийн хүүхэд мөн, бишийг мэдэхгүй ба эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх гэсэн ч хүүхэд эндсэн учир Б.Бг хүндэтгээд энэ талаар асуудал үүсгээгүй. Б.О хүүхдээ авахуул гэж шаардлага тавьж байгаагүй.
Сэтгэл санааны хохирол яаж шаардаад байгаа нь болон юу нь хохироод байгаа нь тодорхойгүй. Дахин хүүхэд төрүүлэхэд хүндрэлтэй гэж байна. Гэхдээ хэрэгт авагдсан баримтаар тийм зүйл тогтоогддоггүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс сэтгэл зүй болон бие эрхтэний хувьд ямар нэгэн эмгэг өөрчлөлт тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт ирсэн. Нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч П.Тогоо шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Нэхэмжлэгч Б.Бд сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардал өгөх нь зүйтэй. Б.О, Б.Б нарын хооронд харьцаа үүссэн болоод л хүүхэд төрсөн учраас хохирлыг тодорхой хэмжээгээр хариуцах ёстой гэж үзэж байна. Б.О хүн чанартай байж мөнгө өгөх нь зөв гэж үзэж байна гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Б.Б нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, эм тариа худалдан авсан баримтууд, шинжилгээ өгсөн баримтууд, эмнэлэгт хэвтсэн баримтууд,
Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ, 2020 оын 10 сарын 22-ны өдөр хүү төрүүлсэн тухай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нярай нас барсан тухай нас барсны гэрчилгээний хуулбар, Б.Бгийн амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар, жирэмсэн эмэгтэйн хяналтын карт, Б.Отай харилцаж байсан мессежүүд,
Б.Бгийн гомдол, гомдлыг буцаасан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 05-ны өдрийн 2/1686 тоот албан бичиг, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 4/346 тоот болон 2021 оны 07 сарын 28-ны өдрийн 4/766 тоот хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын ерөнхий прокурорын газрын 2021 оны 08 сарын 05-ны өдрийн 3/1730 тоот хариу мэдэгдэх хуудас,
Б.От холбогдох Б.Бгийн нэхэмжлэлийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн 2021 ны 12 сарын 20-ны өдрийн 22566 дугаар захирамж зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Б.О нь иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар, итгэмжлэлүүд, амбулаториор эмчлүүлэгчийн карт, Б.Бтай харилцаж байсан мессежүүд зэрэг баримтыг ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
2022 оны 03 сарын 16-ны өдрийн 15 дугаар шүүхийн тогтоолоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2021 оны 03 сард Б.Бгийн гомдлоор үүссэн Б.От холбогдох зөрчлийн 2106001041 дугаартай хэргээс Б.Оын өгсөн мэдүүлгийг,
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс Б.Бгийн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбарыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар,
Хариуцагч талын ххххххххх /Батзоригийн Б/ болон хххххххххх /Баярсайханы О/ утасны дугаарын 2020 оны 08 сар, 09, 10 сарын мессэж, Баярсайхан О болон Болор-а Батзориг фейсбүүк хаягийн 2020 оны 02 сараас 2020 оны 05 сарын хооронд бичилцсэн мессенжерт тус тус үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангаж, үзлэгийг 2022 оны 03 сарын 29-ний өдөр хийсэн,
2022 оны 05 сарын 31-ний өдрийн ххххххх дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Оын үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, нэхэмжлэгч Б.Бгийн ххххххххх дугаарын, хариуцагч Б.Оын хххххххххх дугаарын утас хооронд 2020 оны 08, 09 саруудад бичсэн мессежтд үзлэг хийхээр шийдвэрлэн, 2022 оны 06 сарын 16-ны өдөр үзлэгийг хийсэн,
2022 оны 07 сарын 01-ний 16595 дугаар шүүгчийн захирамжаар талуудын хүсэлтээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг шинжээчээр томилон Б.Б дутуу төрсний улмаас бие махбодын эрүүл мэндэд өөрчлөлт орсон эсэх, орсон бол ямар өөрчлөлт орсон болох, уг өөрчлөлт тухайн хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх,
Б.Б дутуу төрсний улмаас түүний сэтгэл зүйд өөрчлөлт орсон эсэх, өөрчлөлт орсон бол ямар өөрчлөлт орсон болох, тухайн хүний сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх эсэхийг тогтоолгохоор,
2022 оны 11 сарын 14-ний өдрийн 546 дугаар тогтоолоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг Б.Б дутуу төрсний улмаас түүний бие махбодын эрүүл мэндэд өөрчлөлт орсон эсэх, орсон бол ямар өөрчлөлт орсон болох, уг өөрчлөлт тухайн хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх эсэхийг тогтоолгохоор шинжээч томилсон байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.От холбогдуулан эрүүл мэндийн бодит хохирол 20.000.000 төгрөг, /эм тариа, эмчилгээнд гарсан бодит зардал 5,800,000 төгрөг, ирээдүйд гарах зардал 14,200,000 төгрөг/, сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, нэр төр алдар хүндийн гэм хорын хохирол 10.000.000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэр бүл болно гэж жирэмсэн болгон эрүүл мэнд, сэтгэл санаа, нэр төр алдар хүндээр нь хохироосон тул хохирлоо гаргуулна гэж,
хариуцагч тал нь татгалзлын үндэслэлээ Б.Бтай 2021 оны 03 сар хүртэл холбоотой байсан, дахин хүүхэд төрүүлэхэд хүндрэлтэй нь баримтаар тогтоогддоггүй. Сэтгэл зүй болон бие эрхтэний хувьд ямар нэгэн эмгэг өөрчлөлт тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт гарсан гэж тайлбарлаж байна.
3. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо.
3.1. Б.Б нь 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 14 цаг 45 минутанд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлэн мөн өдрийн 16 цаг 50 минутанд түүнд 26-27 долоо хоногтой жирэмсэн, ураг орчмын шингэнгүй оношоор төрөлтийн түүх нээн эмчилгээг эхэлсэн байна.
3.2. Б.Б нь 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 01 цаг 13 минутанд хүү төрүүлсэн ба 2020 оны 10 сарын 26-ны өдөр нярай нас барсан нь Б.Бгийн төрөлтийн түүх, нярайн түүх, хүүхдийн өвчний түүх зэрэг баримтуудад тусгагджээ. /ХХ-ийн 1 дүгээр хавтасны 6-57, 68-92, 158-168, 2 дугаар хавтас 22-59 дүгээр тал/
3.3. Хариуцагч Б.О нь нэхэмжлэгч Б.Бтай эдгээр хугацаанд түүний эрүүл мэндийн талаар тодруулан харилцаатай байсан нь талуудын бие биедээ харилцан бичсэн мессеж, фасэбүүк мессенжерээр харилцсан чат зэрэгт 2022 оны 03 сарын 29, 2022 оны 06 сарын 16-ны өдөр тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, Д.А, Х.П нарын гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдлоо. /ХХ-ийн 1 дүгээр хавтас 198-206, 208-248, 2 дугаар хавтас 1-21, 75-119 дүгээр тал/
4. Хэрэгт авагдсан баримтууд, зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч Б.Оын үйлдлээс шалтгаалан нэхэмжлэгч Б.Бд тодорхой хэмжээний хохирол учирсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
505 дугаар зүйлийн 505.1-т Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй,
511 дүгээр зүйлийн 511.1-т Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж заасан.
4.1 Б.Б нь эм тариа, эмчилгээнд 5,800,000 төгрөг зарцуулсан гэж гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу няцаагаагүй.
Дээр дурдсан үйл баримтад хамаарах хугацаануудад нэхэмжлэгч нь эм тариа эмчилгээнд бодитоор 5,800,000 төгрөг зарцуулсан гэж тайлбарлан холбогдох баримтуудыг ирүүлсэн тул Б.Бгийн эрүүл мэндэд учирсан хохиролд 5,800,000 төгрөгийг хариуцагч Б.Оаас гаргуулах үндэслэлтэй. /ХХ-ийн 1 дүгээр хавтас 6-57, 68-92, 158-168, 2 дугаар хавтас 22-59, 149-150 дугаар тал/
4.2 Б.Б нь 2020 оны 10 сарын 22-ны өдөр хүү төрүүлсэн ба 2020 оны 10 сарын 26-ны өдөр 4 хоногтой нярай нас барснаар нярайн эх Б.Бгийн сэтгэл санаанд хохирол учирсан гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Бд учирсан сэтгэл санааны хохирлын хэмжээг тодорхойлохдоо тухайн үед буюу 2020 оны 05 сард хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгийн хэмжээгээр тооцох үндэслэлтэй.
2020.05-2020.12 сар=8 сар, 2021.01.-2021.12 сар=12 сар, 2022 оны 01 сар.
Б.Бгийн жирэмсэн болсон цаг хугацаанаас буюу 2020 оны 05 сараас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2022 оны 1 сар хүртэлх хугацаагаар тооцсон бөгөөд 8,820,000 төгрөгийг Б.Бгийн сэтгэл санааны хохиролд тооцон хариуцагч Б.Оаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв .
