
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18.4-т “... сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасан.
Энэ хуулийн дагуу бол одоогийн Засгийн газар 16 дэд сайдтай байна. Гэвч дэд сайд гэх улс төрийн албан тушаал “ад” үзэгдэж, “акц”-д өртсөөр Н.Учралын танхим зургаан дэд сайдтай ажиллаж байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Д.Мөнх-Эрдэнэ, Батлан хамгаалахын дэд сайдаар Д.Баасандамба, Сангийн дэд сайдаар Б.Хулан, Гадаад харилцааны дэд сайдаар Г.Амартүвшин, Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар С.Даваасүрэн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар Б.Мөнхтамир нар ажиллаж байна. Дэд сайдуудын хамгийн сүүлд гаргасан хөрөнгийн мэдүүлгийг хүргэе.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Г.Занданшатарын Засгийн газарт ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргаар ажиллаж байв. Улмаар Засгийн газраас дэд сайд нарыг томилоход ХЗДХЯ-нд очсон. Д.Мөнх-Эрдэнэ нь дэд сайд болоод яамны голлох хуулиуд дээр ажилласан байдаг. Эрүүгийн хуулийн өөрчлөлтүүд болоод гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон хамгийн сүүлд хар тамхины хуулийн ажлын хэсгийг ахалсан.
Түүний жилийн орлого 64.7 сая төгрөг. 575 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр үл хөдлөх хөрөнгөтэй.
225 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. Эрдэнэс тавантолгой ХХК, СИТИ Их сургууль ХХК хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба
Хошууч генерал Д.Баасандамба Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад дэд сайдын албан тушаалд очсон байдаг. Түүнээс өмнө ҮБХИС-ийн Тэргүүн дэд захирал, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар ажиллаж байв. Үндэсний сөрөн тэсвэрлэх стратегийн чиглэлээр дагнан судалгаа шинжилгээний бүтээл хийдэг.
Тэрээр жилийн 153.1 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийн гишүүд нь 36.2 сая төгрөг олдог гэж мэдүүлжээ.
200 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. 50 сая төгрөгийн үнэ бүхий автомашинтай. 18 сая төгрөгийн мал аж ахуйтай, 18 сая төгрөгөөр үнэлэгдэх газартай. 18.6 сая төгрөгийн үнэт эдлэл, 30.8 сая төгрөгийн хадгаламж, 16.1 сая төгрөгийн зээл, 4.5 сая төгрөгөөр үнэлэгдэх патент, бэлэг, өв залгамжлалтай гэж мэдүүлжээ.
Сангийн дэд сайд Б.Хулан
Тэрээр Ерөнхий сайд Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга, Тэргүүн Шадар сайдын албан тушаалтай байх үед зөвлөхөөр нь ажиллаж байв. Б.Хулан жилийн 37.8 тэрбумын орлоготой, гэр бүлийн гишүүд нь 1.2 тэрбум олдог гэж мэдүүлжээ. Мөн нэг тэрбумын хөрөнгө борлуулсны орлого олсон гэжээ.
Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн үл хөдлөх хөрөнгөтэй, 580 сая төгрөгийн Land cruiser 300, Lexus RX 400 автомашинтай, 70 сая төгрөгийн мал аж ахуй, 130 сая төгрөгийн газар, 90 сая төгрөгийн үнэт эдлэл, 23 сая төгрөгийн хадгаламж, 1.5 тэрбум төгрөгийн авлага, 217 сая төгрөгийн зээлтэй гэжээ.
“Майкрософт Корп”, “Эйч Эс Би Си Хоулдингз Пи-Эл-Си”, “Адобэ Инк”, “ Эдвансед Майкро Девиссэс”, “Эл Ви Эм Эйч Моэт Хэннесси Луи Вюттон”, “Тайвань Семикондактыр СП АДР”, “Ди Экс Жи”, “Дэлта Эйр Лайнс Инк”, “Интерактив Брокерс Групп” “ Жей-Пи-Морган Чэйс энд Ко”, “Голдвман Сакс Груп Инк”, “Тесла Инк”, “Арундо партнерс”, “Грунд инвестмент” зэрэг компанид хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин
Тэрээр Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэнгийн хүү. 2021 оноос Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх, “Монцамэ” агентлагийн захирлаар ажиллаж байгаад 2022 оны арваннэгдүгээр сард Гадаад харилцааны дэд сайдаар томилогдож байв. 2024 оны долдугаар сард чөлөөлөгдөж, 2026 онд дахин дэд сайд болсон юм.
