Жуулчдыг залилах, хохироох тохиолдол нэмэгдэж байгааг НАЖГ-аас анхаарууллаа

1 цаг 22 минутын өмнө


Сүүлийн үед цахим орчинд албан ёсны бүртгэлгүй аяллын компани, хувь хүмүүс хэт хямд үнээр аялал санал болгож, урьдчилгаа төлбөр авч иргэд, жуулчдыг залилах, хохироох тохиолдол нэмэгдэж байгааг НАЖГ-аас мэдээллээ.

Иргэн, ААН үйлчилгээ захиалахаасаа өмнө тухайн байгууллагын бүртгэл, мэдээллийг Монголын Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны албан ёсны цахим хуудас болох https://mto.mn/ -г шалгаж, баталгаажуулахыг зөвлөлөө.

Аялал захиалахаасаа өмнө заавал шалгах:

  • Албан ёсны бүртгэлтэй аяллын компани эсэх
  • Гэрээ байгуулж, төлбөрийн баримт авах
  • Байгууллагын бүртгэл, хаяг, холбоо барих мэдээллийг нягтлах
  • Хэт хямд, бодит бус саналд бүү итгэ гэв.

Монголын Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоонд тур оператор компани 534, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага 213, аяллын агент 32, жуулчны хөтөч тайлбарлагчийн үйл ажиллагаа эрхэлдэг 223 компани бүртгэлтэй байна.

 

 



Сэтгэгдэл ()

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.



google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.