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420,000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 05 сарын 04-ний өдрийн шийдвэрээр 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн сард 550,000 төгрөг болгосон нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны mlsp.gov.mn, эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем www.legalinfо.mn сайтуудад тус тус байршиж байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.
4.3. Нэхэмжлэгч Б.Б нь ирээдүйд гарах эмчилгээний зардал 14,200,000 төгрөг, нэр төр алдар хүндийн гэм хорын хохирол 10.000.000 төгрөг тус тус нэхэмжилсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасны дагуу энэ талаарх баримтаа ирүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар эдгээр шаардлага нотлогдсонгүй.
5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч П.Тогоо нэхэмжлэгч Б.Бд сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардлыг төлөх нь зүйтэй гэж дүгнэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгч дүгнэлт болон хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн шийдвэрлэсэн болно.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Оаас эмчилгээний зардал 5,800,000 төгрөг, сэтгэл санааны хохирол хохирол 8,820,000 төгрөг, 14,620,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 35,380,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оаас 231,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгон хуульд заасны дагуу хувиарлав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Оаас 14,620,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 35,380,000 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Оаас 231,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
ШҮҮГЧИД Д.ЦЭРЭНДОЛГОР
Б.ЦОЛМОНГЭРЭЛ

Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Британийн Royal Armouries Museum Монголын түүх, соёлыг онцолсон зуны тусгай хөтөлбөр эхлүүлжээ
Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдал үүссэнийг цэвэрлэжээ
Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

Даян аварга Б.Орхонбаяр өмнө нь амьдралтай байсан хэмээн цахим орчинд тарсан мэдээллийн талаар шүүхийн процессийг бүрэн эхээр нь
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэрхэн хамрагдах вэ?
Шувуун фабрикийн авто замын хөдөлгөөнийг түр хаажээ
Төв Цэнгэлдэхийг шинэчлэх үү, Хүй долоон худаг руу мөнгө цацах уу?
Жолооны эрхээ хасуулсан 293 хүн согтуурсан, мансуурсан үедээ дахин жолоо барьсан байна
Увс нуурт 22 настай залуу живж нас баржээ
₮14.5 тэрбумаар баригдаж байгаа 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явц 80 хувьтай байна
Ерөнхий сайд Н.Учралын мэдэгдлүүд
Ц.Элбэгдорж: Намайг 7 жил шалгаад “Ямар ч зүйл тогтоогдсонгүй” гээд дууссан. Тэр хүмүүсийн улс төрд хэрэгтэй байсан юм болов уу гэж боддог
ТАНИЛЦ: Ирэх даваа гарагаас халуун усны хязгаарлалт хийгдэх байршлууд
Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол
Наршихаас сэргийлэх аргуудтай танилц
Тэжээлийн үйлдвэр шатаж байсныг бүрэн унтраажээ
Төрийн их баяр наадмын дэвжээнээс төрсөн улсын цолтнуудын сэтгэгдэл
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
С.Амарсайхан: 400 мянган хуурамч хаягийг илрүүлэн шалгаж байна
Бичлэг: Сүхбаатар аймгийн 84 жилийн ой "Зүүн бүсийн хурд-2026" хязаалан насны морьдын уралдаан
ТАНИЛЦ: Таны хэрэглээний ус, халаалт, шатахууны үнэ хэрхэн нэмэгдсэн бэ?
"Mongolic Тойм" Ep16
Сүхбаатар аймгийн наадмын комиссынхон ГАДНЫ УЯАЧДЫГ ГАДУУРХАЖ, түрүүлсэн хязааланг хасчээ
Тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохыг хязгаарласан журмыг цуцлуулахаар иргэдээс цахим гарын үсэг цуглуулж эхэлжээ
А.Батбаясгалан: Мөрөөдлийнхөө ажлыг хийж чадахгүй болсон ч энэ нь надад өөр олон зүйлийг хийх урам болсон
Тролл арми бэлдчихээд тоглоомын дүрмийг тогтож болохгүй!
ОБЕГ: Хараа голд живсэн иргэний цогцсыг таван өдрийн дараа оллоо
ДҮРВЭГСЭД…
Дэлхийн 32 орны шилдэг сурагчид оролцдог олон улсын математикийн олимпиад монгол улсад анх удаа болж байна
Б.Пүрэвдагва: Есдүгээр сарын нэгнээс өмнө нягтаршил ихтэй 5-10 байршилд “Хотхоны бага сургууль” байгуулна
Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармагаас Өнөр хороолол чиглэлд дүүжин замын тээвэр барих ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.