Тэрээр жилийн 20 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд нь 96 сая төгрөг олдог гэж мэдүүлжээ. 576 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг үл хөдлөх хөрөнгөтэй.
80 сая төгрөгийн автомашинтай, нэг сая төгрөгийн хадгаламжтай, 94 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ. Голомт банк, АПУ, Хөрөнгийн бирж, ХАС БАНК, Сэнтрал экпресс, “Би Хэалти сапплайс”, “Перфишенси менежмент”, Жи эс би капитал, Таван богд, Таван богд Финанс, Есөн шижир, Инвескор ББСБ, Мацүзакаяа, БИД ББСБ зэрэг компанид хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн
С.Даваасүрэн нь М.Энхболдыг МАН-ын дарга байхад Эдийн засгийн бодлогын зөвлөх нь байсан. 2016 онд М.Энхболд УИХ-ын дарга болоод С.Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилж байв. Улмаар 2021 оноос ҮАБЗ-д Ахлах шинжээчээр ажилласан байдаг.
Түүний жилийн орлого 130 сая, гэр бүлийн гишүүд нь 328 сая төгрөг олдог. 1.5 тэрбумаар үнэлэгдэх хоёр үл хөдлөх хөрөнгөтэй.
135 сая төгрөгийн автомашинтай, 112 сая төгрөгийн үнэт эдлэл, 248 сая төгрөгийн хадгаламж, 280 сая төгрөгөөр үнэлэгдэх криптовалют, 250 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ. Добу Юнэкс ХХК-г 100 хувь эзэмшдэг байна.
Байгаль, орчин, уур амьсгал, өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир
Б.Мөнхтамир Ерөнхий сайд Н.Учралыг НАМЗХ-ны ерөнхийлөгч байхад дэд ерөнхийлөгч нь болж улс төрийн карьераа эхлүүлсэн гэдэг. 2021 оны аравдугаар сард “МИАТ” ТӨХК-ийн захирлаар томилогдон дөрвөн жил ажиллаад чөлөөлөгдсөн ч удалгүй дэд сайд болж байв.
Тэрээр 387 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүдээ 10 сая төгрөг олдог гэжээ.
Үл хөдлөх хөрөнгөгүй, 270 сая төгрөгийн автомашин, 31 сая төгрөгийн үнэт эдлэл, 166 сая төгрөгийн хадгаламж, 63 сая төгрөгийн авлага, 119 сая төгрөгийн зээлтэй гэжээ.
Төмөрбаатарын Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин








Амралтын өдрүүдэд Энхтайвны гүүрний баруун, зүүн талын туслах авто замыг хааж, засварлана
ЦУОШГ: Голд ороод хөл тулахгүй бол буц. Усны урсгал, нүх, хуйлрал гэнэт хүнийг татаж живэхэд хүргэдэг
Б.Дашпүрэв: Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг иргэд таних тэмдгийн хүрээгээр шатахууныг хязгаарлалтгүй авах боломжтой
ШИНЭ КЛИП: ДУУЧИН Д.БОЛД "БАЯРЛАЛАА"
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
301 цистерн вагон буулгалтад болон замд явж байна
СУИС-ын бүлэг хүчингийн хэргийн хохирогч, тэмцэгч Шинэцэцэг: Сайхан мэдээтэй, намайг хохироосон этгээдүүдийн хэргийг прокуророос шүүх рүү шилжүүлж байгааг сонслоо
Өчигдрийн байдлаар ₮10000 доош дүнгээр шатахууны худалдан авалт хийсэн 1500 баримт бүртгэгджээ
Шатахуун олголтыг 50,000 төгрөгөөр хязгаарласныг нэмэгдүүлж 100,000 төгрөгт хүргэхээр судалж байгаа
Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
Замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ноцтой зөрчил гаргасан жолооч Б-д хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлжээ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд ГУРАВ хоног үлдлээ
Энэ оны эхний долоон сард нийт 5,202,315 зөрчил бүртгэгджээ
Б.Сэмжидмаа: Зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө
Эрэн хайж байна
С.Амарсайхан: Орон сууцны залилангаас сэргийлэхийн тулд барилгатай холбоотой бүх мэдээллийг харуулах шинэ цахим систем танилцуулна
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ
Орон сууц, нийтийн аж ахуй, авто зам, тохижилт үйлчилгээний ажилтнуудын ХАРИЛЦАА хандлагатай холбоотой ГОМДОЛ их байгааг дурдлаа
Бариста хийх нь залуусын дунд яагаад трэнд болов
Өмгөөлөгч Б.Оюунбилэг: "Урьхан" Б.Чинбат гэж хүн бизнес хамтрагчаа гүтгэж хууль хяналтын байгууллагаар шалгуулж, торны цаана суулгана гэх мэтээр дарамталдаг
Д.Амарбаясгалан: Шатахууныхаа 97 хувийг нэг улсаас авдаг хараат байдлаа зогсоож, Арабын орнуудаас нийлүүлэх ажлыг сэргээх ёстой
Худалдагч Н.Амарзаяа: Дэлгүүрийн 32 хуудастай өрийн дэвтэр долоо хоногт л дүүрдэг
АИ-92 шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байна
I ангийн цахим бүртгэл энэ сарын 17-ноос эхэлнэ
Үндсэн хууль зөрчсөн Х.Булгантуяа, үндэсний эв нэгдэлд харшилсан М.Нарантуяа-Нара нарт хэзээ хариуцлага тооцох вэ?
