Дуучин Б.Болд: Би таван хүүхдийн эцэг хүн шүү. Миний гэр бүл, үр хүүхдийг тайван байлгаарай

1 цаг 15 минутын өмнө

Дуучин Б.Болд: Би таван хүүхдийн эцэг хүн шүү. Миний гэр бүл, үр хүүхдийг тайван байлгаарай

Дуучин Э.Чулуунчимэг өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан өмнөх нөхөр дуучин Б.Болд өөрийг нь дарамталж, хүчирхийлэлд байлгадаг байсан гэх утгатай пост оруулсан.

Тэгвэл дуучин Б.Болд түүний энэ үйлдэлд хариу тайлбар хийж, хуулийн байгууллагад хандахаа мэдэгджээ. Тэрбээр, “Ээж, ааваа зоддог гэнэ ээ. Би ээж, аавдаа одоо хүртэл зодуулдаг, загнуулаад, үнсүүлээд явдаг шүү. Байнга доромжлох юм. Одоо бол болсон шүү. Хууль, шүүхэд нь л өгий дөө.

Би таван хүүхдийн эцэг хүн шүү. Миний гэр бүл, үр хүүхдийг тайван байлгаарай. Би араатан биш, хүний үр, хүний хань, үр хүүхэдтэйгээ амьдарч яваа эр хүн. Ялгаж салгаарай” гэжээ.



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.