Нефть импортлогч компаниуд татварын өртэй байсан ч дансыг нь битүүмжлэхгүй
I хорооллын арын замыг наймдугаар сарын 6-ны 23:00 цагаас түр хааж, борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийнэ
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна
ХЗДХ-ын сайд С.Амарсайхан: Авлигаар авсан хөрөнгийг хурааж, нийгмийн сайн сайхны хөгжилд зориулах бөгөөд үүнийг хэд хэдэн эрх бүхий байгууллагаас санал авна
Японы хаан Монголд айлчлах үеэрээ Япон цэргүүдийн булшийг эргэнэ гэв
Японы 731-р ангид яргалуулж, алагдсан хүмүүс дунд Монголчууд ч байжээ
Япончууд Халх голын дайны үеэр бактериологийн зэвсэг хэрэглэсэн баримт ил болов
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар долдугаар сарын 6-13-нд Монгол Улсад айлчилна
Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Янжуур тамхины татвар нэмэгдэж, электрон тамхийг тусгай зөвшөөрөлтэй худалддаг болно
Ямар ард түмэн байна, яг тийм л төр, засаг байдаг
Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё
Яллагдагч Э.Т, Ц.С нарт хязгаарлалт тогтоон сулласан тухай ШҮҮХИЙН албан МЭДЭЭ
Ялалтын баярын арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Ядаж “…Хөх нүүрсийг чинь хар нүүрсээрээ бартердъя” гэх ухаан энэ төрийн түшээдээс гарахгүй юм
Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан нийт 52 ТҮЦ-ийг нүүлгэлээ
Явган хүний замын боржин чулуун хавтанг үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон Хятадаас худалдаж авчээ
Явган хүний зам дээр машинаа байршуулсан жолооч нарыг 102 шинэ аппликэйшнээр дамжуулан мэдэгдэнэ
Явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна
Явган зорчигчийг мөргөж, зугтаасан жолооч насанд хүрээгүй байжээ
Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцлэнэ
Яачихсан 4 гишүүнийг намрын чуулганаар явуулна гээд яриад унав?
Яахлаараа улстөржилт Монголд зөвхөн л гэмт хэрэгтэн – улстөрчдийг төрүүлээд байна вэ?
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Яармагаас Эрчим хүчний гудамжны уулзварын зүүн талд байрлах сургууль хүртэл ₮2 тэрбумаар 695 метр авто зам барина
Яармаг орчмын хэрэглэгчдийн ундны усыг хэсэгчлэн хязгаарлана
Яамнаас цалинг 30 хувиар нэмэгдүүлэх санал ирүүлсэн учир ажил хаялтыг хойшлуулжээ
Яамгүй сайд нарыг цөөлж, дэд сайд нарын орон тоо бий болгох хувилбар яригдаж байна
Яам дамжиж сайд болсон С.Бямбацогтод ядаж ганц гавьяа байна уу?
Я.Содбаатар: Монголд Хятадын залуусын айлчлалыг хүлээн авахад бэлэн байна
Я.Содбаатар: МАН-аас ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг ард түмнээс санал авч сонгоно
Я.Жамбалдорж: Хүүхдүүд бие биенээ ухаан алдуулж тоглосноор амь насаа ч алдах эрсдэлтэй
Сэтгэгдэл ()
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.